АН-ын бүлэг хуралдаж гишүүдийн тойрогт ажилласан нөхцөл байдлын талаар ярилцжээ. Тухайлбал, Сүхбаатар аймагт байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 100 гаруй айлын гэр салхинд хийсч, 500 орчим мянган мал хорогдсон байна. Иймээс малчдын зүгээс даатгалын асуудлыг хөндөж, даатгалд өөрчлөлт оруулах ёстойг гишүүдэд уламжилсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “Ийм том байгалийн гамшиг болчхоод байхад малчид даатгалаас мөнгө авч чадахгүй байна гэдэг нь даатгалын систем зөв үйлчлэхгүй байна гэсэн үг юм. Нөхцөл байдалд таараагүй систем байгааг ярилаа. Уг нь зургаан хувь байсан юм билээ. Гэтэл төрөл, төрлөөр нь гэж байна. Хонь, ямаанд тусад нь ялгаад өгчихсөн. Тэгэхээр нийт хорогдлын ихэнх нь бог мал шүү дээ. Ийм байдлаар асуудалд хандсан байна. Бид ч гэсэн өнөөдрийг хүртэл буруу ойлголттой явсан байна. Энэ асуудалд яаралтай өөрчлөлт хийх ёстой” гэсэн мэдээллийг өглөө.
Харин бүлгийн хурлаар АН-ын даргыг огцруулах асуудлыг ярилцаагүй байна. Энэ тухай тэрбээр “АН-ын даргыг солих талаар бүлгийн хурал дээр ярьсангүй. ҮБХ-ны хурлаар намынхаа бодлогын шийдвэрийг ярьдаг. Сангийн асуудалд тодорхой байр сууриа илэрхийлэх байлгүй дээ. Бүлэг дээр ямар нэгэн байдлаар намын хэн нэгэн гишүүнийг буруутгах асуудал байхгүй” гэлээ.
Түүнчлэн АН-ын бүлгээс мэдээлэл хийхгүй гэв.
Зочин 2023-05-30 202.55.188.42
СҮХБААТАРЫНХАН ЭНЭ ДҮНКҮҮГЭЭ АВААРАЙ..ГУТГА ЧААГААД ЯВХИЙН
Зочин 2023-05-30 213.87.157.235
) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-05-30 202.9.40.138
Энэ нам эв нэгдэлгүй угаасаа 6 улстөрийн нам нэгдсэн болохоороо үзэл бодол нь хоорондоо таардаггүй юм. Тэднийг ганцхан албан тушаал, улсын мөнгөөр хөрөнгөжих хүсэл л нэгтгэсэн. Луйварчин арга барилтай болон хятадын э****з хүмүүс олонтой нам юм. Улс орны эрх ашгийг нэг их бодохгүй. Тэд 1-рт хувийн эрх ашиг , 2-рт намын, 3-рт улсын эрх ашиг гэж үздэг юм байна лээ. Хол явахгүй
Зочин 2023-05-30 203.98.76.4
БАТГАНА СУУСАН ГАЗРАА БААСТАЙ ГЭГЧЭЭР МОНГОЛЧУУДЫН ЯВСАН ГАЗАР ХАА Ч ТӨРИЙН, ХУВИЙН Ч АЖИЛ ЕР ЭМХ ЦЭГЦ-НДЭЭ ОРДОГГҮЙ, ХОГИЙН ШҮҮ НЭЭРЭЭ….ЯАНА ДАА МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ НЭГ ДЭЭР ДООРГҮЙ, ХУВЬ ХУВЬСГАЛГҮЙ АЖЛАА ХИЙЖ СУРНААА
Зочин 2023-05-30 202.21.117.178
бүтэхгүй ээ, 2020 онд л хуваагдах байсан юм, одоо 2024 оны дунд үе хүртэл хоорондоо тэмцэлдэж дээ
Зочин 2023-05-30 66.181.161.193
Энэ хөдөөнөөс сонгогдсон гишүүд малчдад таалагдах, тархийг нь угааж санал авах гэж янз бүр болох юм аа, 60-70 сая малаас 500 мянгын хорогдол ихдээ орох уу, малчид эрсдэлээ өөрсдөө л үүрнэ ш дээ, маллаж чадах хэмжээнээсээ хэтрүүлж, хэтэрхий тоо хөөсний л харгай ш дээ, даахгүй нохой булуу хураах гээч нь л болж