Москва руу дроноор халджээ

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

Москва руу дроноор халджээ

Москва руу дроноор халджээ

ОХУ-ын арми Украины нийслэл Киев рүү өчигдөр /2023.05.29/ өдрийн цагаар цохилт өгснийг бид мэдээлсэн. Энэ нь тавдугаар сар гарснаас хойш Киев хот 17 дахь удаагаа халдлагад өртөж буй тохиолдол юм.

Тэгвэл өнөөдөр Москва хот мөн дроны халдлагад өртжээ. Халдлагын улмаас хэд хэдэн барилгад гэмтэл учирсан, хүний амь эрсдээгүй гэдгийг хотын дарга Сергей Собьянин хэллээ. Хоёр хүн гэмтэж бэртсэн боловч эмнэлэгт хэвтэх шаардлага байгаагүй, газар дээр нь шаардлагатай тусламжийг үзүүлсэн гэв. Мөн хэд хэдэн дроныг агаарт байхад нь буудаж унагасан гэж албаныхан мэдэгдсэн байна.

Москва хотод орон нутгийн цагаар өглөө 06:24 орчимд дэлбэрэлт сонсогдож, байшингуудын цонх чичигнэжээ. Хагас цагийн дараа дахин дэлбэрэлт сонсогдсон.

Дроны халдлагын цаана Украин байгаа гэж ОХУ-ын Батлан хамгаалахын яам мэдэгдлээ. "Өнөө өглөө Украины арми Москваг онилон дроноор террорист халдлага үйлдлээ. Дронуудын гурав нь хяналтаа алдаж, төлөвлөсөн байнаасаа хазайсан байсан. Таван дроныг "Pantsir-S" газар-агаар ангиллын пуужингийн системээр унагаасан" гэж яамны мэдэгдэлд дурджээ.

"BBC Russia" агентлагийн сурвалжлагч Стив Розенберг газар дээрх нөхцөл байдлыг дүрслэн хэлсэн. "Украин дахь дайн Москвагаас их л хол өрнөж, энд амьдарч байгаа хүмүүст шууд нөлөөлөхгүй байсан. Одоо энэ дайн ОХУ-д улам ойртсон шиг санагдаж байна" гэж тэр хэллээ.

Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
8
ХахаХаха
7
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж