Орос, Украины сайдууд Африк руу хошуурцгаав

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

Орос, Украины сайдууд Африк руу хошуурцгаав

Орос, Украины сайдууд Африк руу хошуурцгаав

ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров өчигдөр /2023.05.29/ Кени улсын нийслэл Найробид гэнэт айлчиллаа. Айлчлалыг урьдчилан зарлаагүй байсан. Орос, Украины удирдагчид Африкийн орнуудын дэмжлэгийг авах гэж хичээж буй үед энэ айлчлал тохиож байна. Дэлхийн хүчирхэг гүрнүүд 1.3 тэрбум хүн амтай тус тивд нөлөө үзүүлэхийн төлөө тэмцэж буй. ОХУ-ын албаныхан өнгөрсөн онд хэд хэдэн удаа Африкт айлчилсан.

"Айлчлалын хүрээнд бид худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, хүмүүнлэг, соёл, боловсролын салбарын хамтын ажиллагаа болон НҮБ дахь хамтын ажиллагааны талаар хэлэлцэнэ" гэж Лавров хэлжээ.

Украины Гадаад хэргийн сайд Дмитрий Кулеба ч бас өнгөрсөн долоо хоногт Африкт айлчилжээ. Тэрбээр Этиоп, Морокко, Руанда улсуудад айлчилж, Африкийн холбооны одоогийн дарга бөгөөд Коморын ерөнхийлөгч Азали Ассумани, мөн холбооны комиссын дарга Мусса Факи Махамат нартай уулзсан байна. Украины албаныхан Африкийн хэд хэдэн улсад хандаж, төвийг сахисан үзэл баримтлалаа өөрчлөхийг уриалжээ. 

"Бид Африкийн анд нөхөдтэйгөө ярилцаж, төвийг сахисан байдал бол шийдэл биш гэдгийг ойлгуулахыг хичээсэн" гэж Кулеба хэллээ. Түүнчлэн Украин улс Африкт илүү олон Элчин сайдын яамаа нээж, тивийн удирдагчидтай дээд хэмжээний уулзалт зохион байгуулахаар төлөвлөж байгаагаа зарлав.

Дашрамд дурдахад, ОХУ-Африкийн дээд хэмжээний уулзалт долдугаар сарын 26-29-ний хооронд Санкт Петербургт болох юм. ОХУ болон Африкийн орнууд нь хүйтэн дайнаар холбогддог. Хүйтэн дайны үед ЗХУ нь Африк тив дэх чөлөөлөх хөдөлгөөнд зэвсэг болон санхүүгийн тусламж үзүүлж байсан. Украинаас цэргээ татахыг ОХУ-аас шаардах тухай НҮБ-ын Ерөнхий ассамблейн санал хураалтад Африкийн холбооны 54 орны 22 нь санал өгөөгүй. Харин Эритрей, Мали улсууд уг тогтоолын эсрэг санал өгчээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж