"Хүүхдийн ертөнц-2023" фестиваль автомашингүй гудамжинд болно

"Хүүхдийн ертөнц-2023" фестиваль автомашингүй гудамжинд болно

"Хүүхдийн ертөнц-2023" фестиваль автомашингүй гудамжинд болно

Хүүхдийн баяраар П.Гэндэнгийн гудамж буюу Баянгол зочид буудлын авто замын уулзвараас Шангри-Ла Моллын хойд уулзвар хүртэлх 800м авто замын хөдөлгөөнийг 2023 оны зургадугаар сарын 1-ний 06:00-20:00 цагуудын хооронд хаах аж.

Энэ үеэр “Хүүхдийн Ертөнц-2023” баярын фестиваль нээлттэй зохион байгуулахаар болжээ.

Тус арга хэмжээний хүрээнд  Хүүхдийн ордны авьяаслаг сурагчдын тоглолтууд, хүүхдүүд, өсвөр үеийн сонирхолд нийцсэн өвөрмөц тохижилт бүхий гудамж, талбайн чимэглэл, тайз засагдаж цаг тутмын үзвэр, тоглолтууд, гудамжны явуулын хоол үйлчилгээ, 30 гаруй асарт төрөл бүрийн сонирхолтой худалдаа үйлчилгээнүүд явагдахаас гадна, 600 хүүхдийн бүрэлдэхүүнтэй "Алиса хүүхдийн жүжиг"  баярын парад, 300 хүүхдийн флашмоб, нээлттэй дуулах микрофон, өвөрмөц хувцаслалтын үзүүлбэр, уралдаан тэмцээнүүд, гар урлал, худалдаа үйлчилгээнүүд зохиогдохоор бэлтгэл ажил явагдаж байна.

Нэг дор 20 мянга гаруй оролцогдод хүүхдүүд эцэг эхчүүдэд хүргэх боломжтой аж.

Энэхүү фестиваль, арга хэмжээг дэмжиж, үйл ажиллагаанд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлан оролцох, ажиллагсдынхаа гэр бүл, хүүхдүүдийг урьж оролцуулах, хамруулах боломжтой гэсэн юм.

Э.ХУЛАН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-30 213.87.157.235

!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж