Ухань өрөндөө баригдав

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

Ухань өрөндөө баригдав

Ухань өрөндөө баригдав

Хятадын төв хэсгийн хамгийн том хотод тооцогдох Ухань нэгэнтээ Covid-19-ийн халдварт баригдаад байсан бол өдгөө өрөндөө баригджээ. Тодруулбал, тус хотын 259 компани, аж ахуйн нэгжүүд нийлээд 100 сая юань буюу 14 сая ам.долларын өртэй байгааг Санхүүгийн товчооноос мэдээллээ. Энэ нь зөвхөн Уханиар тогтохгүй Хятадын олон хотод тулгараад буй санхүүгийн хүндрэл юм.

Ши Жиньпин дарга өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Covid-19-ийн хатуу бодлогыг цуцалж буйгаа зарлахаас өмнө хөл хорио, шинжилгээ, хорио цээрийн төв зэрэгт олон тэрбум ам.доллар зарцуулсан. Үүний төлөө олон хот, мужийн төсвийг шавхсан аж. Орон нутгийн засаг захиргаа борлуулалтын орлогод найдаж байсан ч үл хөдлөх хөрөнгийн салбар нь мөн л уналтад ороод байна.

Шинжээчдийн тооцоолсноор Хятадын засгийн газрын өрийн үлдэгдэл өнгөрсөн онд 123 их наяд юань буюу 18 их наяд ам.доллар давсан. Эндээс ойролцоогоор 10 их наяд ам.доллар нь орон нутгийн засаг захиргааны эрсдэлтэй санхүүжилтийн платформоос үүдэлтэй “далд өр” юм. Юннань нь тус улсын хамгийн их өртэй мужуудын нэг. Тодруулбал, тус мужийн өр болон төсвийн орлогын харьцаа өнгөрсөн онд 1000 гаруй хувьд хүрчээ. Түүнчлэн Хятадын хамгийн ядуу мужуудын нэг Гуйжоу өнгөрсөн дөрөвдүгээр сард санхүүгийн асуудлаа цэгцлэх гээд барсангүй гэдгээ олон нийтийн өмнө хүлээн зөвшөөрсөн. Тиймээс дефолтоос зайлсхийхийн тулд Бээжингээс тусламж хүсчээ. 

Эдийн засгийн хямралаас болж бүсээ чангалсан эрх баригчид ахмад настнуудын тэтгэвэр тэтгэмжийг бууруулав. Энэ нь хэдийнэ эсэргүүцлийн жагсаал хүртэл дэгдээгээд амжжээ. Бусад амин чухал үйлчилгээ ч бас эрсдэлд орсон.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж