"Дарханы замыг энэ ондоо 100 хувь дуусгахаар ажиллаж байна"

Live"Дарханы замыг энэ ондоо 100 хувь дуусгахаар ажиллаж байна"

"Дарханы замыг энэ ондоо 100 хувь дуусгахаар ажиллаж байна"
16 : 30
2023-5-30

"Дарханы цогцолборын 50 хувь, Эмээлтийн аж үйлдвэрийн 30 хувийг энэ онд хийнэ"

Б.Баттөмөр

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Салбарын сайд нар алга байна. Ажлын хэсэг ахалж байгаа гээд над руу л дайраад байдаг. Салбар яамд нь яагаад байдаггүй юм бэ? Дарханы арьс ширний цогцолбор хүнд байгаа. Хөгжлийн яам 2023 онд 50 хувийг нь хийнэ гэсэн. Итгэж байгаа. Өнөөдрийг хүртэл хувийн хэвшил барина гээд маргаантай. 33 тэрбум төгрөгийн ажил хийнэ гэж байгаа. Тэрийг нь улс аваад хөрөнгө оруулна гэсэн. Төрийн өмчит компани байгуулчихсан. Хөдөө аж ахуйн яам үүнийхээ учрыг олох байх. Ямартай ч хөгжлийн төлөвлөгөөнд 50 хувийг нь хийнэ. Эмээлтийн аж үйлдвэрийн 30 хувийг хийнэ.

Сая Э.Батшугар гишүүн чухал асуудал хөндөж байна. Төрийн өмчит компаниудын ил тод байдал гээд. Тендер нь сайт дээрээ яваад л байх шиг байна. Тэр ямар бүтээгдэхүүнийг ямар үнээр худалдаж байгаа нь тодорхойгүй. Ямар цалин авч байгаа юм бэ? Өндөр цалинтай гүйцэтгэх захирлууд бий. Үүнийг цаашдаа ил тод болгох, мэргэжлийн хүмүүс ажиллах шаардлага бий. Монголын хөгжлийн гарц бол баялаг дээрээ менежмент хийх. Ус, цахилгаан, дулаан тусдаа асуудал. Төрийн өмчит компаниуд дээр менежмент сайн хийх, засаглалыг сайжруулах хэрэгтэй. Үүн дээр Э.Батшугартай санал нэг байна.

УИХ-ЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР:

2024 оны төлөвлөгөө батлах тухай эхний хэлэлцүүлгийг хийсэн. Тухайн үед хуралдаан даргалагчаас анхны хэлэлцүүлгийг буцаах горимын санал гаргасан боловч дэмжигдээгүй. Тиймээс хуралдаан даргалагч үлдсэн дөрвөн саналыг гүйцээн боловсруулах чиглэл өгсөн. Санал хураалт дууссаны дараа эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлнэ. Г.Дамдинням гишүүн чухал юм хэлж байна. Энэ Эдийн засаг, хөгжлийн яам холбогдох яамд байна. Экспорт нэмэгдүүлнэ, хөрөнгө оруулалт татна гээд чиглэл гаргаж байгаа ч хувийн хэвшил гэсэн ямар ч өгүүлбэр алга. Эцэст нь чөлөөт эдийн засаг, хувийн хэвшлээ дэмжиж байж эдийн засаг, экспорт нэмэгдэнэ шүү. Хувийн хэвшил гэж үг алга. Сэтгэлгээний хувьд анхаармаар байна. Одоо дөрвөн санал хураалт явуулах тул гишүүдээ танхимдаа орж ирнэ үү.

16 : 16
2023-5-30

"Дарханы замыг энэ ондоо 100 хувь дуусгахаар ажиллаж байна"

С.Бямбацогт

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөнд 3.8 их наяд төгрөг, нийт хөрөнгө оруулалтын 28 хувь нь Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол гээд явж байгаа. Би өөрийг тань авчихсан гэж буруутгаж байгаа юм биш. Монгол Улсын бодлого, зохицуулалт дутагдалтайгаас ийм байдалд хүрч байна гэж байгаа юм. Хотуудын түгжрэл байнга өсөж байдаг. Улаанбаатар хотын түгжрэл бусдаас нь хэд дахин илүү болчихсон. Энд төрийн бодлого, зохицуулалт дутуу байгаа учир ийм байгаа. Ийм л санааг хэлж байгаа юм шүү.

УИХ-ЫН ГИШҮҮН Э.БАТШУГАР:

2023 оны эхний дөрвөн сарын инфляц, үнийн өсөлт 11.3 хувь байсан. Үүнээс 42 хувь нь цэвэр хүнсний инфляц. Хамгийн өндөр нь мах. Одоо бүр утгаа алдлаа. Он гарснаас хойш 18 хувиар өслөө. 70 сая малтай ард түмэнд махны үнэ өндөр байна гэдэг үнэхээр инээдтэй асуудал. Нийлүүлэлтийг нь дэмжих хэрэгтэй. Нөөцийн мах ажиллахгүй байна. Шинэ механизм хэрэгтэй байна. Бүсчилсэн махны хабууд хэрэгтэй байна.

1072 хувьцаа. Эрдэнэс тавантолгой бол 15 тэрбум хувьцаатай. Үүний гурван тэрбум нь ард түмэнд бий. 1072 хувьцаагаа л амилуулмаар байна. Амилуулахдаа Компанийн тухай хуулин дээр бий. Алтан хувьцаа болгоод санал эрхгүй татварын дараах ашгийнхаа тодорхой хувиа хүртдэг болмоор байна. Байгалийн баялгаа ард түмэндээ хуваарилах хамгийн хялбар механизм юм шүү.

Төрийн өмчийн компаниудын тайлан балансыг ил болгомоор байна. Эрдэнэтийн цахим хуудас руу орохоор хаалттай. Зардал, орлого, ашиг нь хэд вэ гэдэг нь мэдэгдэхгүй. Банкууд шигээ улирал бүр балансаа, тайлангаа гаргамаар байна. Оюутолгойг Риотинто аваад цахим хуудас нь бүр хаагдсан байна лээ. Бид 33 хувийг нь эзэмшиж байгаа учир мэдмээр байна. Энэ чухал шүү.

Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар сургуулийн санхүүжилтыг Сангийн яам анхаармаар байна. Олон хүүхдийн эрх ашиг хөндөгдөж байна. Сая хонхны баяраа сургуульдаа ч тэмдэглэж чадсангүй. Үүн дээр Сангийн яам анхаараад өгөөч.

УИХ-ЫН ГИШҮҮН Г.ДАМДИННЯМ:

Тодорхой хэдэн тоо асууя. 2024 оны хөгжлийн төлөвлөгөөнд та нар яг хэдэн ажлын байр бий болгох вэ? Хэмжих нэгж нь тэнд л байх ёстой. Баахан төсөв шиг заалт оруулаад ирчихсэн. Одоо төсөв ярихаар лоббидоод ороод ирсэн юмнууд байна даа. Хамаа алга. Ажлын байр нь нэмэгдээд ядуурал нь буурвал. Энэ хоёр тоог надад хэлээд өгөөч. Ядуурал хэдэн хувь буурах вэ? Хэдэн мянган ажлын байр бий болох вэ? Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн үеэр юу нь мэдэгдэхгүй баахан тоо ороод ирлээ. Улсын төсөв шиг л юм ороод ирсэн. Баахан лобби. Ийм байж болохгүй ш дээ.

Дарханы арьс ширний цогцолбор анх зургаан мянган ажлын байр бий болгоно гэж байсан. Монголын арьс ширний 50 хувийг ганцаараа боловсруулна гэж л байсан. 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт байгаа. Хэдэн хувийн гүйцэтгэлтэй байгаа вэ? Хэзээ дуусах вэ? Тодорхой хэлчих. 2024 оны сонгуулиар битгий хэл одоо яваад очиход иргэд асууж байна. Монголын бүх малчид асууж байгаа ш дээ. Уул уурхайгаас өөр эдийн засаг гээд л яриад байдаг. Байгаа баялгаа боловсруулаад гаргъя гэхээр таг.

Дөрөвдүгээр асуулт. Хайртай гэхэд ч хэцүү, үзэн ядахад ч хэцүү Дарханы зам хэдэн хувийн хоцрогдолтой байна вэ? Энэ жилдээ дуусах уу?

Эдийн засаг хөгжлийн яамны Хөгжлийн нэгдсэн бодлогын газрын дарга Л.Балчинлувсан:

-Ажлын байртай холбоотой асуулт дээр хариулахад 2023 оны төсөөллөөр 55211 ажлын байрны захиалга бий болно гэсэн хүлээлттэй байгаа бол 2024 онд бид нарын арга хэмжээ хэрэгжсэнээр 60 мянган ажлын байр бий болно гэсэн тооцоолол бий.

УИХ-ЫН ГИШҮҮН, ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙД С.БЯМБАЦОГТ:

-Дарханы зам үндсэндээ бүтээн байгуулалтын ажил эхлээд зургаан жилийнхээ нүүрийг үзэж байна. Таван жил шороон замаар Дархан, Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, ОХУ-ын бараа орж ирсэн. Өнгөрсөн жил 50 хувийн ажил дууссан. Шороон замаар иргэд зорчихоо больсон. Энэ жил үлдсэн 50 хувийн ажлыг хийнэ. Таван жил 50 хувийн ажил хийсэн бол энэ жил үлдсэн 50 хувийг нь хийнэ. Энэ намар ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч компаниуд ажиллаж байна. Дэд сайдаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Гүйцэтгэгч компаниуд, зөвлөх үйлчилгээ үзүүлэгч компаниуд эхнээсээ хариуцлагагүй, хангалтгүй байгаа учир дэд сайдаар ахлуулж талбай дээр талбайн инженер хийж зогсдог болсон. Ийм хүртлээ зохион байгуулалт муу байсан. Зүтгэж байна. Энэ ондоо 100 хувь дуусгахаар ажиллаж байна. Төлөвлөгөө тасалдсан, хоцорсон зүйл байхгүй. Гэхдээ зарим нэг компаниуд тухайлбал Чайна Жо инженер компани урьд нь Дорнодын “Тамын 50” гэж олон хүний амь насыг авч одсон замыг чанаргүй бариад эвдэрчихсэн. Одоо энэ замыг дахиад шинээр барих гэж байгаа.  Ийм компани шалгарсан. Өмнөх ажлаа барахгүй байж Тавантолгой дээр зам барина гээд явж байгаа. Иймэрхүү компаниудыг л өөхшүүлээд ажил өгмөөргүй байна. Манай яам онцгой анхаарч байгаа. Энэ компани дээр л саатахгүй бол бусад гайгүй  явчих байх. Захиалагчийн зүгээс Чайно Жо компанийн удирдлага, БНХАУ-ын элчинд шаардлагыг удаа дараа хүргүүлж байгаа. Бусад материалын тээвэрлэлт дээр анхаарах асуудал. Ямартай ч манай замчид өдөр шөнөгүй ажиллаж байна.

15 : 41
2023-5-30

"Улаанбаатарт нэг жолооч жилд түгжрэлийн улмаас 10 сая төгрөгийн алдагдал хүлээж байна"

Ж.Сүхбаатар

УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:

-Түгжрэл дээр мөнгө зарах нь хөрөнгө оруулалт биш гэж ярих буруу. Түгжрэл тусдаа байхгүй ш дээ. Түгжрэл сургууль цэцэрлэгээс болж байгаа. Түгжрэл бол барилга барьж, машин нэмэгдэж, хүн нэмэгдэж байгаагаас болж байгаа. Эерэг сөргөөрөө л өөр. Бусад улс орнуудад ч хүн нэмэгдэхийн хэрээр түгжрэл нэмэгдэж байгаа. Тэнд бууруулна гэж байхгүй. Харин тээврийн хэрэгслийг яаж дэмжих үү, замаа яаж тэлэх үү гэдэг л бодлого бий. Харин манайд газрыг нь хулгайлаад замбараагүй барилга бариад сургууль цэцэрлэг, зам зогсоолоо тооцохгүй байна. Б.Баттөмөр гишүүнээ, одоо тавигдаад байгаа мөнгөнүүд чинь газар чөлөөлөх юм уу, зам гүүр барих хөрөнгө оруулалт. Сүхбаатар ямар нэг байдлаар зарцуулаад байгаа юм байхгүй. Сургууль цэцэрлэг барьж байгаа нь Боловсролын яамны асуудал. Хөрөнгө оруулалт болж байгаа. Намайг мөнгө зарцуулаад байна гэж байх шиг байна. Би албан ёсоор УИХ-ын чуулган дээр хэлье. Би хүн амьтан байтугай өөрөө гадаад дотоодын томилолтод нэг ч төгрөг зараагүй. Таван ажилтантай. 2022 оныг дуустал надад мөнгө байгаагүй. Гишүүний цалингаа аваагүй. Засгийн газрын гишүүний цалингаа авдаг. Тэр нь гишүүний цалингаас бага юм гэсэн. Зарцуулж байгаа, гарын үсэг зурж байгаа юм нэг ширхэг ч байхгүй. Яагаад 187 тэрбум гэхээр өнгөрсөн жил та бид нар 400 гаруйг үлдээлээ гэсэн чинь 270 гаруйг нь зарцуулчихсан. Дөнгөж 48 тэрбум нь л зам дээр зарцуулагдсан. Тэрийгээ хэрэгжүүлэх мөнгийг нь энэ жил хасчихсан. Ихэнхи мөнгө нь сургууль, цэцэрлэг, зам чөлөөлөх ажилд оруулчихсан. Түгжрэлийн төсөв гэж байхгүй. Хөрөнгө оруулалтыг дэмжсэн л байгаа. Дэлхий дээр байхгүй албан тушаал хашиж байгаа гээд шүүмжлээд байна. Ерөнхий сайд гаргасан асуудал. Яамгүй сайд гэдэг бол Ерөнхий сайдын хийх ёстой зарим тусгай үүргийг биелүүлж байгаа хэрэг. Би бол Ерөнхий сайдад туслах үүрэгтэй сайд. Бодлогын менежмент хийж байгаа биш төсөв хөрөнгө зарцуулж байгаа юм байхгүй. Түгжрэлээс болж 13 их наядын алдагдал хүлээж байна. Улаанбаатарт нэг жолооч жилд түгжрэлд улмаас 10 сая төгрөгийн алдагдал хүлээж байна. Би хүртэл өчигдөр гурван цаг түгжирлээ. Шалтгаан нь КФС цэцэрлэгт хүрээлэн дээр арга хэмжээ зохион байгуулаад бүгд багтахаа больчихсон. Энэ зун олон арга хэмжээ болно. Урьдчилан анхааруулж байна шүү. Түгжрэл бусад хотуудад бий. Түгжрэл үүснэ шүү гэж анхааруулдаг. Манай дээр хангалттай биш байна. Түгжрэлийн ард эдийн засгийн асуудал яригдаж байгаа.

15 : 10
2023-5-30

Гадаад өрийг та нар яаж төлөх гэж байгаа юм бэ?

Б.Баттөмөр, Баттөмөр (1 of 1)

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байна.

УИХ-ЫН ГИШҮҮН Б.БАТТӨМӨР:

-Өнгөрсөн жилийн төсвийг батлахдаа 19 их наядаар баталсан. 2022 онд бид 1.9 их наяд төгрөгөөр төлөвлөснөөс давсан. Түүний 1.5 их наяд төгрөг зарцуулагдаагүй үлдсэн. Бид байгаагаа дайчилж, боломжийг харж чаддаггүй юм хийдэг. Байгаа боломжоо бид яагаад ашиглаж чадахгүй байна вэ. Монголчууд газар доорх баялгаар дэлхийд 9-т ордог. 178 тэрбум тонн нүүрсний нөөцтэй. Байгалийн баялгаа ашигласнаар хөгжинө. Гэтэл баялгийн менежмент байдаггүй. Дэлхийн зах зээлээс доогуур үнээр худалддаг хэр нь их ажил хийсэн юм шиг харагддагаа болих хэрэгтэй. Би төсвийн хүрээний мэдэгдэлд орж ирсэн тоонуудтай санал нийлэхгүй байна. Яг та нарын хийж буй тоогоор авч үзвэл 2024 онд Монгол Улсын хөгжилд өөрчлөлт гарахгүй. Төсвийн орлого хоёр их наяд давсан. Эдийн засгийн өсөлт 6.5 хувьтай байгаа ч инфляцдаа идэгдээд дууслаа. Ийм тулга тойрсон юм хийхээ боль. Улс орны ирээдүйг та нар том хараач ээ. Яагаад гутранги харж байгаа юм бэ.

15 : 04
2023-5-30

Чуулганы хуралдаан эхэллээ

 УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ. Дараах асуудлыг хэлэлцэнэ. 

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН

ЦАГ

ТАНХИМ

·      Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

·      “Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.04.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/

14.00

“Их хуралдай”

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

8 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-30 213.87.157.235

! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-05-30 122.201.26.242

harii

Avatar

Zochin 2023-05-30 24.15.5.204

8.jil zasgiin.erh.barichihaad.darhanii.zamiig.
duusgaj.chaddaguee.muu.har.MANiin.huvalznuud

Avatar

Нэргүй 2023-05-30 64.119.27.87

Жонхуу жонхуу. Бүх юм нь жонхуурчихсан.

Avatar

Нэргүй 2023-05-30 103.229.123.226

Сая Дарханы замаар явлаа ажил хийж байгаа юм алга худлаа шаахаа болчих бушуухан огцор

Avatar

хүннү 2023-05-30 202.179.25.192

Одоо яах вэ дээ. Хэмнэлт мэдэгддэггүй хүмүүс 100 саяын алдагдалд орсон ч тоохгүй. Тэдний өмнөөс чи зовоод яана? Мөнгөтэй хүмүүс лаагаа иднүү, луувангаа иднүү ямар хамаатай юм. Та нар нийтийн тээврээ л сайжруул. УБ хотын томоохон замуудын 1-р эгнээг нийтийн тээвэрт өг.

Avatar

Нэргүй 2023-05-30 103.57.92.118

Сүхбаатар новшийг зайлуулах болоогүй юу

Avatar

зочин 2023-05-30 202.21.102.222

ТА ХЭДЭН ГАХАЙНУУД ИДЭЖ УУГААГҮЙ БОЛ ЭНЭ ИХ ӨР ШИР ДАРАГДСАН БАЙХ ЁСТОЙ ЮМ ШҮҮ ДЭЭ . ОДОО БАЙГААГААС Ч ИХ ИДЭЖ УУСАН Ч ЮМ БИЛ ҮҮ БИД МЭДЭХГҮЙ БАЙНА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж