Кишидагийн хүү хамаатнуудынхаа өмнө онгироод ажлаа алдав

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

Кишидагийн хүү хамаатнуудынхаа өмнө онгироод ажлаа алдав

Японы Ерөнхий сайд Фүмио Кишидагийн хүү Шотаро болон бусад төрөл төрөгсөд нь албан ёсны  сууцанд хэвлэлийн бага хурал хийж байгаагаар зургаа даруулсан нь шуугиан дэгдээжээ. Улмаар Шотаро Кишида эцгийнхээ нарийн бичгийн албан тушаалаас огцрохоор болсон байна. Түүнийг албан ёсны сууцанд зохисгүй үйлдэл гаргасан гэж үзэн ирэх Пүрэв гаригаас эхлэн албанаас нь чөлөөлөхөөр болжээ. 

Шаторо Ерөнхий сайдын зогсдог индэр дээр гарч, хамаатнуудынхаа өмнө хэвлэлийн хурал хийж байгаа мэтээр зургаа даруулсан нь өнгөрсөн долоо хоногт хэвлэлээр цацагдсан байна. Түүний энэ үйлдэлд япончууд дургүйцэж, нийгмийн сүлжээгээр маргаан дэгдээжээ.

"Түүний олон нийтийн газар биеэ авч яваа байдал нь улс төрийн туслахын албан тушаал хашиж байгаа хүний ​​хувьд зохисгүй байсан. Би түүнд хариуцлага тооцож, солихоор шийдсэн" гэж Кишида хэлсэн байна. 

Их-7 бүлгийн удирдагч нарын чуулга уулзалтыг Хирошимад амжилттай зохион байгуулж, Кишидагийн нэр хүнд өссөн энэ үед хамаатнууд нь зочилж ирсэн нь цагаа олоогүй үйлдэл болжээ. Сөрөг хүчнийхний зүгээс энэ хэргээс болж Кишидаг маш их шүүмжилсэн байна.

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ХахаХаха
4
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж