Н.Ганибал: АН-ын даргыг огцруулах талаар ярилцаагүй

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

Н.Ганибал: АН-ын даргыг огцруулах талаар ярилцаагүй

Н.Ганибал: АН-ын даргыг огцруулах талаар ярилцаагүй

АН-ын бүлэг хуралдаж гишүүдийн тойрогт ажилласан нөхцөл байдлын талаар ярилцжээ. Тухайлбал, Сүхбаатар аймагт байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 100 гаруй айлын гэр салхинд хийсч, 500 орчим мянган мал хорогдсон байна. Иймээс малчдын зүгээс даатгалын асуудлыг  хөндөж, даатгалд өөрчлөлт оруулах ёстойг гишүүдэд уламжилсан байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Н.Ганибал “Ийм том байгалийн гамшиг болчхоод байхад малчид даатгалаас мөнгө авч чадахгүй байна гэдэг нь даатгалын систем зөв үйлчлэхгүй байна гэсэн үг юм. Нөхцөл байдалд таараагүй систем байгааг  ярилаа. Уг нь зургаан хувь байсан юм билээ. Гэтэл төрөл, төрлөөр нь гэж байна. Хонь, ямаанд тусад нь ялгаад өгчихсөн. Тэгэхээр нийт хорогдлын ихэнх нь бог мал шүү дээ. Ийм байдлаар асуудалд хандсан байна. Бид ч гэсэн өнөөдрийг хүртэл буруу ойлголттой явсан байна. Энэ асуудалд яаралтай өөрчлөлт хийх ёстой” гэсэн мэдээллийг өглөө.

Харин бүлгийн хурлаар АН-ын даргыг огцруулах асуудлыг ярилцаагүй байна. Энэ тухай тэрбээр “АН-ын даргыг солих талаар бүлгийн хурал дээр ярьсангүй. ҮБХ-ны хурлаар намынхаа бодлогын шийдвэрийг ярьдаг. Сангийн асуудалд тодорхой байр сууриа илэрхийлэх байлгүй дээ. Бүлэг дээр ямар нэгэн байдлаар намын хэн нэгэн гишүүнийг буруутгах асуудал байхгүй” гэлээ.

Түүнчлэн АН-ын бүлгээс мэдээлэл хийхгүй гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж