Мэргэжлийн сүмогийн Нацү башё монгол бөхчүүдтэй тун ээлтэй болж өнгөрлөө. Ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ найм дахь түрүүгээ хүртсэн бол Кирибаяма Б.Лхагвасүрэн озэки цолны болзлоо хангаж, ёкозүнад нэг алхам ойртов. Мөн сэкивакэ Хошорюү С.Бямбасүрэн 11 даваа авч, озэки цол хүртэх дараагийн бөхөөр нэрлэгдэж байна. Озэки цолны төлөө гурван башё дараалан нийт 33 даваа авах ёстой бөгөөд Хошорюү одоогийн байдлаар хоёр башёд 21 даваа аваад буй. Тэрбээр ирэх зуны башёд 12 даваа авахад л Кирибаямагийн ард очно.
Дээд зиндаанд цахиур хагалах дараагийн монгол бөх болох өдгөө 21 настай Хокүсэйхо Э.Даваанинж качикоши хийн бага багаар туршлага хуримтлуулсаар байна. Хакүхогийн шавь түүнээс япончууд төдийгүй монголчууд их зүйл хүлээж байгаа нь лавтай.
Өнгөрсөн аравдугаар сард хоёр өвдгөндөө мэс засал хийлгэсэн 31 настай Тэрүнофүжиг энэ башёд хэрхэн барилдах бол гэж хэн хүнгүй санаа зовж байсан биз. Дөрвөн башё дараалан бүтэн барилдаж чадаагүй тэрбээр энэ удаад бэлтгэлжилт сайн байгаагаа харуулан 14 давж, найм дахь түрүүгээ хүртсэн.
Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Исэгахама дэвжээн дээр болсон хэвлэлийн бага хурлын үеэр “Ямар ч асуудалгүй башёгоо дуусгалаа. 15 өдрийн турш дэвжээн дээр шийдэмгий гарч, барилдлаа” гэжээ.
Түүний хувьд гурван башё бүтэн өнжсөнийхөө дараа эргэн ирж түрүүлсэн гурав дахь ёкозүна болжээ. Түүнээс өмнө Тайхо болон Хокүтоүми нар эл амжилтыг үзүүлж байсан аж.
Цаашдын зорилгынхоо талаар Тэрүнофүжи “Түрүүлсэн тоогоо хоёр оронтой тоонд хүргэхийг хичээнэ” гэв.
Энэ хооронд Кирибаяма хурдацтай дээшилж байна. Өдгөө 27 настай Дорнодоос гаралтай тэрбээр энэ оныг комүсүби цолтой эхлүүлсэн ч сэкивэкэ, озэки гэсэн хоёр том цолонд төвөггүйхэн хүрэв. Хэвлэлийн хурал дээр Кирибаяма “Башё эхлэхийн өмнө сандарч байлаа. Аль болох хурдан эхлүүлж, хурдан дуусгахыг л хүсэж байсан. Одоо дууслаа. Тайвширлаа” гэжээ.
Удахгүй сүмогийн холбоо түүнийг албан ёсоор озэки цол хүртсэнийг зарлах гэнэ. Ийнхүү Монголоос озэки цол хүртсэн зургаа дахь бөх Кирибаяма болж байна. Бүр цаашилбал, озэки цол хүртсэн монгол бөхчүүд бүгдээрээ ёкозүна болж байжээ.
Дуусашгүй Япон иргэншил 2023-05-30 64.119.21.110
Монгол эхээс төрсөн Японы иргэн болох замын гэрлийг асааж өгсөн хүнд баярлах юм. Монголын төрийн дуулал биш Японы төрийн дуулалын өмнө мэхийн ёслох гайхамшиг
Зочин 2023-05-30 59.153.115.211
Даваанинж ирээдүйтэй шүү. уйгагүй сургуулилт хий. Бөх хүний амжилтын 51% нь бие бялдар, 49% нь ухаан байх шүү. Туршлага сууж ухаажих хэрэгтэй
Зочин 2023-05-30 59.153.115.211
монгол залуучууд сайн байна.Ялангуяа Лхагваа, Ганбат 2 дүүдээ том баяр хүргэе. Гадаа бэртэж л болохгүй, тэгвэл чиний сумогийн зам урт байх болно
Зочин 2023-05-30 213.87.157.235
!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-05-30 202.9.40.138
Ган-Эрдэнэ 1 жилийн хугацаанд 2 түрүүлэх хэрэгтэй. Гол нь бэртлээ сэдрээж болохгүй. Лхагвасүрэнгийн хувьд озеки байхад л болно. Ёкозүна болвол шаардлага өндөр учир хурдан зодог тайлах магадлалтай. Тийм болохоор ёкозүна цол аваад хэрэгггүй. Дахиад 6-7 жил барилдаха бодсон нь дээр юм. Даваанинжийн хувьд барилдах арга барилаа олоогүй байна. Хав барьцнаас барилдаж сурах шаардлагтай. Ямар ч тохиолдолд ганц гараараа барилдаж өрсөлдөгч нара бараг л ардаа гаргах шахаж барилдана гэж байхгүй.
Зочин 2023-05-30 122.201.24.106
hha
Зочин 2023-05-30 124.158.66.163
Манай сумочид л ард түмнээ баярлуулах юм даа. Хүүк тэргүүтэй Төр засаг хулгай хийж олон түмнээ бухимдуулаха болих хэрэгтэй.
Зочин 2023-05-30 192.82.90.208
Өөрсдийгөө ардчилагч гэж цоллогч хэдэн хулгайчууд үргэлж муу санааж, улс төржиж, ашиг хонжоо хайж хуцаж байх юм. Та нарт хууртах малууд одоо монголд байхгүй болсон.
Зочин 2023-05-30 192.82.86.125
даваанинж нэг их хол явахгү.лав аварга болж чадахгү.удаан сэтгэдэг,эвсэл муу,өөрийн давуу болон сул талаа мэдрээгү юм блэ.өндөрөө давуу гэд ойлгосон нь буруу шү.харин ч сул тал блох магадлал нь улам ихсэнэ хэт өндөр нь