АНУ-ын урилгаас Хятад татгалзав

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

АНУ-ын урилгаас Хятад татгалзав

АНУ-ын урилгаас Хятад татгалзав

Сингапурт жил бүр тогтмол зохион байгуулагддаг аюулгүй байдлын форум ирэх амралтын өдрүүдээр болно. Энэхүү форумын үеэр Батлан хамгаалахын албан тушаалтнуудаа уулзуулах саналыг АНУ-ын зүгээс Хятадад тавьсан. Гэвч Хятад улс энэ саналаас татгалзжээ.

"АНУ-ын Батлан хамгаалахын сайд Ллойд Остиныг Сингапурт болох форумын үеэр Хятадын Батлан хамгаалахын сайд Ли Шанфутэй уулзуулах хүсэлтийг тавдугаар сарын эхээр тавьсан. Хятад улс энэ хүсэлтэд татгалзав. Аливаа сөргөлдөөнийг үүсгэхгүйн тулд нээлттэй харилцааг эрхэмлэх хэрэгтэй гэдэгт бид итгэдэг" гэж Пентагоноос мэдэгдсэн байна.

Хоёр улсын Батлан хамгаалахын сайдууд яриа хэлэлцээ хийх шаардлагатай байгааг өнгөрсөн долоо хоногт Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Жон Кирби онцолж байв. Бүс нутгийн аюулгүй байдал хурцдаж, худалдааны маргаан үүссэнтэй холбоотойгоор дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улс хоорондоо харилцаа муутай байна. Тиймээс Батлан хамгаалахын сайдуудын уулзалтыг ажиглагчид анхааралтай харж буй.

АНУ-ын Худалдааны сайд Жина Раймондо, Хятадын Худалдааны сайд Ван Вэнтао нар өнгөрсөн долоо хоногт Вашингтонд худалдаа, хөрөнгө оруулалт, экспортын бодлогын талаар санал солилцсон. Энэ нь сүүлийн хэдэн сарын хугацаанд анх удаа хоёр улс засгийн газрын түвшинд яриа хэлэлцээ хийсэн явдал болжээ. 

Сингапурын аюулгүй байдлын шинжээч Иан Стори хэлэхдээ "Хятад улс энэ саналаас татгалзсан нь сайн зүйл биш юм. Хоёр улсын харилцаа хурцдаж байгаа энэ үед генерал Ли АНУ-ын түнштэйгээ уулзахаас татгалзсан нь нөхцөл байдлыг улам дордуулна" гэв. Зарим шинжээчийн үзсэнээр Хятад улс АНУ-ын хориг арга хэмжээний төлөө дургүйцлээ илэрхийлж буй нь энэ байж мэдэх юм. Ли Шанфу нь Ардын чөлөөлөх армийн шинэчлэлд хүчин зүтгэж байсан ахмад зүтгэлтэн юм. Мөн Оросын зэвсгийн гол экспортлогч Рособоронекспортоос байлдааны нисэх онгоц, техник худалдаж авсан хэргээр 2018 оноос хойш АНУ-ын хоригт хамрагдсан. 

Сингапурт ирэх Баасан гаригт эхлэх уулзалтад Батлан хамгаалахын албаныхан болон шинжээчид оролцоно. Энэ үеэр олон талт уулзалтууд зохион байгуулагдана.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
13
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж