Байгаль орчин, аялал жуулчлалын яам/БОАЖЯ//-наас өнөөдөр /2023.05.30/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны бодлого зохицуулалтын газраас энэ оны хувьд улсын хэмжээнд 46411 га талбайд цэвэрлэгээ хийж, 10.970 тонн хог цэвэрлэсэн болохыг онцоллоо. Мөн улсын хэмжээнд зүй бусаар болон байгалийн гамшгийн улмаас хорогдсон мал амьтны 66300 сэг зэмийг халдваргүйжүүлж булшилжээ. Аялал жуулчлалын бүсэд болон тусгай хамгаалалттай газарт байгаа стандартын бус 1100 нүхэн жорлонг буулгаж, халдваргүйжүүлэлт хийсэн байна.
Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос нийслэлийн хэмжээнд гэр хорооллын 3050 нүхэн жорлонг шинэчлэх ажлыг эхлүүлжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн хороонд 200 ширхэг, Чингэлтэй дүүргийн 7, 17, 18, 19 хороонд 400 ширхэг, Сүхбаатар дүүргийн 15, 16, 17, 20 хороонд 400 ширхэг, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 1000 ширхэг ариун цэврийн байгууламжийг шинэчилж буй аж. Одоогоор ажил 70 хувьтай явж байна.
Нийслэлийн нутаг дэвсгэрийн хэмжээнд авто машин засварын 296, дугуй засварын 121, тос тосолгооны 15, машин угаалгын 152, сэлбэг худалдааны 59, бусад чиглэлийн хөрс бохирдуулах эх үүсвэрийн аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж, хөрсний шинжилгээг хагас жил тутамд хийн ирүүлж байх зөвлөмж өгсөн аж.
Мөн нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдийг 00-ын өрөөг үнэ төлбөргүй болгох чиглэл ч өгчээ.
Түүнчлэн тус яам энэ онд 2000 га талбайг нөхөн сэргээх ажлыг хийхээр эхлүүлсэн байна.
Тухайлбал, төрийн өмчит “Эрдэнэт” үйлдвэр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд нөхөн сэргээлт хийхээр болж, ажлыг эхлүүлжээ. Одоогоор 429 га талбайд нөхөн сэргээлт хийсэн. 2023 онд “Эрдэнэт” үйлдвэр 1230 га талбайд техникийн нөхөн сэргээлт хийж, хүлээлгэн өгөх юм байна.
Оюутолгой компани 334.7 га талбайд Сэлэнгэ аймгийн Ялбаг гэдэг газар нөхөн сэргээлт хийх юм байна.
Мөн тус яамны холбогдох албан тушаалтны мэдээллээр “Петро чайна Дачин тамсаг” компанитай холбоотой гомдол иргэний нийгмийн байгууллагаас ирж, шалгалт хийхэд дараах зөрчил илэрчээ. Тухайлбал, байгаль орчныг хамгаалах менежментийн төлөвлөгөө нь батлагдаагүй, зөвшөөрөлгүй хоёр цэгт худаг гаргасан, барилга байгууламж нь нурсан зэрэг зөрчил илэрсэн байна.
"Петро чайна Дачин тамсаг" ХК нь ус ашигласан гэрээ төлбөрөө цаг тухайд нь хийдэггүй, дүгнэлт гаргуулаагүй байхдаа үйлдвэрийн зориулалтаар ус хэрэглэсэн, хог хягдлыг ангилж ялгадаггүй, тусгайлсан газар хаядаггүй болох нь хяналт, шалгалт хийх шатанд тогтоогджээ.
Түүнчлэн химийн бодистой харилцах мэргэжлийн ажилтангүй, химийн бодисыг зориулалтын байр талбайд хадгалаагүй зөрчил илэрсэн гэлээ.
Г.ХОРОЛ
Irgen 2023-05-30 202.126.88.193
Mon ikh ajil khiij bna genee hehe .Estoi khutsvaa.Teglee geed Mongol khogjikh u ..Bitgii tiim novshiin yum khii teneg uudee.
Лувараа зогсоогооч 2023-05-30 219.74.101.40
жорлонг шинэчлэнэ гж хулгай хийхээ болио.Цэвэр бохирын шугамд холбохгүй бол луйвар,татварын мөнгө үрээд хулгайлаад дуусгалаа
Зочин 2023-05-30 213.87.157.235
)))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Барсболд 2023-05-30 124.158.64.173
байгууллагын жорлон 100 ттөгрөг авдаг сайн цэвэрлэж тохьтой бие засаад гарах боломжтой байсныг хэн ийм тэнэг шийдвэр гаргаваа Одоо хүн орохын аргагүй болно орж гишгэх боломжгүй шалаар нэг шээс баас нь урссан жорлонд эрэгтэй холоос эмэгтэй гадаа нь бие засдаг болно энэ нь айхтар их мөнгө хэмнэж байгаа хэрэг юмуу.Хэний мөнгө хэмнэв Ухаантай хүний үйлдэл болгон зөв байдаг Энэ харин галзуу солиотой хүний шийдвэр буруу байнаа Шийдвэрээ цуцлаачээ
21 2023-05-30 192.82.82.123
21 р зуунд жорлон яриад л бж байна. арай юу. арчаагүй бнадаа.
Зочин 2023-05-30 216.38.195.74
##- ; ?
Зочин 2023-05-30 203.98.76.4
БАТГАНА СУУСАН ГАЗРАА БААСТАЙ ГЭГЧЭЭР МОНГОЛЧУУДЫН ЯВСАН ГАЗАР ХАА Ч ТӨРИЙН, ХУВИЙН Ч АЖИЛ ЕР ЭМХ ЦЭГЦ-НДЭЭ ОРДОГГҮЙ, ХОГИЙН ШҮҮ НЭЭРЭЭ….ЯАНА ДАА МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ НЭГ ДЭЭР ДООРГҮЙ, ХУВЬ ХУВЬСГАЛГҮЙ АЖЛАА ХИЙЖ СУРНААА
Зочин 2023-05-30 202.131.225.197
Аялал жуулчлалын улирал эхэлж байхад орных нь юмыг бариагүй байж байгаа хэдэн жорлонгоо нураадаг нь яаж байгаа вм бол?
Айлын жорлон шинэчилж өгнө гэж мөнгө угааж байна
зочин 2023-05-30 202.131.245.69
2000 -аад оны эхээр дэлхийн банкны төслөөр гэр хорооллын цэвэр усны худгийг төвийн шугамтай холбох ажил хийгдэж байсан. Одоо ийм худгаас гэр хорооллын өрх, байгууллагад цэвэр усны шугам татах ажлаа хийх хэрэгтэй. бохирын асуудлыг мэргэжлийн хүмүүсээр шийдлийг гаргуулж хөрсөнд нэвчихгүй байх, соруулах гэх мэт олон аргыг ашиглах ёстой. иймэрхүү дэвшилттэй шийдлийг л гаргах ёстой шүү. түүнээс айлын жорлонг төсвийн болоод төслийн хөрөнгөөр засаад огт ахиц гаргахгүй.
Зочин 2023-05-30 192.82.72.100
Малнуудын мөнгийг сайн ид яадын кк
Зочин 2023-05-30 150.129.143.230
Поп сайдын поп яам
Хотын уугуул иргэн 2023-05-30 192.82.84.103
Айлын модон жорлон шинэчлээд юуч өөрчлөгдөхгүй. Энэ бол төсвмйн мөнгө угаах бас нэг "мэргэн" арга бололтой. Хөрсний бохирдлыг бууруулах талаар дорвитой цогц шийдэл байх ёстой. Түүнээс биш нэг хуучин модон жорлонг шинэ модон жорлонгоор солиод юуч өөрчлөгдөхгүй. Мөнгөний гарз.
Зочин 2023-05-30 66.181.161.193
Гэр хорооллын жорлон шинэчлэх гэж мөнгө идэх арга олж, зүй нь гэр хорооллын жорлонгийн стандарт батлаад тэрэндээ нийцүүлэхийг шаардаж шахах ёстой биш үү, татвар төлөгчдийн мөнгөөр гэр хорооллын жорлон шинэчлэнэ гэдэг чинь мөнгө идэх арга л гэж харагдаад байна даа, бид гэр хорооллын жорлонг шинэчлэх гэж татвар төлдөггүй байгаа шүү
Зочин 2023-05-30 66.181.188.235
Зуслангийн Голын дагуух хашааны гадаа барьсан жорлонг устгахад анхаараарай
Зочин 2023-05-30 202.126.89.76
манай зусланд ирээд жоилон шийдээд өг. Яг зардал энэ тэрээ тооцоод овоо юм болох юм бна гэхдээ яаж ийж байгаад септик хийх гэд зардал төлөвлөсөн бсан юм. ашгүй дэ
Зочин 2023-05-30 202.170.65.54
Айлын жорлон гэж явахаар татвар төлөгчдийн мөнгийг зөв юманд зарцуулаач малнуудаа!!! Хөдөө хээр жуулчдад зориулсан 100км-15км тутамдаа зогсоол, үйлчилгээний төв, боловсон 00 байгуулаач…
Зочин 2023-05-30 74.213.248.111
Тэр угаадасны нүх дүүрсэн байгаа тэрийг бас сайхан булаад шинийг ухаж өгөөрэй.
Зочин 2023-05-30 202.9.46.117
3050 гэр хорооллын гэж бичихгүй ээ. Гэр хорооллын 3050 жорлон гэж бичнэ.