Молдав ганцаараа биш гэдгийг Москвад ойлгуулна

Молдав ганцаараа биш гэдгийг Москвад ойлгуулна

Молдав ганцаараа биш гэдгийг Москвад ойлгуулна

Молдавын нийслэл Кишинев хотын ойролцоох Мими шилтгээнд Европын 47 удирдагчийн дээд хэмжээний уулзалт болох гэж байна. Аюулгүй байдлын стратегийн талаар дэлгэрэнгүй хэлэлцэх цаг хомс байж магадгүй ч Пүрэв гаригт болох энэхүү уулзалтаар дамжуулан Москвад хүчтэй мессеж илгээх учиртай аж. Европын улс төрийн нийгэмлэгээс зохион байгуулах энэ уулзалтыг Европын холбоонд багтах хүсэлтэй, эдийн засгийн хувьд сул дорой Молдав зэрэг орныг Брюссельд хүргэх гүүр ч гэж үздэг.

"Молдавын түүхэнд ийм мега үйл явдал хэзээ ч болж байгаагүй. Хэрвээ бүх зүйл сайхан болбол уг уулзалт Молдавыг сурталчилж, жижигхэн улс юунд хүрч чадахыг нотлох болно" гэж Фридрих Эбертийн сангийн Украин, Молдавын асуудал хариуцсан мэргэжилтэн Феликс Хетт хэллээ.

Дээд хэмжээний уулзалтыг аюулгүй, эмх цэгцтэй зохион байгуулахын тулд Молдавын жижиг нисэх онгоцны буудалд удирдагчдын онгоцыг байрлуулах агаарын тээврийн тусгай ажиллагааг зохион байгуулжээ. Уулзалтад 2000 гаруй төлөөлөгч оролцох төлөвтэй байна. Үүнд Европын холбооны 27 гишүүнээс гадна Их Британи, Турк, Швейцарь, Исланд, Серби, Армен, Азербайжан гэх мэт улсын 20 удирдагч багтах юм. Мөн Украины ерөнхийлөгч Зеленский хүрэлцэн ирж магадгүй. 

Европын улс төрийн нийгэмлэгийн анхны уулзалт өнгөрсөн оны аравдугаар сард Прагад болсон. Энэхүү уулзалтад 44 удирдагч оролцжээ.

"Энэ уулзалт бол Европчууд АНУ-ын оролцоогүйгээр өөрсдийн стратегийн ашиг сонирхлын асуудлаа хоорондоо ярилцаж чадна гэдгийг харуулах боломж юм. Уулзалтад хэн ирж, хэн ирээгүйг харах хэрэгтэй" гэж Жак Делорын нэрэмжит судалгааны хүрээлэнгийн захирал Себастьян Майлард хэллээ. Харин Молдавын хувьд энэ уулзалт нь Оросын эсрэг найз нөхдөөрөө хүрээлүүлэх боломж болно. Тус улс Европын холбоонд аль болох хурдан нэгдэх хүсэлтэй байна.

"Мэдээж Украинд болж буй үйл явдалтай харьцуулахгүй. Гэхдээ бид эрсдэлийг харж байна. Европын холбооны нэг хэсэг болж байж л бид ардчиллаа аварч чадна. ОХУ нь ирэх жилүүдэд ч тогтворгүй байдлын томоохон эх үүсвэр хэвээр байна. Тиймээс бид өөрсдийгөө хамгаалах хэрэгтэй" гэж ерөнхийлөгч Майя Санду хэлжээ. 

Дээд хэмжээний уулзалтад зориулж Европын удирдагчид "Молдав ганцаараа биш" гэсэн хаштагаар давалгаалж байна. Энэ хүрээнд Европын удирдагчид богино хэмжээний бичлэгүүдээ цахим сүлжээнд нийтлэх болжээ.

Эх сурвалж: AFP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

13 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гариг 2023-05-30 173.66.93.130

Орос гэдэг улс нэгэнт сүйрч буйг би ч харлаа ,чи ч харлаа , бид бүгдээрээ харлаа хө

Avatar

Нэргүй 2023-05-30 173.66.93.130

Орос гэдэг улс нэгэнт сүйрч буйг би ч харлаа ,чи ч харлаа , бид бүгдээрээ харлаа хө

Avatar

Нэргүй 2023-05-30 150.129.140.75

Молдав тэнэг удирдагчдынхаа гайгаар будаа боллоо. Молдав хэл гэж байхгүй. Одоо улс гэж байхгүй мөргөлдөөний бас нэгэн талбар болж хувирах нь дээ, хөөрхий.

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.75.63

ш** ш** бас дахин ш** В.И.Путлер

Avatar

Болдоггүй бор өвгөн. 2023-05-30 202.9.47.13

Одоо Оросын бусад жижиг улсууд хөдлөх цаг блжээ..Халимаг.Тува. Буряд улсууд нэгдсэн холбоо байгуулж улс блон тусгаарлах хэрэгтэй. Ази царайтай орос гж бх ёсгүй..

Avatar

Замч 2023-05-30 202.9.46.251

Хар хятадын ялгадасууд баастайгаа зууралдаад чадарч байна ашгvй емхий хар хятадууд устаж далд ороосой.

Avatar

Нэргүй 2023-05-30 213.87.157.235

!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-05-30 64.119.17.215

Орос бол хөрш зэргэлдээ жижиг улсуудаа байнгын дарамтандаа байлгадаг, тэдний хөгжлийн садаа байсаар ирсэн. Одоо харин Оросын цаг дусч байна. Манай төр засгийн удирдлагууд очоод өөрийнхөө ашиг сонирхолыг илэрхийлж чадалгүй, Оросын тулгалтыг сонсоор байгаад ирдэг заншилтай. У.Хүрэлсүх, Л.Оюунэрдэнэ, Занданшатар нар Путинтэй уулдахдаа цэцэрлэгийн хүүхдүүд багшдаа загнуулж байгаа юм шиг л байдаг…

Avatar

Нэргүй 2023-05-30 202.21.107.33

МУУ МОЛДАВ МУУСАЙН ЕВРЕЙЧҮҮД САНАХ ТАВИЛАНТАЙ…ЕВРОП ЦӨМИЙН ДАЙНД СҮЙРЭХ НЬ ТОДОРХОЙ БОЛЖ БАЙНА ДАА..

Avatar

Нэргүй 2023-05-30 64.119.26.34

Балай оркоо,,,еврей еврей гээд балайраад,,, еврейчүүд чамд ямар гай тариав,,,еврэй хүн амьдралдаа харсан юмуу чи,,,

Avatar

Нэргүй 2023-05-30 66.181.161.23

Оросыг ч путины ачаар хүссэн болгон нулимаж, доромжилдог боллоодоо.

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.87.117

КГБ-гийн тэннг чекист үламжийн сайхан Орос орныг БҮРЭН СҮЙРҮҮЛЛЭЭ !

Avatar

зочин 2023-05-30 202.9.47.54

харин эсрэгээрээ хөөрхий Молдавыг барууны цөөвөр чононууд хоёр дахь Украин болго сүйрүүлэх нээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж