Польшийг Оросын нөлөөллөөс салгах хууль

Польшийг Оросын нөлөөллөөс салгах хууль

Польшийг Оросын нөлөөллөөс салгах хууль

Польшийн улс төр дэх Оросын нөлөөллийг мөрдөн шалгах комиссыг байгуулах маргаан дагуулсан хуульд ерөнхийлөгч Анджей Дуда гарын үсэг зурна гэдгээ Даваа гаригт мэдэгдсэн. Уг хууль нь Кремлийн гар хөл болсон хүмүүсийг Польшийн нийтийн албанд ажиллах эрхийг нь 10 жил хязгаарлах заалттай юм.

Дуда болон Хууль ба шударга ёс намын тэргүүлсэн Засгийн газраас энэ хуулийг баталснаар Польш дахь Оросын "агентуудыг" үндсээр нь устгаж, Москвагийн хөндлөнгийн нөлөөллөөс салж чадна гэж лоббидож байгаа бол сөрөг хүчний зүгээс шинээр байгуулах комиссыг улс төрийн өрсөлдөгчдөө намнах хэрэгсэл болохоос сэрэмжлүүлж байна. Ялангуяа, Европын зөвлөлийн ерөнхийлөгч асан Дональд Туск ирэх намын парламентын сонгуулийн өмнө энэ хуулийг батлахыг эсэргүүцэж байна. Тэрбээр Иргэний индэр намыг тэргүүлдэг.

Мөрдөн шалгах комиссын есөн гишүүнийг парламентаас сонгох юм. Гэвч парламентад эрх барин нам олонх бөгөөд хууль батлах үйл явцыг сөрөг хүчний хэд хэдэн нам бойкотложээ.

Тус комисс нь Тускийн тэргүүлсэн Иргэний индер намын 2007-2015 оны Засгийн газар болон одоогийн засаг захиргааг хамруулан 2007-2022 онд "Оросын нөлөөн дор" хийгдсэн улс төрийн үйл ажиллагаануудыг судлах гэнэ.

Харин эсэргүүцэгчид тус комиссын үйл ажиллагаа нь нарийн тодорхойлогдоогүй, шийдвэр нь эцсийнх бөгөөд комиссын гишүүд эрүүгийн хариуцлага хүлээхээс хамгаалагдсан тул Үндсэн хууль зөрчиж байна гэж шүүмжилж байна. Тус улсын бүх тагнуул, цагдаа, прокурор болон бусад албан тушаалтнууд түүнтэй хамтран ажиллах үүрэгтэй бөгөөд хэнийг шалгахыг шийдэх тодорхой журам байхгүй гэнэ.

Түүгээр ч зогсохгүй тус комисс  нь хүмүүсийг 10 жилийн хугацаанд төсвийн хөрөнгө зарцуулсан ажилд орохыг хориглох шийдвэр гаргах эрхтэй бөгөөд энэ нь тэднийг сонгуульд нэр дэвшихэд саад болно.

Варшавын Нийгэм, хүмүүнлэгийн ухааны их сургуулийн дэд профессор Бен Стэнли хэлэхдээ,  "Шүүх, прокурор, тусгай албаны чиг үүргийг хууль бусаар авах комисс байгуулахыг парламентад зөвшөөрсөн хуульд Дуда гарын үсэг зурлаа" гэж твиттер хуудсандаа зарласан. Мөрдөн шалгах комисс байгуулах хуулийн төслийг өнгөрсөн Баасан гаригт Польшийн парламентад ширүүн маргааны эцэст баталсан. Улмаар Дуда хуулийн төсөлд яаравчлан гарын үсэг зурахаар шийдсэн аж. Мөн сөрөг хүчний эсэргүүцлийг дарахын тулд уг хуулийг Үндсэн хуулийн цэцээр хэлэлцүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн. Гэвч уг цэцэд эрх барих нам давуу суудалтай байдаг.

"Ард түмэн мэдэх эрхтэй" гэж Дуда телевизийн нэвтрүүлгээр мэдэгдээд хуульд гарын үсэг зурахаа зарласан. Түүнчлэн тэрбээр "Бүх нийтийн сонгуулиар сонгогдсон хүмүүс Бүгд Найрамдах Польш Улсын ашиг сонирхлыг хэрхэн ойлгосон, тэдгээр ашиг сонирхол бодитой хэрэгжсэн эсэх талаар олон нийт өөрийн гэсэн санал бодлыг бий болгох ёстой" гэж мэдэгджээ. 

Харин сөрөг хүчнийхний зүгээс мэдэгдэхдээ, эрх барих нам ялагдаж болзошгүй сонгуулийн өмнө өрсөлдөгчдөө намнах зорилгоор уг комиссыг  улс төрийн зэвсэг болгон ашиглана гэж буруутгаж байна. Тодруулбал, “Ерөнхийлөгч Дуда өнөөдөр манай улсыг дотоод болон гадаад байдлаар ноцтой сулруулсан. Тэрбээр Польшид иргэний дайныг эхлүүлэхээр шийдлээ” гэж Польш 2050 сөрөг хүчний намын тэргүүн Шимон Холуниа мэдэгджээ. Мөн Иргэний индэр намын тэргүүлэгчдийн нэг Борис Будка тус комисст элссэн хүн бүр эрүүгийн хариуцлага хүлээх ёстойг анхааруулав. Тэрбээр "Энэ комисс юуг ч тайлбарлах, юуг ч шийдэх, юуг ч шүүх ёсгүй. Зөвхөн сөрөг хүчний эсрэг шүүхийн алх болно" гэж мэдэгджээ. Түүнчлэн Зүүний сөрөг хүчний нам Дудаг улстөрчдийг шүүх ёстой Улсын шүүхэд өгөхийг уриалсан байна. Тус намын тэргүүн Влодимеж Чажастый "Та манай улсын ардчиллын төлөө үнэхээр гутамшигтай зүйл хийсэн" гэж хэлжээ. 

Үүний зэрэгцээ Дудагийн шийдвэр Польш болон Европын холбооны унасан харилцааг улам дордуулах магадлалтай байна. Польшийн засгийн газар Европын холбооны ардчилсан зарчмуудаас ухарч байна гэж үзсэнээс Европын зөвлөлөөс Варшавт олгохоор шийдвэрлэсэн цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн олон тэрбум ам.долларын тусламжийг царцаагаад байгаа юм.  Тус комиссын талаар НАТО дахь Польшийн гол холбоотон АНУ-ын зүгээс ч анхааруулсан байна. Польш улсад суугаа АНУ-ын Элчин сайд Марк Бжезински тус улсын телевизэд хэлэхдээ, "Сонгогчдын сонгосон нэр дэвшигчдэд санал өгөх эрхийг хараат бус шүүхээр тодорхой тогтоосон үйл явцаас гадуур таслан сэргийлэх хууль тогтоомжийн талаар Вашингтоны засгийн газар санаа зовж байгаагаа илэрхийлж байна" гэсэн байна. 

Харин Засгийн газраас уг комисст ямар ч далд санаа байхгүй гээд "Оросын нөлөөллийг батлах комиссоос сөрөг хүчин тэр дундаа Туск яагаад айгаад байгаа нь сонирхол татаж байна гэж" Ерөнхий сайд Матеуш Моравецки мэдэгджээ. Тэгвэл Туск ард түмэнд хандан Польшийн коммунист дэглэмийг төсгөж, хэсэгчилсэн чөлөөт сонгууль явуулсан өдөр буюу 1989 оны зургадугаар сарын 4-ны ойгоор Варшав нийтээрээ эсэргүүцлийн жагсаалд оролцохыг уриалжээ. 

Иргэний индэр болон Хууль ба шударга ёс намууд нь хоёул 1980-аад онд коммунист дэглэмийг унагаасан Үйлдвэрчний эв санааны нэгдлийн эвлэлээс гаралтай. Гэвч Хууль ба шударга ёс нам нь коммунист намд ажиллаж байсан ахмад гишүүдийнхээ тоог цөөлөхийн зэрэгцээ өрсөлдөгчөө коммунизмыг дэмжигчид гэж харагдуулахыг хичээдэг байна. 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-31 213.87.162.37

>>>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-05-31 66.181.160.72

Польшууд төрмөл ардчилалын мэдрэмжтэй хүмүүсээ ..Тэр комисд нь хэн нь ч орсон байлаа гээд Оросууд шиг хүн хэлмэгдүүлж , яргалахгүй нь л ойлгомжтой …

Avatar

Нэргүй 2023-05-31 103.57.92.110

МАН бол 100 хувь Оросын халаасанд орсон, Оросын бодлогыг хэрэгжүүлдэг. Оросын бодлого гэдэг нь Монголын огт хөгжүүлэхгүй байх, иргэдийг нь эрх чөлөөгүй байлгах. МАН байх үед Монголд нэг ч бүтээн байгуулалт хийгдэхгүй байгаа биз. 5 жмл нүдээд ганц Дарханы замыг ч дууссангүй. Бас РЦНК-н орк троллууд МАН-н мэдээний доор нэг ч муулдаггүй, юм л бол Элбэг, Бат үүл буруутай гээд тархи угаагаад сууж байдаг.

Avatar

Нэргүй 2023-05-31 192.82.74.177

Dotooddoo sain uimeldbel mash sain shuu

Avatar

Irgen 2023-05-31 202.9.46.11

Ene bol jinhene ardchilalaas uharsan alham. Ene koniss shiidver gargaad huniig tsolloj shiitgeed bval shuuh baiguullaga bh yamar hereg bna. Natsism ingej ehelj bsan. Ukrain bas ingej bna. Ed nar oros hunii esrem buhniig hj shine natsism hogjuulj bna. Oros uunii esreg baildaj bga.

Avatar

J.Erka 2023-05-31 124.158.119.18

Хүн төрлөхтний утопи мөрөөдөл байсан "Коммунизм" байгуулалт баларан нурж үлгэр болон үлдэх нь цаг хугацааны асуудал. Харин хүний нийгмийн тухай үзэл бодлыг "цэнзур" хэрэглэн хааж боох нь нөгөө л социалист нийгмийг байгуулахын төлөө тэмцэж байсан үед "өөрөө сэтгэгчид"-ийг мөрдөн мөшгөх, хааж боох, шүүх зэрэг "инквиц" аргад шилжих, ард түнийг дуугуй, хүлцэнгүй "боол" мэт байлгах аргаруу л явж байна. "Оросын нөлөө" гэдэг нь халхавч …

Avatar

y; 2023-05-31 216.38.195.74

INDILL+ ardks+yrbagchig nyrajup;1000-2000 apt?

Avatar

Нэргүй 2023-05-31 162.154.56.134

Польшууд үнэн айхтар улс шүү. Харьцангуй жижиг улс гэлтгүй эртнээсээ л Орос, Герман зэрэг хүчирхэг орнуудтай үзэж тарсаар өдий зэрэгт хүрсэн. Израйль, Польш, Өмнөд Солонгос, Сингапур гэсэн жижиг ч гэсэн маш том амбицтай, ухаалаг, оюун ухаан, тархи, бодлогоороо хүчирхэг хэдэн цөөн улс дэлхийд байнаа. Монгол маань эдний нэг байдаг ч болоосой.

Avatar

Зочин 2023-05-31 66.181.160.72

Эдний л нэг шдээ . Эргэлзээд байгаамуу ?. Ирэх сонгуулиар МАНгаруудыг унагаад л бүх юм гольдролдоо орчихноо .. санаа зоволтгүй ..

Avatar

778 2023-05-31 122.201.23.44

Poland sain bn

Avatar

Сүрэн 2023-05-31 59.153.85.151

Хуучнаар манай онцгой эрхт комисс гэсэн үг байна даа

Avatar

Нэргүй 2023-05-31 216.38.195.74

– x ;

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж