Б.Жавхлан: Тэтгэврийн зөрүүг арилгаж, халамжийн тэтгэврийг 325 мянга болгоно

Б.Жавхлан: Тэтгэврийн зөрүүг арилгаж, халамжийн тэтгэврийг 325 мянга болгоно

Б.Жавхлан: Тэтгэврийн зөрүүг арилгаж, халамжийн тэтгэврийг 325 мянга болгоно

УИХ дахь МАН-ын бүлгээс цалин, тэтгэвэр, халамжийг нэмэгдүүлэхийг дэмжсэн асуудлаар мэдээлэл хийлээ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН:

-Засгийн газар төсөвт тодотгол хийх саналаа бэлтгээд бүлэгт эцсийн байдлаар танилцууллаа. Танилцуулгыг бүлэг бүрэн дэмжсэн. Засгийн газрын маргаашийн хуралдаанд энэ асуудлыг оруулж, тоонуудаа эцэслэнэ. Дараа нь УИХ-д өргөн мэдүүлнэ. Бүлэг дээр дараах зарчмын хүсэлт гаргалаа. Үүнд, Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгох, нэмээд өнгөрсөн хугацааны мөнгийг нөхөж олгох чиглэл гарлаа.

Цалин, тэтгэврийг нэмэхээр тогтлоо. Энэ удаад хавтгайруулан нэмэгдүүлэх бус цалин, тэтгэврийн зөрүү үүссэн тогтолцооны гажгийг засахад чиглэнэ. Нийтдээ 1.3 их наяд төгрөгийн нэмэлт төсөв шаардлагатай болно. Энэ өөрчлөлтийг хийх боломж байгаа юм уу гэдэг асуудал гарч ирнэ. Засгийн газар өнгөрсөн онд эдийн засгийг тогтворжуулах хатуу бөгөөд шийдвэртэй арга хэмжээ авсан, тухайлбал  нүүрсний худалдааг ил тод болгосноор 2022 оны төсөв оны төгсгөл рүү 1.5 их наядаар сайжирсан. Төсвийн алдагдал буурсан, валютын нөөц нэмэгдсэн.  Гадаад өрийн эрсдлээс болж, дефольт болохоос бүрэн гарсан. Эхний улирлын байдлаар 36 сая тонн нүүрс экспортолно гэж байсан бол 60 хувийг буюу 19.6 сая тонн нүүрс гаргасан. Энийгээ цаашид хадгалах нь чухал гэж үзсэн.  Эдгээр ажиллагааны үр дүнд бий болсон орлогоор цалин, тэтгэвэр нэмэх шийдвэр гаргаж байна.

Халамжийн тэтгэврийг 288 мянгаас 325 мянга,  Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг эцэг, эхчүүдэд олгодог асаргааны 183 мянган төгрөгийг 250 мянга болно. Үүнд 90 тэрбум төгрөгийн нэмэлт тодотгол хийнэ.

Төрийн албан хаагчдын цалинг долдугаар сарын 1-н, аравдугаар сарын 1-ээс хоёр үе шаттай нэмнэ. Эхний ээлжинд соёл, спорт, нийтлэг үйлчилгээний ангилалд байгаа хамгийн бага цалин авдаг төрийн албан хаагчдынхныг нэмнэ, аравдугаар сарын 1-ээс  бусад шаардлагатай төрийн албан хаагчдынхны цалинг нэмнэ.

Тэтгэврийн зөрүүг арилгах шаардлага байгаа талаар олон жил ярьсан. Энэ зөрүүг итгэлцүүрийн зарчмаар бүрэн шийднэ. 1990 онд тэтгэврээ тогтоолгосон багш, өнөөдөр тэтгэврээ тогтоолгож байгаа багштай ижил тэтгэвэр авна. Гол нь ажилласан жил, НДШ төлсөн жил нь адил байх шаардлага тавигдана. Үнийн өсөлттэй уялдуулж нийт тэтгэвэр авагчдын санг 10 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын түгжрэлийг шийдвэрлэх асуудлыг орхиогүй. 420 тэрбум төгрөгөөр санхүүжилт хийгээд явж байгаа. Замын холбоосыг хийхэд 187 тэрбум төгрөг дутаж байгааг төвлөрүүлэлт дээр төсөв хооронд зохицуулалт хийж, шийдвэрлэхээр боллоо.

Сэлбэ сэргэлтийг тойрсон бүтээн байгуулалт хийгдэнэ. ТЭЗҮ хийгдэж байгаа. Өрийн удирдлагын тухай хууль холбогдох хуульд өөрчлөлт оруулснаар нийслэл бонд гаргах эрхтэй болсон. УИХ-аар 2023 оны төсөвт тодотгол хийсний дараа нийслэл дагаад төсөвтөө тодотгол хийж, бонд гарган түгжрэлийг сааруулах ажлаа хийгээд явах боломжийг олгоно гэлээ.

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА:

-Төрийн нийтлэг үйлчилгээний албан хаагчдын доод цалин 560 мянга байгааг 750 мянга болгоно. Төрийн бусад үйлчилгээ болох боловсрол, эрүүл мэнд,  шинжлэх ухаан, соёл зэрэг салбарынхныг мэргэжлийн үйлчилгээ гэж нэрлээд нэг шатлал ахиулна.

Аравдугаар сарын 1-ээс төрийн захиргааны албан хаагчдын цалинг нэмнэ. Яамд арай өндөр цалинтай, агентлагууд бага цалинтай байгааг тэгшитгээд суурь цалинг 1 сая төгрөг болгохоор нэмж оруулж байгаа.

Цагдаа, дотоодын цэргийн цалин нэг ондоо. Жишээ нь цагдаагийн хамгийн бага цалин 999800 төгрөгөөс эхэлж байсныг 1 сая төгрөг, төрийн тусгай албаныхны цалинг мөн адилхан 1 сая төгрөгт хүрнэ. Ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга хоёрын дунд маш бага зөрүү байсныг үүрэг хариуцлага хүлээдэг гэдэг утгаар нь хэлтсийн даргыг нэмсэн.

Тэтгэврийн зөрүүг ахмадууд хамгийн их ярьдаг. Итгэлцүүрийг 2014 онд шинэчилснээс хойш өөрчлөөгүй. Тэтгэврийн зөрүүг арилгах үүднээс 30-аад жилийн хугацаанд 6 удаа итгэлцүүрийг нэмж байсан. Дээрх арга хэмжээг авснаар тэтгэврийн зөрүү үүсэхгүй байх суурь тооцооллыг хийгээд төсвийн тодотголоор шинэчилж байна. Дээр нь тэтгэвэр 10 хувиар нэмэгдэнэ.

Суурь тэтгэвэр 700 мянган төгрөг болно гэж буруу мэдээлэл явсан. Нийт тэтгэвэр авагчдын 50 хувь нь доод тэтгэвэр авдаг байсан бол 2022 оны нэмэгдлээр 70 хувь болж нэмэгдсэн. Гэхдээ тэтгэвэр авагчдын 20 хувь нь 2022 оны нэмэгдлээр автоматаар маш бага тэтгэвэр авдаг болсон байсныг нэмлээ.

УИХ-аас Нийгмийн даатгалын тухай багц хуулийг баталснаар тэтгэврийн зөрүү шийдэгдэнэ.

-Төсөвт тодотгол хийх нь Төсвийн хуулиа зөрчих болж буйг яаж зохицуулах вэ. Эдийн засгийн өсөлт энэ оны тавдугаар сарын байдлаар 7.3 хувьтай гарсан гэлээ. Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд нүүрсний экспорт буурсан гэдгийг өнөөдөр хэллээ. Эдийн засгийн өсөлт хэр удаан хугацаанд хадгалагдана гэж тооцож байна вэ. Эдийн засагчдын хувьд эдийн засагт гарсан энэхүү багахан өсөлтөө дараагийн орлого олох бүтээн байгуулалтад зарцуулаач гэдэг санал илэрхийлэх болсон?

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: -Бүх зүйл сайхан болчихсон, дунд, урт хугацааны тогтвортой суурь бүрэн тавигдсан гэж хэлэхэд эрт байна. Өсөлт бий болж байгаа бол өрхийн орлогын төвшинд жигд хуваарилах, экспорт талдаа худалдааны тэнцвэрийг нэмэдгүүлэх тал дээр шаардлагатай бүхий л арга хэмжээг авч, сүүлийн хагас жилд онцгой анхаарч ажиллах шаардлага гарна гэсэн үг.

Таван сард нүүрсний экспорт багасч, үнэ ч унаж байгаа. Гэхдээ тооцож байсанчлан өндөр байгаа. 10 гаруй жилийн түүхийг харвал жил бүрийн тав, зургаа, долдугаар сард нүүрсний үнэ унадаг. Наймдугаар сараас сэргэж, оны эцэс рүү оргилдоо хүртэл өсдөг. Нүүрсний зах зээл бол урд хөршид хангалттай байгаа, бидний нийлүүлж чадахаас илүү эрэлт байгаа. Геополитикийн хувд өрсөлдөөн нэмэгдэж байгаа. ОХУ Европ руу нүүрсээ нийлүүлэх боломжгүй болсноор Хятад руу экспортлох болсон. Дээр нь Австрали, Индонези хүчтэй өрсөлдөгч болж байна. Гэхдээ Монгол Улс хамгийн давуу талтай нь хамгийн сайн чанартай нүүрс экспортлох чадвартай. Энэ боломжоо маш сайн ашиглах хэрэгтэй.

-Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэх үү. Тэтгэврийг нэмэхээр сан нь даах уу. Маш их алдагдалтай сантай шүү дээ?

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА: -Инфляцтай уялдуулж тэтгэврийг 10 хувиар нэмэгдүүлнэ. Дээр нь тэтгэврийн зөрүүг арилгахад нэлээн их санхүүжилт шаардаж, ачаалал ирнэ. 1.2 сая иргэн шимтгэл төлөөд байгаа хэр нь 480 мянган тэтгэвэр авагчдын тэтгэврийг тавьж чадахгүй,  зарим нэг алдагдлыг улсын төсвөөс санхүүжүлээд явж байгаа. Гэхдээ НДС-ын орлого нэмэгдэхээр тэтгэвэр нэмнэ гэвэл бараа бүтээгдэхүүний үнэ өсчихсөн байхад ахмадуудын амьдрал гүйцэхгүй болчихоод байгаа.

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээн дээр төсвийн хууль батлахаас жилийн өмнө шийдвэр гаргадаг. Төсвийн жилийн дундуур хөдөлгөх боломжгүй. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо, Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөрийн яамнаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэхэд төсөв дээр ачаа нэмэхээс гадна хувийн хэвшил дээр ачаалал үүсдэг тул тооцоо судалгаа сайтай байж хийнэ.

-Та бүхэн УИХ-ыг 126 гишүүнтэй болгох нь. Засгийн газрын тусгай сангуудтай нэр холбогдсон хүмүүсийг нэр дэвшүүлэх юм уу. Дээр нь ард иргэд 126-г дэмжихгүй байна. 126 гэдэг тоог ямар үндэслэлд тулгуурлаж гаргаж ирсэн юм бэ?

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.ТОГТОХСҮРЭН: 126 –г тоо ярьж байгаад гаргаад ирсэн юм биш. 1992 онд шинэ Үндсэн хууль батлахад нэг гишүүнд 27 мянган иргэн оногдож байсан. Одоо нэг гишүүнд 125.9 мянган иргэн ногдож байгаа. Хүн амын тооны өсөлттэй холбогдож гарч байгаа тоо гэж ойлгох хэрэгтэй. Бүлгээр өнөөдөр энэ асуудлыг ярилцахад гишүүдийн зарим нь дэмжсэн, зарим нь дэмжээгүй, олонхийн саналаараа л 126 -г дэмжсэн.

Би нэр дэвшүүлэх субьект биш. Нэр дэвшүүлэх хүмүүс нь намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга.  Журмаа гаргана. Ард иргэд бол жагсаалтад орж ирэх хүн нь аль болох нэр цэвэр хүмүүс байх ёстой гэж хэлж байгаа.

-Танай нам нэр цэвэр 126 хүн УИХ-д нэр дэвшүүлж чадах юм уу, тийм хүмүүс байгаа юм уу?

-Байгаа, 126 байтугай олон нэр цэвэр хүмүүс бий.

-Малчид ихэвчлэн 500 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Тэгэхээр 1.3 сая төгрөгийн тэтгэвэр авч байгаа бол нэмэгдэхгүй гэж ойлгож болох уу?

Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Х.БУЛГАНТУЯА: Хүн болгоных өөр, өөр. Адилхан ажилласан жилтэй хэрнээ авч байсан цалин, төлж байсан шимтгэл нь өөр байж болно. Удаан хугацаанд ажиллаад илүү их НДШ төлсөн бол тэтгэвэрт гарахаараа илүү өндөр тэтгэвэр авах нь шударга ёс. Тэтгэвэртэй холбоотой олон гомдлыг шийдвэрлэх зорилгоор итгэлцүүрээр зөрүүг нь арилгах ажлыг хийх ёстой гээд явуулж байна.

Нийгмийн даатгалын том багц хууль батлахад тэтгэвэртэй  холбоотой асуудал цэгцэрнэ.

Сангийн сайд Б.ЖАВХЛАН: Хэрэв бид тэтгэврээ хавтгайд нь 10 хувиар нэмбэл өнөөдрийг хүртэл тасардаггүй гомдол болох зөрүү арилахгүй. Тийм учраас эхлээд зөрүүгээ арилгана. Дараа нь үнийн өсөлттэй холбоотойгоор 10 хувийн нэмэгдэл хийнэ. Бүгдийг хавтгайруулаад байвал тэтгэврийн зөрүүний асуудал шийдэгдэхгүй.

Нэмэлт: 15.00 цаг 

Сангийн сайд Б.Жавхлан бүлгийн хурлаас гарсан шийдвэрийг танилцуулж байна. Тэрбээр “ирэх долдугаар сарын 1-нээс соёл, спорт нийтлэг үйлчилгээний төрийн албан хаагчдын цалинд өөрчлөлт орно. Аравдугаар сарын 1-нээс бусад төрийн албан хаагчдын цалинд өөрчлөлт орно. Нийт хүүхдэд 100 мянган төгрөг олгоно. Энэ оны нэгдүгээр сараас хүүхдийн мөнгөнөөс хасагдсан бүх хүүхдийн мөнгийг нөхөж олгоно” гэлээ.

Нэмэлт: 11.30 цаг 

ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Намын бүлгүүд ҮХӨ-ийн гуравдугаар хэлэлцүүлгийн өмнөх хурлаа хийж байна. Гишүүдийн тоог нэмэх асуудал ард иргэдэд шууд утгаараа таалагдахгүй байгаа зүйл бий. Энийг ойлгож, өөрчлөлт хэрэгтэйг хүсч буй нэг хэсэг байна. Өнөөдрийн тогтолцооны гажуудлыг эм уугаад аргацаагаад явах уу эсвэл анагаах уу гэдэг сонголтод бид ирээд байна. УИХ-ын гишүүд энэ агуулгаа бодож асуудалд хандана гэдэгт итгэлтэй байна. Маргааш УИХ-ын чуулган хуралдаж, ҮХӨ-ийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийнэ. Тоо нэмж байгааг өнөөдрийн байгаа түвшнээр харж боломгүй. Үүссэн нөхцөлийг би сая хэллээ. Төсвийн тодотголын талаар бүлгийн хуралд ярилцаж байна. Дууссаны дараа мэдээлэл өгнө” гэлээ.

Эх сурвалжийн мэдээлснээр МАН-ын бүлэг цалин тэтгэврийг ирэх долдугаар сарын 1-нээс нэмэхийг дэмжжээ.


МАН: ЦАЛИН, ТЭТГЭВЭР, ХҮҮХДИЙН МӨНГӨ НЭМЭХИЙГ ХУРЛААР ЯРИЛЦАЖ БАЙНА 

МАН-ын бүлгийн хурал эхэлж, Ерөнхий сайд, УИХ-ын дарга бүлгийн хуралд оролцож тоо, тогтолцооны асуудлыг нэг талдаа гаргахаар хуралдаж байна. МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ гишүүдийн тоог 126 –аас бууруулахгүй байх дээр хатуу байр суурь илэрхийлж байгаа бол иргэдээс зэмлэл хүртсэн гишүүд, гишүүдийн тоог 99 байх нь зүйтэй гэсэн саналыг ч хэлжээ.

Үүнээс гадна цалин тэтгэвэр, хүүхдийн мөнгийг нэмэх чиглэлээр сайд нар танилцуулга хийж байна.

Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн өчигдөр “Сая гишүүд тойрогтоо ажилласан. Нэг хэсэг нь сумдаар нэлээд ажилласан бол зарим нь төлөвлөсөн уулзалт хийсэн байна. Гишүүдийн тооны талаар маргааш бүлгийн хурлаар хэлэлцэж албан ёсны шийдвэр гаргана. Ерөнхийдөө 126 их байгааг иргэд хэлж байна. Дээр нь Боловсролын зээлийн сантай холбоотой бухимдал нэмэгдсэн байна. Тиймээс маргааш бүлэг дээр нэлээд сайн ярилцана. Бүлгээр ярьсны дараа УИХ-д суудалтай намуудтай зөвшилцөнө. Хэрвээ 126 гэдэг тоон дээр санал нэгдэхгүй бол ахиад тоо гаргаад чуулганаар хэлэлцэж болно. Бид энэ долоо хоногтоо энэ асуудлыг багтаачих юмсан гэдэг бодолтой байна. Гишүүдийн ярьж буй ерөнхий зүйлийг харахад 126-г дэмжихгүй байгаа гэж ярьж байна” гэх мэдээллийг бидэнд өгсөн.

Тиймээс МАН-ын бүлэг уг асуудлыг нухацтай ярьж  намуудтай зөвшилцсөний үндсэн дээр үдээс хойш Байнгын хорооны хурлаар оруулахаар бэлтгэж байна. Энэ дагуу өнөөдөр намууд тоон дээрээ тогтож, маргааш ҮХӨ-ийн төслийн гурав, дөрөв дэх хэлэлцүүлгийг шууруулах төлөвтэй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
БурууБуруу
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ХарамсалтайХарамсалтай
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

92 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.85.176

Ажилласан жилийг тооцохдоо ээлжийн амралтын хугацааг хасч байсан байна лээ шүү манайхаан ажилласан жилээ яаж тооцсоныг бас анхаарч шалгаарай

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.85.176

Хүн бүр илтгэлцүүрээ өөрсдөө бодож шалгаарай

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.85.176

Илтгэлцүүрээ яг баримтлана биздээ энэ бол туйлын шударга болно шүү

Avatar

zochin 2023-05-30 202.126.88.184

shudarga baival deer de baga tetgevertei humuusiinhee tetgeveriig l nemne biz ikh avdag humuusiin tetgeveriig 10 huviar nemeed ulam ikh bolood yvchina shte yahaaraa tiim teneg tolgoitoi baidag bainaa , bagiig ni sain nemeh heregtei shte 1500000 aas deeshee tetgevertei humuus ikh bna ulsad ajil hiij uzeegui suuliin 5 jil unduruur niigmiin daatgaliin shimtgeliig huviaraa tuluud 2 savaar togtoolgoson huuramch humuus ikh baidag ternii ylgaag ni gargaj nemeh estoishte urgashgui noend uhaangui albat

Avatar

Нэргүй 2023-05-30 150.129.141.110

Итгэлцүүрээ хүн бүр дээр тооцно гээд байсан тэр хүснэгтнээс харахад ямарч тэнэг хүн ингэхээргүй зүйл харагдаад байх юм 500 авч байсан хүний тэтгэвэр 126 аар нэмэгдэж байхад 544 авч байсан хүнийх 230 гарч нэмэгдэнэ гэдэг арай арай

Avatar

Нэргүй 2023-05-30 150.129.141.110

Дээр үед төрийн албанд ажиллаж байсан хүмүүс 7 хоногийн 6 өдөрт нь хүнд нөхцөлд цаг наргүй ажиллаж байсан шүү одоо тэтгэвэрт гарч байгаа. Хүмүүсээс яагаад бага авах ёстой юм бэ судалж үзээч багш нар нь байрны
Хүүхдүүдийн түлшний моды
Г хагас бүтэн сай
Нд хөрөөдөх гэх мэт маш их ажилтай байдаг байсандаа

Avatar

БЗД Хорлоо 2023-05-30 64.119.21.98

ИТГЭЛЦҮҮРИЙГ ЗӨВ ТОГТООГООГҮЙ БАЙДЛААС БОЛЖ ТУСГАЙ ДУНД БОЛОВСРОЛТОЙ МЭРГЭЖЛИЙН АЛБАН ХААГЧИД 2015 ОНООС ХОЙШ ЖИЛ ИРЭХ ТУСАМ ҮЙЛЧЛЭГЧ ЖИЖҮҮР ГАЛ ТОГООНЫ ТУСЛАХ АЖИЛТАНЫ ТЭТГЭВЭРТЭЙ АДИЛ БУЮУ ДООГУУР ТОГТООГДОЖ БАЙНА ТЭТГЭВЭР НЭМСЭНЭЭР ЗӨРҮҮ УЛАМ Л ӨССӨӨР БАЙНА УЛСАД 25 ААС ДЭЭШ ЖИЛ АЖИЛЛАСАН АХМАДУУД НӨХӨН ОЛГОВОРООР ЖИЛ НЭМҮҮЛЭЭД СҮҮЛИЙН 5 ЖИЛ ӨНДӨР ТӨЛӨӨД 800 ААС ДЭЭШ ТЭТГЭВЭР АВЧ БАЙГААД НЬ ОДОО 200 ААД ТӨГ НЭМЭГДЭХ ЮМ БН. ИЙМ БУЛХАЙ,ОВЖИН НЭГНИЙ ХУВИЙН ХЭРГИЙГ ШАЛГААД НЭМЭХНЭМЭХГүй БАЙЖ БОЛ

Avatar

саранчимэг 2023-05-30 64.119.21.98

ЖАВХЛАН сайд 1990 ,2000 оы ахмад гээд яриад бн Эд нар 70 аас80 гаран насны ахмадууд байгаа маш бага хувийг эзлэнэ.2000 оноос 2014 оэыхон яах ву хохироод үлдэх үү.Хүн үнэмшихэд хэцүү үлгэр ярих юм ижил мэргэжилтэй ажилсан жил рйролцоо 2 хүн 5 жилийн зөрүүтэй тэтгэвэрт гарахад 2007 оных 370 байхад 2013 оных 420 бх жишээтэй ийм зөрүү гаргаад байгаа итгэлцүүрийг л тооцох аргачлалаа зөв болгох хэрэгтэй!!!!!!!!!!!!!

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2023-05-30 202.131.244.210

Одоо л монголын ард түмэн ухаарч энэ сонгуулийг үнэнд ойртуулж хийж чадвал бидний ирээдүй бага ч гэсэн өөр болно гэж бодож байна Сонгогчоо зөв сонгох л үлдээд байна. Юун 126 вэ? 76 г багасгах гээд байхад ард түмэн 30 тоог хүсэж байна. 3 саяхан иргэнд ингэж нэмэх юм бол бүтэц биш авилагч, хулгайч, төрийг тоногч нар л ихсэнэ. тийм болохоор ард түмний засаг төр болохоос 73ынх биш оюун ухаанаа цэгцэлж эрүүл саруул ёс зүйтэйгээр үнэнчээр хээл хахууль байхгүйгээр зөв сонголт хийцгээе уриа байна.

Avatar

Bold o 2023-05-30 223.62.175.241

нөгөө тэтгэврийн зээл авсан иргэдийн зээлийг төлөөд,тэтгэврийн зээлгүй настангуудйг хохироодог байдалыг дахиад л давтах нээ..эргүү данхар төр засаг юм аа ..данхан толгойт оо..

Avatar

Нэргүй 2023-05-30 66.181.182.18

Насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй үр хүүхдүүдээ асардаг эцэг эхэд олгодог 84500 төгрөгийг нэмээчээ. Ялгаагүй л ажлаасаа гарч орлогогүйгээр гэртээ хүүхдээ асардаг шүү дээ.

Avatar

Нэргүй 2023-05-30 66.181.182.18

Энэ 84500 төгрөгөөсөө ирээдүйд тэтгэвэр авахын тулд сайн дурын НДШ 74500 төг төлөөд гар дээр ганц өдрийн хоол авч хүрэхгүй мөнгө үлддэг.

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.89.144

Улс төрийн албан хаагчдын цалин яах вэ ? Яагаад хэн ч ярихгүй байгаа нь сонин байна. Жишээ нь ард иргэдийнхээ хажууд тулж тэдгээрийн асуудлыг шийдвэрлэхэд цөм нь болж ажилдаг Багийн Засаг дарга нар шимтгэлээ төлөөд гар дээрээ 500 мянган төгрөг хүрэхгүй цалин аваад сууж байна.

Avatar

Нэргүй 2023-05-30 101.113.154.61

999.800 байсныг1 сая төгрөг болгоно ч гэх шиг. 200 төгрөгөөр хүн хуурч байгаа юмуу хаашаа юм. Хэн ч 200 төгрөгөөр юу ч авч чадахгүй.

Avatar

Нэргүй 2023-05-30 213.87.157.235

))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Яана даа, бид 2023-05-30 37.66.151.141

Нийгмийн даатгалын шимтгэлд илүү их ажиллаж, илүү ихийг төлсөн иргэдэд тохирсон тэтгэврийг олгох нь шудрага зарчим, гэтэл тэгшитгэнэ, бага авч байгаад нь нэмнэ гэх юм. Үр ашиг ихтэй үйлдвэрлэл, үйлчилгээгээ түлхүү хөгжүүлж, зардлыг бууруулах, монгол хүн ажиллаж амьдрах сайн нөхцөлийг бүрдүүлэх нь Төрийнхний үүрэг ш дээ! Нэг аргаа барсан л юм хийгээд сонгуулиас сонгуулийн хооронд шүдээ зуусан улсууд. Жилээс жилд доошоо л уруудаад байх юм, хулгайчууд аа!

Avatar

999 2023-05-30 122.201.24.67

Тэтгэврийн зөрүү ойртуулна гэдгийг сайн бодож хийх ёстой байхаа. өндбр боловсрол, мэргэжилтэй хүн 30 жил ажиллаад, цөөн жил ажилласан хүнтэй ижил түвшиний тэтгэвэр авах явдал ёстой шударга бишээ.

Avatar

Нэргүй 2023-05-30 66.181.186.72

Яг үнэн шүү

Avatar

Нэргүй 2023-05-30 59.27.53.85

sangiin mergeshsen hulgaichuud haa saigyi sain hunii durd toglodog bolood unah shib

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.82.191

нэр дэвшихгүй сонгуульд өрсөлдөхгүй нэг ч сонгогчийн санал авахгүй 40% ИЙН ГИШҮҮД ГЭЖ жагсаалт гээч нууц сангаас зээл авч гишүүн болох бусад санг тонодогоос ялгаа байгаа юу???.УИХ ын гишүүдийн 40% ийг намууд сонгогчидоос булааж байна

Avatar

Бичиг хэргийн ажилтан 2023-05-30 64.119.16.151

төрийн үйлчилгээний ажилтнууд дотор байгууллагуудын архив бичиг хэргийн ажилтнуудын цалин тодорхой бус байдаг ачаалал ихтэй ачаалал багатай ялгаагүй цалин авдагийг яаж зохицуулах юм бол

Avatar

Нэргүй 2023-05-30 103.254.123.117

Их ажил хийсэн нь, их татвар төлсөн нь хохирдог байдлыг арилгаач ээ. Ажил хийхгүй хувиараа НДШ төлөөд ашгийн татварч төлдөггүй байж өндөр татвар авдаг байдлыг халаач. Үнэхээр шударга бус байна

Avatar

Зочин 2023-05-30 84.15.183.37

Итгэлцүүрийг яаралтай шинэчлэн батлах хэрэгтэй шүү

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.83.132

далд ор , ирээдүй та нарыг шүүнэ , луйварчид луйвар шийдвэр гаргахыг харлаа … ахин сонгогдон улина гэдэгт чинь итгэхгүй . далд ор . та нарыг хөх тэнгэр минь ниргэг

Avatar

Зочин 2023-05-30 192.82.90.208

Төр боломжоороо ажиллаж байна. Боломж гармагц цалин тэтгэврийг нэмэх гажуудлыг арилгахыг хичээж байна Энэ хулгайч юу гэж улин хуцаад байна аа

Avatar

Нэргүй 2023-05-30 66.181.160.32

харамсахааргүй 70 – 90 насныхан шүү гэдгийг эрхбиш бүү мартаарай – бидэнд одоо хүлээх хугацаа байхгүй – бид өндөр хариуцлагатай , шударга үнэнчээр , амь биеэрээ дэнчин тавин ажиллаж – амьдарч байсан хүмүүс гэдгийг битгий мартаарай , .ТӨР – ЗАСАГ минь …

Avatar

зочин 2023-05-30 192.82.90.208

Ардчилал гэх хулгайчууд л улс орныг ямарч бэлтгэлгүй,сөрөг муу талыг огт тооцолгүй зах зээл рүү түлхсэнээс өнөөгийн энэ бүх хүндрэл үүссэн. Тэд нийгмийн хөрөнгийг идэж завшихаас өөр юу ч бодоогүй. Тэд дараа нь дахин төрийг мэдэл аваад улс орны эдийн засгийг бүүр сүйрүүлж Төрийн данс улайлгаж гадаадын үлэмж өрөнд унагасан. Ард иргэдийн амьдралыг хүндрүүлж, хэдхэн хүнийг хэт баяжуулж үй олон ягуйлагчид буй болгосон.Тэгээд удаа дараагийн сонгуулиар ялагдал хүлээсэн.Та нарын хэн болохыг мартаагүй.

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.89.46

ерөөсөө ойлгохоо байлаа аль болох олон жил ажил хийж их татвар төлөх хэрэгтэй юмуу үгүй юм уу доод хэмжээ рүү л чирээд ойртуулахд байдаг нь ямар учиртай юм бэ

Avatar

Нэргүй 2023-05-30 66.181.160.32

тооцож байгаа биз дээ , эрхэм Оюунэрдэнэ , Жавхлан , Булгантуяа нар минь .
Хэрвээ энэ зөрөөг арилгахгүй бол тэр хугацаанд тэтгэвэр тогтоолгосон – улсдаа өндөр үнэлэмжтэй , хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй ажиллаж , хариуцлагатай алба хашиж явсан ӨВГӨД – ЭМГЭД , эрхэм сайд Л . Амгалан авгайнхаа төлбөрийг залавал АМИА ХОРЛОНО гэж сүрдүүлж байсныг ч " гүйцэтгэхэд " алдах юмгүй , бас тэгж чадахаар иргэний зоригтой – бас тэгж чадахад ч харамсахаарг

Avatar

Нэргүй 2023-05-30 66.181.160.32

1990 – 2005 онуудад төр – улс маань тэнцвэрээ олохгүй тэнд энд гишгэж – хөлөө олохгүй тэнтэр мунтар гэж байсан КАРТЫН СИСТЕМИЙН ОН ЖИЛҮҮДИЙН ТЭТГЭВЭРИЙН ЗӨРҮҮГ АРИЛГАХ гэж байгаа нь ҮНЭН бол нэн сайн хэрэг – ШУДАРГА ЁСОНД НИЙЦЭНЭ . ҮНЭН бол баяр хүргэе . Тэр үеийнхэн дээд хэмжээгээр бол 750 000 ₮ – ийн тэтгэвэр авдаг юм ш дээ , зөрөөг арилгахгүй бол одоогийн нэрлээд байгаа 700 000 ₮ – тай л адил хэвээр байх нь байна гэдгийг эрхбиш тооцож

Avatar

Нэргүй 2023-05-30 103.212.116.118

Хэлэх үг үнэхээр алга ийм намыг дахин бүү сонсий

Avatar

Нэргүй 2023-05-30 202.9.40.138

Тогтохсүрэн хэлэхдээ УИХ-ын 1 гишүүнд 125900 хүн оногдож байна гэлээ. 76 гишүүнийг энэ тоонд үржүүлэхэд 9568400 гэсэн тоо гарч байна. Манай улсыг 9 сая хүн амтай гэж Тогтохсүрэн яаж ингэж худлаа хэлж чадаж байна. Ер нь дандаа ингэж ярьдаг юм бишүү. Ахмадын тэтгэвэрийг бүгдийг нь адилхан нэмэх нь шударга ёсонд нийцнэ. Үндсэн хуульд иргэдийг ялгаварлан гадуурхаж болохгүй гэж заасныг анхаарах хэрэгтэй дээ. Нийгмийн даатгалын шимтгэл өндөр төлж байсан хүмүүсийн тэтгэвэрийг бага нэмж болохгүй

Avatar

Зочин 2023-05-30 64.119.18.200

тэгш тэтгэвэр тогтох бол 20жилээс илүү НДШ ТӨЛӨХ ШААРДЛАГАГҮЙ БОЛЛОО.

Avatar

Буянаараа болог. 2023-05-30 202.21.107.36

Баячууд, тэрбумтнуудын маань хүүхдүүд маань өлөн эцэг эхийнхээ буянаар овоо гэдэс гарч цадах нь дээ. Буянаараа болог.

Avatar

Нэргүй 2023-05-30 202.21.107.36

энэ доромжлол уу. Бяцхан хахууль уу?

Avatar

ЭМХ ЦЭГЦГҮЙ МОНГОЛ ЗАЙЛААА 2023-05-30 203.98.76.4

БАТГАНА СУУСАН ГАЗРАА БААСТАЙ ГЭГЧЭЭР МОНГОЛЧУУДЫН ЯВСАН ГАЗАР ХАА Ч ТӨРИЙН, ХУВИЙН Ч АЖИЛ ЕР ЭМХ ЦЭГЦ-НДЭЭ ОРДОГГҮЙ, ХОГИЙН ШҮҮ НЭЭРЭЭ….ЯАНА ДАА МОНГОЛЧУУД ХЭЗЭЭ НЭГ ДЭЭР ДООРГҮЙ, ХУВЬ ХУВЬСГАЛГҮЙ АЖЛАА ХИЙЖ СУРНААА

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.89.172

ӨНДӨР ЦАЛИНТАЙ АЖИЛ ХИЙЖ БАЙСАН ХҮН ӨНДӨР ТЭТГЭВЭР АВЧ ТААРНА ХУУЛЬ ТИЙМ ШҮҮ ДЭЭ. Бага цалинтай ажил хийж байсан бол бага л тэтггэьэр авна хууль нь бас тий шүү дээ. Тэгэхээр тэтгэврийн зөрөө арилгана гэж чрих нь буруу. Бүгдиыг адилхан 200 мянгаар нэмээ. АХМАДУУД ТЭТГЭВЭР АДИЛ ТЭГШ НЭМЭХГҮЙ БОЛ СОНГУУЛЬД ОРОЛЦОХГҮЙ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.91.232

ТҮРҮҮЧИЙН НҮГЛИЙН НҮДИЙГ ГУРИЛААР ХУУРСАНЫ ҮЛГЭРИЙГ ДАВТАЖ ЗАРИМ ХҮНИЙ ТЭТГЭВЭР 200 ГАРУЙ МЯНГАН ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭЖ ЗАРИМД НЬ 21МЯНГАН ТӨГРӨГ ДОХИСОН ЮМ БОЛОХ НЬ ДЭЭ. АВАХ ГЭЖ ЧИЧРЭЭД БАЙГАА ЮМ БИШ ЭЭ . ТОГТОЛЦОО БУРУУ БАЙНА , АМЬДРАЛЫН ӨРТӨГТЭЙ УЯЛДАХГҮЙ ИРЭГЭД ӨЛӨН ЗЭЛМЭН АМЬДАРЧ БАЙГАА НЬ ЭМЭГНЭЛТЭЙ БАЙНА

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.89.172

НАСААРАА 50 ЖИЛ УЛСАД АЖИЛЛАЖ НДШ ТӨЛСӨН ХҮН ӨНӨӨДӨР ГАНЦ САЯ ТӨГРӨГИЙН Л ТЭТГЭВЭР АВЧ БАЙНА. ГЭТЭЛ ТАВХАН ЖИЛ ХУВИАРАА НДШ ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ ДООД ХЭМЖЭЭГЭЭР ТӨЛЧИХӨӨД 700 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭР АВАХ НЬ ЗӨВ ҮҮ. САЙН БОДОХ Л ХЭРЭГТЭЙ ШҮҮ.

Avatar

Нэргүй 2023-05-30 124.158.69.79

ЭЭ ХӨӨРХИЙ НАСААРАА АЖИЛ ХИЙЖ ТЭТГЭВЭРЭЭ ХУУЛИЙН ДАГУЖ ТОГТООЛГОСОН НЭГ МУУ АХМАДУУДЫН ТЭТГЭВРИЙГ 10-ХАН ХУВИАР НЭМЭХ ГЭНЭЭ. ХАРИН АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ МӨРТЛӨӨ ХУВИАРАА ХЭДХЭН ЖИЛ НДШ ТӨЛСӨН НЭР ЗҮҮГЭЭД, ЭСВЭЛ БҮҮР АЖИЛ ЭРХЛЭЭГҮЙ БАЙЖ БАЙГААД ТАВХАН ЖИЛ НДШ ТӨЛЧИХӨӨД ТЭТГЭВЭР ТОГТООЛГОСОН НӨХӨД ЖИЛИЙН ӨМНӨ 500 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭРТЭЙ БООСОН БОЛ ОДОО 7-Р САРЫН 1-НЭЭС 700 МЯНГАН ТӨГРӨГИЙН ТЭТГЭВЭРТЭЙ БОЛОХ ЮМ БАЙНА. ЭНЭ ШУДАРГА ҮЙЛДЭЛ МӨН ЮМ УУ. НАСААРАА 50 ЖИЛ ХӨДӨЛМӨРЛӨЖ НДШ ТӨЛСӨН ХҮН ӨНӨӨДӨР

Avatar

Хайс өндөр үнээр шахахаа болиорой. 2023-05-30 192.82.65.53

Түгжрэл бууруулж байна гэж төсвийн мөнгөөр өндөр үнэтэй хэврэг хайс шаахаа боль. Тэртээ тэргүй сургууль цэцэрлэг амрахаар түгжрэл буурна. Түгжрэлийг буурууллаа гэж бурахвийдээ.

Avatar

зочин 2023-05-30 202.72.240.53

нийгмийн даатгал төлсөнөөрөө л авах хэрэгтэй шүү дээ нэмж байгаа бол адилхан нэм

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.89.158

2000000 төгрөгнөөс дээш тэтгэврийг нэмж болохгүй. 1000000 төгрөгнөөс дээш цалинг нэмж болохгүй.Ялангуяа цэрэг цагдаагийн албаны удирдах тушаалын генерал хурандаа нарын цалинг огт нэмж болохгүй.Тэд нэмэгдэлтэйгээ нийлээд 250000-3000000 төгрөгний цалин авцгаадаг.

Avatar

Ха 2023-05-30 64.119.27.152

тэтгэврийг 5 жилээр нь бодож олгосон нь зөв

Avatar

Эмгэн буурай 2023-05-30 66.181.181.177

Түрүүн Ариунзаяа гэгч нь хүмүүсийн тэтгэврийг нэмлээ гээд 50,0-хан ₮ нэмээд 500,0 м болгосон. Энэ нь настан бидний хувьд эм, эмнэлгийн төлбөрт хүрдэггүй, хоол ундандаа арай ядан хүргэх гэж ёстой л хойд хормойгоо авч урд хормойгоо нөхөх гэгч л болж бна. Улсад 36 жил нойр хоолгүй зүтгэчихээд нас сүүдэр 80 дөхөж байгаа хүнд хэцүү л даваа бна.

Avatar

Нэргүй 2023-05-30 202.21.114.170

Сонгуулиа бодож хулгайчууд дахин гарах гэж улсын төсвөөр ингэж тоглодогоо одоо болио. Ард түмэн үүнийг хүсээгүй шүү. Аж амьдралаа сайжруулах, эрүүл чөлөөт эдийн засгийн өрсөлдөөн, тогтолцоог бий болго, хууль, журам хүн бүрт эрх тэгш үйлчилдэг тийм л тогтолцоог бий болго гэсэн болхоос биш, нөгөө л нэг хуучны мунхаг аргаараа, ядарсан иргэд цалин нэмлээ гэхээр л хууртана гэдэг наад балиар юмаа одоо боль !!!! Бид өлсөөд ч хамаагүй, шударга, эрх тэгш нийгмийн толтолцоог л хүсэж байна өөр юу ч биш.

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.93.78

Өмхий хүүрнүүд сонгуульд гарах гээд амиа тавьж байх шив, та нарт дүнг нь тавиад өгнөө хараарай МАН

Avatar

зояин 2023-05-30 202.9.40.244

Цалин тэтгэврээ нэсүүлж авнаа.Сонгуулиар аарни өнөөгийн УИХ-ын гишүүдээс Опун Эрджнэ,Нямбаатар , 2-оос бусдыг огт дахин джмуиагүй шүү Тамиэь жэ

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.90.118

Ажилласан сүүлийн 5 жилээр тэтгэвэр тогтоолгосон мэргэжилтнүүд 1300000 гаруй төгрөгний тэтгэвэртэй байна. Энэ нь өмнө нь тэтгэвэрт гарсан сайдын тэтгэврээс 400000 төгрөгөөр их юм.

Avatar

Нэргүй 2023-05-30 202.21.108.2

Нийгмийн даатгалд төлсөн мөнгийг нь үндэслэлж тэтгэвэр нэмэх хэрэгтэй

Avatar

зочин 2023-05-30 192.82.68.232

тэтгэвэр яагаад 10 хан хувь нэмнэ гэж вэ инфляци чинь өсөөд улаж бгаашдээ уялдуулна гэсэн яасан бэ тоо бодож сур сангийн садаа вэ

Avatar

иргэн 2023-05-30 192.82.92.204

ХАЛАМЖИЙН ТЭТГЭВРИЙГ НЭММЭЭРГҮЙ Л БАЙХ ЮМ. ҮНДСЭН ТЭТГЭВЭРЭЭ Л НЭММЭЭР БАЙХ ЮМ.

Avatar

Иргэд юм хийж, амьдрахыг хүсч байна. Эдийн засгийн эрхтэй чөлөө олгооч! 2023-05-30 202.21.104.2

Тусгай зориулалтын энэ олон сангийн сатан буулгаж иргэдийн цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэх хэрэгтэй. ШӨХТГ, төрөөс үнийн зохиомол өсөлтөнд хатуу хяналт тавьж байж цалин нэмэх! Эс бөгөөс дагаад үнэ өсгөнө. Махны үнийг өсгөх мангуу олон стандарт, шат дамжлагуудаа цөөлөөч ээ! Гэрлийн хурдаар өсөж байна. Уламжлалт гар аргаар мах бэлтгэхийг чөлөөтэй дэмж, ямар юмных нь үйлдвэрийн арга?! Экспортын махны стандарт, иргэдийн идэх махны стандарт, нийлүүлэлт өөр шүү. Ажлаа мэддэггүй ХХААЯ!

Avatar

Иргэн 2023-05-30 202.21.104.2

Тэр нь дээр. Одонтой ээж гэж төмөр зүүж шоу хийж байхаар бүх хүүхдүүдэд тэгш хүртээмжтэй тэтгэмж өгөх, хүүхэд асрах, сурч боловсрох, эрүүл, чанартай өсөх орчин нөхцлийг бүрдүүлэх нь зөв. Энэ олон сангуудын хэрэг огт байхгүй! Төрийн бодлогоор дэмжих гэж байгаа бол хүү багатай, урт хугацаатай зээлийн эх үүсвэр гаргаж өгөх, хамрагдах боломжтой бүх хүмүүст тэгш боломж олгох тогтолцоо руу орох хэрэгтэй. ЗГ-ын мэдэлд нууцлаг сан байгуулж, хяналтгүй цөлмөдөг, хяналтгүй монополь үүсгэдгийг болих

Avatar

Иргэд 2023-05-30 202.21.104.2

Цалинтай ээжид олгодог мөнгийг амьжиргааны баталгаажих доод түвшинд хүргэх. Хүүхэд бүрт насанд хүртэл нь төрөөс хүүхдийн мөнгө олгох хэрэгтэй. Бага насны хүүхэдтэй ээж, аавд хөнгөлөлттэй цагаар ажиллах боломжийг нь олго. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд насан туршдаа маш хүнд нөхцөлд амьдарч бн. Тэдэнд төр, албан байгууллага ямар ч бодитой дэмжлэг үзүүлдэггүй. Хууль нь зүгээр л тунхаг, доромж. Хэрэгжүүлэх барьцтай 1 ч заалт байхгүй. ХБХ-ийг насанд хүрэхээр нь зүгээр л хаядаг!

Avatar

Нэргүй 2023-05-30 66.181.190.141

одонтой ээж монголын хөгжилд ямар гай болоов одонтой ээж л гээд ад үзээд х***а цустнууд хуцаад байдаг болж

Avatar

Зочин 2023-05-30 203.91.115.55

Ирэх сонгуульд хар машиныг халах хэрэгтэй Тэгж байж МАН с сална

Avatar

ХҮҮХДИЙН МӨНГӨ 2023-05-30 202.179.27.140

ХҮҮХДИЙН МӨНГӨ БИШ ЭЭ. ХАЛАМЖ …. ГЭЭД БАЙСАН БИЗ ДЭЭ… ЧИ. … ИЙМ ЭРГҮҮ САЙД ГЭЖ НОХОЙН БААС БАЙДЫМ.

Avatar

Зочин 2023-05-30 122.11.212.148

Нэг мөсөн 152 болгочихвол дээр шүү

Avatar

Нэргүй 2023-05-30 124.158.109.175

Гишүүдийн тоо нэмэхийг цалин тэтгэвэр нэмэх асуудлаар наймаа хийж байгаа нь дээрхи ярианаас тодорхой харагдаж байна Уг нь холбохын аргагүй хоёр өөр асуудал… Дарга нар худалдаачин болжээ.

Avatar

анхаа 2023-05-30 103.254.123.151

Зөвч бай бурууч бай гишүүдиын тоог нэмэх нь зөв ийм ниыгэм үлдээж байхаар болж бүтэх бүх хувилбараар үзээд өөрчилөөд зоригтой хөдөл ерөнхий сайдаа зөвч бурууч та хариуцалгаа хүлээнэ

Avatar

Нэргүй 2023-05-30 202.170.65.54

х** муу МАН л******д зайлцгаа!!! 4 жилийн өмнө доллар 2800төг байсан улсыг аваад одоо 3500 болгож хорлоод бүх юмны үнэ өсгөчихөөд одоо сонгууль дөхөнгүүт дараагын санал авахаа бодохоос улс орон эдийн засгаа яж хорлож унагааж хулгайж байгаагаа мэдэж байгаа байлгүй дээ. Ард түмэн та нарыг дахиж бүү сонгоосой!!!

Avatar

зочид 2023-05-30 202.21.97.90

АЖИЛ ХИЙГЭЭГҮЙ , СУРГУУЛЬ Д ЯВЖ МЭРГЭЖИЛ ЭЗЭМШЭЭГҮЙ Ч ОДОО 500 ТЭТГЭВЭР АВЧ БАЙНА ГЭТЭЛ ХӨДӨӨ ХИЛ ХЯЗГААР ГЭЭД МЭРГЭЖИЛ ЭЗЭМШЭЭД НАСААРАА АЖИЛ ХИЙСЭН ХҮМҮҮС ЯАГААД ТЭТГЭВРИЙН ЗӨВ ТООЦОО ГЭДГЭЭС ХАСЧ 500 ГААР ХЯЗААРЛААД БАЙНАА ЗҮЙ НЬ ТЭТГЭВЭР 1 САЯ ТӨГРӨГ ХҮРМЭЭР САНАГДАХ ЮМАА

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.76.194

МАН бол дахиж сонгохгүй өөр сонголт хийе та нар авилгын мөнгө бол тараа сонгуулиар ард түмэн авна саналаа бол өгөхгүй энэ удаа ингэж ард түмэн МАН тай арилжаа хийсэн дээр тэгж байж МАН энэ новшнуудаасаа салж арай өөр болох байх ард түмэн минь ойлгосон бз дээ зөв үү

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.76.194

За болио МАН та нар арай ч дээ. яах гэж ард түмнээ доромжлож ханадагүй энэ ард түмэнээрээ тоглож дуусдаггүй юмвэ. Одоо бас дахиал хуурна гэж бодоол одоо сарын дараа бүх юмаа нэмээл яасан бэ өмнө нэмэхээр мөнгө байхгүй гээд байсанаа сонгуул дөхөөр мөнгө өөрөө ургаал гараад ирсэн үү.Ингэж ард түмэнээ доромжлож дээрлэхж байж дахиад олонх болж дахиж хуурна гэвэл горидсоны чинь гарз нэмэх юмаа нэмэж өгөөл зайлж үз. харин 30 оноос арай сонгох байх одоо бол болиё болсон за өгсөний чин бол авна харин с

Avatar

Нэргүй 2023-05-30 103.57.92.118

2016-2020 онд татвар нэмэхгүй гэсэн. 2020-2024 онд тархийг чинь эргэтэл татвар нэмнэ. Хохь чинь

Avatar

Нэргүй 2023-05-30 124.158.66.163

Цалин нэмэхээр барааны үнэ нэмэгдээд таардаг шүү дээ. Энэ бол залилан, ард иргэдээ хуурч буй үйлдэл юм. Үүний оронд булхайгүй сонгууль явуулж хоёр том намаа тэнцвэржүүлэх нь зөв. МАН – АН хоёр барагцаалсан тэнцвэртэй байх ёстой. Одоо АН -ын дарга МАН -ын эсрэг ган хийх чадваргүй байгаа биз дээ.

Avatar

Кса 2023-05-30 202.126.90.11

Зэрэг зэрэг нэмэхээр юмны үнэ өсдөг шүү. Болгоомжтой ухаалгаар зохицуулаарай даа.

Avatar

Зочин 2023-05-30 66.181.191.128

Ичих нүүрэндээ илиг наасан МАН болиоч ээ. Ард түмнээ хуурч ХАНАДАГГҮЙ юм уу. Даанч дээ. Ард олон маань доромжлогдож ДУУСЛАА л даа.

Avatar

Зочин 2023-05-30 203.91.115.55

ЗГ хамгийн эхэнд бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ гэх дөнгөж амь зуух төдий эм тариандаа өгөөд хоосон үлддэг ядарсан хэдэн настангууддаа доод хэмжээ 500 г нь ядаж 800 мянга болгоод өгчих хэрэгтэй бна Дараа нь тэр цалин өндөр тэтгэвэр ээ нэмээрэй

Avatar

Иргэн 2023-05-30 66.181.182.124

Бохир технологи хэрэглэн хуурч байгаа. Иргэд минь хэрсүү байгаарай.

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.89.123

orlogo nemegdsen geed tatvar avaad yalgaagui tusch baina

Avatar

Нэргүй 2023-05-30 202.55.191.130

ХҮҮХДИЙН МӨНГӨӨ НӨХӨЖ АВНАА.

Avatar

ЗОЧИН 2023-05-30 192.82.68.216

СОНГУУЛЬ ОЙРТЖЭЭ !!! ИМПОРТЫН ӨНДӨГ ТАХИАНЫ МАХНЫ ҮНИЙГ 10 % НЭМЭН ХЭРЭГЛЭГЧ БИДНЭЭР ЗӨРҮҮГ НЬ ГАРГУУЛНА !!! ТЭГЭЭД ЦАЛИН ХӨЛС ТЭТГЭВЭР НЭМСЭН ДҮР ЭСГЭЖ САНАЛ ХУДАЛДАН АВНА

Avatar

Нэргүй 2023-05-30 103.229.120.141

Энэ засгийн газар бусад ЗГ аас илүү сайн ажиллаж байгаа.Бид олон үйл ажиллагаан дээр харж байна.Цаашид улам шийдэмгий,шийдвэртэй ажиллах хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-30 183.177.97.14

MAN zailoo

Avatar

иршэн 2023-05-30 37.201.212.208

Нэмээд байдаг Юмны үнэ өсөөд байдаг Нэмэр байна уу Үүний охонд тэр элдэю хаоамж төрийнөлбанхаагчдад тэтгэьэрт гарахад нь өгдөг 80 ,,,00 сөя мөнгөө зогсоо Олимп дэлхийн шагналтангуудын сар бүрийн хэдэн саяыг зогсоо Эд бүнд чинь тнфляцийг гаааруулаад байна Төр төсвиНхөний цаоинг хувилж,биш харин биёт хэмжээ буву жишээ нь 120000 төгхёг гэж нэмэх ёстой шүү Тэтгжвэр адил

Avatar

зочин 2023-05-30 66.181.161.107

асуудлыг хүчиндэх нь эрсдэл өндөртэй шүү дээ….эвгүй дээ…

Avatar

уншигч 2023-05-30 192.82.64.215

хүүхдийн мөнгийг оны эхнээс нөхөж өгөөрэй. бас цалин тэтгэврээ хүний амьдралын наад захын хэрэгцээ хангахуйц хэмжээгээр нэмээрэй дээ

Avatar

Нэргүй 2023-05-30 64.119.26.214

Хүүхдийн мөнгийг 100 даа байлгах нь дээр шүү.

Avatar

Ха 2023-05-30 64.119.27.152

Цалин нэмнээ гэдэг чинь татвар дахиж өснөа гэсэн үг харин авч байгаа татвараа буулгах хэрэгтэй байсан юм энэ чинь нэг л үйлдэл штээ

Avatar

Зочин 2023-05-30 192.82.66.139

Энд ямар нэгэн томЪёо математик гэж төөрөлдөөд хэрэггүй тойргоо зөв хувиарлаад тойргын тоогоо 2 оор үржүүл!! Юун их хуралддаг юм бэ!!!!

Avatar

Зочин 2023-05-30 192.82.66.139

Зүгээр л 152 болгоод шууд нэмчихээч хар масс ын үгэнд ороод алцагнаад байх юм!!!! Одоогын Ийм цөөхөн саналаар асуудал шийдэж буруу шийдвэр гаргах чинь хэдэн гишүүний зардлаас хэдэн зуу дахин хор хөнөөлтөй шүү!!!! ИХ ын гишүүд гэж ухнууд асуудлаа иргэдэд ойлгуулж ч чадахгүй юм

Avatar

Zochin 2023-05-30 202.126.88.98

Цалингийн талаар тодорхой хуралдаж, мэдээлэл өгмөөр байна. Инфляци дэндүү өсөж, амьдрал хэцүүдлээ. 60 сая малтай байж 1кг мах 20-25к байх нь тэгээд нормал үзэгдэл үү? Цалинг доод тал нь 200-250k-аар нэмэх шаардлага үүсэж байна.

Avatar

Zochin 2023-05-30 202.126.88.98

Тэтгэвэр мөн адил шүү.

Avatar

Иргэн 2023-05-30 1.120.106.148

Төгс тооноос 2 -оор зөрүүтэй хамгийн боломжтой тоо 104 юм.Одоогийн 76-г хоер оронтой цор ганц төгс тоогоор нэмэгдүүлэхэд 104 болно.Төгс тоо гэж өөрөөсөө бусад хуваагчийнхаа нийлбэртэй тэнцүү тоог хэлдэг.Жишээ нь:
28=14+7+4+2+1

Avatar

Нэргүй 2023-05-30 103.57.92.118

МАН Оюунэрдэнэ гэдэг галчаар удирдуулаад улам л доошоо уруудна ШҮҮ. Бүтээн байгуулалтын ажил хийдэг ч үгүй новшнууд хурдан далд орцгоо. Үхсэн ацных нь гишүүдийн тоо нэмэх.

Avatar

Нэргүй 2023-05-30 202.131.225.242

24 оны оны сонгуулиар МАН ны хулгайчуудад бүү санал өг. сүүлийн 8 жил эд төрийн эрхийг бариад улс орныг там болгож хувиргалаа. юмны үнэ 4,5 дахин нэмгдлээ. Одоо энэ лалруудыг гудманд гаргах цаг нь болсон. Нүүрсний хулгайчууд ждү хулгайчууд БЗС хулгайчууд ТЭДС хулгайчууд төрийн албыг дамлагчид 60 тэрбумын хулгайчууд 40 их наядын хулгайчууд.

Avatar

Нэргүй 2023-05-30 124.158.94.9

Ер нь гишүүдийн тоог нэммээр байна гэж хэн тэгээд байгаа юм бэ? Гишүүд өөрсөдөө л тийм юм яриад татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж амьдардаг хүмүүсийн тоог нэммээр бна гээд байгаа биз дээ? Гадаадад тийм байдаг гээд нэмэх нээд байгаа бол тэр гадаад шигээ иргэдээ сайхан амдруулчихаад дараа нь нэмэх юмаа ярь өмнөөс нь ичиж үхэх юмаа!

Avatar

Нэргүй 2023-05-30 202.131.225.242

Ман ын хулгайчууд хамаг санг тоночоод ардын хүүхдүүдийг эцэг эх нь ипотекийн зээлийн байртай байргүй приус 20 той үгүйгээр нь ялгаж хүүхдийн мөнгө хасан чинь юу вэ. Төсөвт тодотгол хийх юм бол хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгохыг шаардаж байна: Барагтайхан байгаарай хулгайчуудаа.

Avatar

Зочин 2023-05-30 192.82.81.230

энэ монголын эмгэнэл юм даа.Жижигхэн зах зээлтэй, ядуу буурай орны тоонд ордог монголчуудын хувьд ямар нэгэн дарга сайд болж хөрөнгө чинээтэй баян амьдрахын тулд үхэн хатан зүтгэдэг. ,сонгууль болохоор юугаа ч золихоос буцахгүй би болж байвал гэсэн сэтгэлтэй, иргэд яаж амьдрах тэдэнд огт хамаагүй болчихдог Тоо нэмлээ гэж үзэхэд тойргоос сонгогдох нь 76 хэвээрээ юм шиг.Тэгсэн хүн амын өссөн гэсэн шалтаг хэлээд байгаа..Жагсаалтаар орсон нь сул. Тойрог төлөөлөхгүй болж таарах гээд байна.

Avatar

Зочин 2023-05-30 192.82.81.230

энэ монголын эмгэнэл юм даа.Жижигхэн зах зээлтэй, ядуу буурай орон тоонд ордог монголчуудын хувьд ямар нэгэн дарга сайд болж хөрөнгө чинээтэй баян амьдрахын тулд үхэн хатан зүтгэдэг. ,сонгууль болохоор юугаа ч золихоос буцахгүй би болж байвал гэсэн сэтгэлтэй, иргэд яаж амьдрах тэдэнд огт хамаагүй болчихдог Тоо нэмлээ гэж үзэхэд тойргоос сонгогдох нь 76 хэвээрээ юм шиг.Тэгсэн хүн амын өссөн гэсэн шалтаг хэлээд байгаа..Жагсаалтаар орсон нь сул. Тойрог төлөөлөхгүй болж таарах гээд байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж