"Алиса-төсөөллийн хүч" жүжиг маргааш нээлтээ хийнэ

"Алиса-төсөөллийн хүч" жүжиг маргааш нээлтээ хийнэ

"Алиса-төсөөллийн хүч" жүжиг маргааш нээлтээ хийнэ

Dream Day театрын цоо шинэ бүтээл “Алиса – Төсөөллийн хүч” жүжиг шинээр мэндэлж байна. Тус жүжиг 2023 оны тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 3-ны өдрийг хүртэл 11:00, 13:00, 15:00 цагуудад Монголын хүүхдийн ордонд тоглоно.

Уг жүжиг 2-16 насны хүүхдэд зориулагдсан гэх боловч гэр бүлтэйгээ үзэхэд тохиромжтой. Бүх насныхан үзэхэд уйдамгүй, үйл явдал өрнүүн энэ жүжгийг Английн зохиолч Льюис Кэроллын алдарт “Алиса Гайхамшгийн оронд” зохиолоос сэдэвлэн бүтээж байгаа аж.

Жүжгийн Ерөнхий найруулагч М.Аззаяа  “Боломжгүй зүйл гэж байхгүй, бүх зүйл боломжтой. Гагцхүү чи өөрөө дотроо төсөөлж чадвал боломжгүй зүйлийг ч бүтээх хүч чиний дотор бий” гэсэн мессежийг үзэгчдээ хүргэхээр зорьсон гэлээ.

УДЭТ-ын мэргэжлийн жүжигчид, уран бүтээлчид оролцож буй бөгөөд нийт 40 гаруй жүжигчид, бүжигчид уран бүтээлд оролцож тоглож байгаа аж.

Урлагаар дамжуулж ирээдүй хойч болсон хүүхдүүдэд боловсрол олгох, хүмүүжил олгох алсын хараатай Dream Day театрын хамт олны хоёр дахь бүрэн хэмжээний тайзны бүтээл хүүхэд бүрийн хүсэн хүлээж үздэг үзвэр болно гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Тасалбар 30 мянган төгрөгийн үнэтэй. Ticket.mn болон МХО-ны кассаар худалдаалж байна.

Жүжигчид:

  1. Алисагийн дүрд УДЭТ-ын жүжигчин Т.Анхзул
  2. Малгайчны дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Ганбат
  3. Улаан хатны дүрд жүжигчин Ч.Энхтуяа
  4. Цагаан хатны дүрд жүжигчин, найруулагч Т.Дашсурмаа
  5. Хулганын дүрд УДЭТ-ын жүжигчин И.Дашнамжил
  6. Хүлэг баатрын дүрд жүжигчин Т.Анхбаяр
  7. Хэниш болон Авгалдайн дүрд жүжигчин Г.Эрдэнэболд
  8. Туулайн дүрд жүжигчин М.Мөнгөнсүх
  9. 2 ихрийн дүрд жүжигчин А.Энхжин, Б.Үүрцайх нар тус тус тоглож байна.

Э.ХУЛАН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-30 213.87.157.235

!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж