Ухань өрөндөө баригдав

Ухань өрөндөө баригдав

Ухань өрөндөө баригдав

Хятадын төв хэсгийн хамгийн том хотод тооцогдох Ухань нэгэнтээ Covid-19-ийн халдварт баригдаад байсан бол өдгөө өрөндөө баригджээ. Тодруулбал, тус хотын 259 компани, аж ахуйн нэгжүүд нийлээд 100 сая юань буюу 14 сая ам.долларын өртэй байгааг Санхүүгийн товчооноос мэдээллээ. Энэ нь зөвхөн Уханиар тогтохгүй Хятадын олон хотод тулгараад буй санхүүгийн хүндрэл юм.

Ши Жиньпин дарга өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Covid-19-ийн хатуу бодлогыг цуцалж буйгаа зарлахаас өмнө хөл хорио, шинжилгээ, хорио цээрийн төв зэрэгт олон тэрбум ам.доллар зарцуулсан. Үүний төлөө олон хот, мужийн төсвийг шавхсан аж. Орон нутгийн засаг захиргаа борлуулалтын орлогод найдаж байсан ч үл хөдлөх хөрөнгийн салбар нь мөн л уналтад ороод байна.

Шинжээчдийн тооцоолсноор Хятадын засгийн газрын өрийн үлдэгдэл өнгөрсөн онд 123 их наяд юань буюу 18 их наяд ам.доллар давсан. Эндээс ойролцоогоор 10 их наяд ам.доллар нь орон нутгийн засаг захиргааны эрсдэлтэй санхүүжилтийн платформоос үүдэлтэй “далд өр” юм. Юннань нь тус улсын хамгийн их өртэй мужуудын нэг. Тодруулбал, тус мужийн өр болон төсвийн орлогын харьцаа өнгөрсөн онд 1000 гаруй хувьд хүрчээ. Түүнчлэн Хятадын хамгийн ядуу мужуудын нэг Гуйжоу өнгөрсөн дөрөвдүгээр сард санхүүгийн асуудлаа цэгцлэх гээд барсангүй гэдгээ олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Тиймээс дефолтоос зайлсхийхийн тулд Бээжингээс тусламж хүсчээ. 

Эдийн засгийн хямралаас болж бүсээ чангалсан эрх баригчид ахмад настнуудын тэтгэвэр тэтгэмжийг бууруулав. Энэ нь хэдийнэ эсэргүүцлийн жагсаал хүртэл дэгдээгээд амжжээ. Бусад амин чухал үйлчилгээ ч бас эрсдэлд орсон.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зааварч 2023-05-30 202.9.46.251

Ашгvй вирус хятад устаасай билээ.

Avatar

Нэргүй 2023-05-30 213.87.157.235

~~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-05-30 192.82.73.240

Хятад,Орос улс улам хурдан хөгжин мандаасай.Бидний түшиг.

Avatar

Нэргүй 2023-05-30 202.21.108.5

гүүгл трайнслейт

Avatar

Зочин 2023-05-30 192.82.69.97

НАРАНЖАРГАЛ МАНДАХ энэ хүүхэн юу нийтэлж байгаагаа ойлгож байна уу?
Бас тэрийгээ ДЭЛХИЙ МЭДЭЭ гэчихжээ. Хятадын 259 компанид 100 сая юанийн өр юу чбиш биз дээ. 1 компанид 400 мянга хүрэхгүй.
Зөв гүүглдээч

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.74.177

yag unen. Urtei bailaach bidnees guilag guihgui ni unen yum. Yaankuudad saimshirch baigaa uhaantai yum bailgui ee huurhii zailuul!

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.66.101

тэнэг юм шиг л тэг ковид гээд хүний амьдралаас тасарсан хяналт тогтоогоод байсан, эрүүл хүний ухаанд багтахгүй зүйл шдээ

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.87.117

Хятад бужигнаад бут үсрээсэй ! Хүүхдүүд, сургууль нураа сай гэдэг шиг гэнэндүүхэн мөрөөдөл, гэхдээ монгол хүн бүрийн хүсэл шүү !

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.74.177

Ene ni mongol hun buriin husel sanaa bish ee !Uuruu l hus! Chinii husul chamdaa l baig hend ch hamaagui.Uhaan sanaa ni samuurchihaagui lbol hurshuudee uimeed hiisen bumeesnee nuuraahiig husehgui l dee. Bi;end l muugaar nuluulnu gedgiig medneeOiriin jishee ni kovidiinn ueer hil haalttai achaa teever hyagaarlagdmal baisan ue ee .oddoo.!!!Bid chini nuursee hyamad zarj baij l ediin zasag maani ene zeregmei baigaa ni bodim unen.Hyatadiig haraaj baihaar umnuh ajlaa hiij talhniihaa olohoo bod

Avatar

Нэргүй 2023-05-30 202.9.46.92

Юу тарина түүнийгээ хураана

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж