Японы Ерөнхий сайд Фүмио Кишидагийн хүү Шотаро болон бусад төрөл төрөгсөд нь албан ёсны сууцанд хэвлэлийн бага хурал хийж байгаагаар зургаа даруулсан нь шуугиан дэгдээжээ. Улмаар Шотаро Кишида эцгийнхээ нарийн бичгийн албан тушаалаас огцрохоор болсон байна. Түүнийг албан ёсны сууцанд зохисгүй үйлдэл гаргасан гэж үзэн ирэх Пүрэв гаригаас эхлэн албанаас нь чөлөөлөхөөр болжээ.
Шаторо Ерөнхий сайдын зогсдог индэр дээр гарч, хамаатнуудынхаа өмнө хэвлэлийн хурал хийж байгаа мэтээр зургаа даруулсан нь өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр цацагдсан байна. Түүний энэ үйлдэлд япончууд дургүйцэж, нийгмийн сүлжээгээр маргаан дэгдээжээ.
"Түүний олон нийтийн газар биеэ авч яваа байдал нь улс төрийн туслахын албан тушаал хашиж байгаа хүний хувьд зохисгүй байсан. Би түүнд хариуцлага тооцож, солихоор шийдсэн" гэж Кишида хэлсэн байна.
Их-7 бүлгийн удирдагч нарын чуулга уулзалтыг Хирошимад амжилттай зохион байгуулж, Кишидагийн нэр хүнд өссөн энэ үед хамаатнууд нь зочилж ирсэн нь цагаа олоогүй үйлдэл болжээ. Сөрөг хүчнийхний зүгээс энэ хэргээс болж Кишидаг маш их шүүмжилсэн байна.
ЭХ СУРВАЛЖ: REUTERS
Зочин 2023-05-30 202.126.89.134
Ямар ч байсан ёс суртахуун өндөртэй юм байна гэж ойлголоо. Ийм газар улс хөгжлийн дээд цэгт хүрэлгүй яахавээ
Зочин 2023-05-30 202.179.21.196
Албан ёсны сууц гэж юуг хэлээд байна ? Төрд хамаарах байр гэсэн үг үү ? Албан ёсны гэдэг үг ялгахгүй байна. Гэртээ хүн албан ёсоор бүх хамаатнаа дуудаад наргиж болно.
оож 2023-05-30 122.201.22.72
зөв орчуулаарай
Японоос 2023-05-30 122.135.187.49
Хамаатан нь зочилсон бишээ. Хүү нь өвөл хамаатаныхаа 10гаран хүнтэй төрийн өрөөндөө пати хийгээд хамаатангууд нь хуралын индэр, ЗГ -н ёслолын улаан хивстэй шат зэрэг дээр зүй бусаар зургаа авахуулсан байсан нь сэтгүүл дээр гарсанаас бол 6/1-нээс ажлаа өгч байгаа.
Зочин 2023-05-30 213.87.157.235
!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-05-30 192.82.82.185
DD b hvleeged greenishbgn bbvC bi vin x CV l TV in on
bUKgbn inBBC JB KB nj co in
Зочин 2023-05-30 202.9.46.125
ямар гоё залуу вэ, тач юмаа хахаха
ямар гоё залуу вэ, тач юмаа хахаха
ямар гоё залуу вэ, тач юмаа хахаха
Зочин 2023-05-30 66.181.177.226
Хүүгээ нарийн бичгийн даргаар ажилд авч төсвийн мөнгөөр цалинжуулдаг яадаг нөхөр вэ. Манайд бол аль эрт огцор гээд Сүхбаатарын талбайд жагсах кейс байна шүү
Зочин 2023-05-30 202.131.225.242
Ёс зүйтэй улс сайхан юм даа. Гэтэл манай УИХ ын гишүүн УИХ ын их танхимаас сэтгүүлчдэд "би хүүхэн хүчиндчээд бандагаа орхиж гараагүй өмсөөд гарсан" гэж байхав дээ. Бас л хөгжилтэй улс шүү.
Зочин 2023-05-30 202.126.90.34
Ter bol Janhuugiin nairuulsan jujig bsan! Janhuugiin luivriig ilchilsen ni bol zuv! Yamiig yalgaj salgaj oilgoj sur!!!
Зочин 2023-05-30 192.82.87.117
Монголчуудын боловсрол соёлын түвшин л ийм хэмжээ нд байгаа юмдаа !