Монгол Улсын хувь заяанд хувьсгал хийх эсэхийг шийдэх 126

Монгол Улсын хувь заяанд хувьсгал хийх эсэхийг шийдэх 126

Монгол Улсын хувь заяанд хувьсгал хийх эсэхийг шийдэх 126

Монгол Улсын парламентын түүхэнд шинэ хуудас, шинэ түүх бичигдэх эсэх нь удахгүй тодорхой болох гэж байна. Цаашлаад, Монгол Улсын хөгжлийн түүхтэй салшгүй холбоотой Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж гишүүдийн тоо, сонгуулийн тогтолцоондоо өөрчлөлт оруулах эсэхийг УИХ-ын гишүүд, иргэдийнхээ санал дээр тулгуурлан шийдэх юм.

Гишүүдийн тоог 126 болгож, 60:40 байх дээр УИХ-д суудалтай намууд санал нэгдсэн. Энэ долоо хоногт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэх асуудлаар гурав дахь удаагийн хэлэлцүүлэг УИХ-ын чуулганы танхимд өрнөх юм.

Тиймээс яагаад УИХ-ын гишүүдийн тоог 126 болгох нь зүйтэй хэмээн үзэж байгаа талаар эргэн сануулъя.

Нэг. Парламент, Засгийн газарт хяналт тавих боломж бүрдэнэ

Үндсэн хуульд 2019 онд  оруулсан УИХ-ын дөрвөөс доошгүй гишүүн Засгийн газрын гишүүнээр ажиллаж болох хуулийн заалт Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр үгүй болж, УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүний үүргийг хавсарч гүйцэтгэх боломжтой болсон. Тиймээс одоогийн УИХ-ын 76 гишүүний 19 нь Засгийн газрын сайдаар томилогдож давхар дээлтэй болоод байгаа юм. Үүнээс үүдэн парламентын гишүүд Засгийн газартаа хяналт тавих боломж хомс болоод байгаа юм. Иймээс УИХ-ын гишүүний тоог 126 болгосноор парламентын гишүүд Засгийн газартаа барьцаалагдах биш хяналт тавих бүрэн боломжтой болно хэмээн үзэж байгаа юм. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан хэлэхдээ  "Манай улсын Засгийн газар өнгөрсөн хугацаанд дунджаар 15 гишүүнтэй байж ирсэн. Засгийн газрын гишүүн нь УИХ-ын гишүүний ажил албан тушаалыг эрхлэхэд УИХ-ын гишүүний үйл ажиллагаанд тодорхой хэмжээний доголдол үүсч байсан. Гишүүдийн тоог нэмж, сонгуулийн холимог тогтолцоог нэвтрүүлж байгаа нь Монгол Улсын парламентын сонгуулийн үйл ажиллагааг шинэ түвшинд гаргана. Сонгуулийн холимог тогтолцооны эхлэлийг тавьж байна" гэдгийг хэлж байлаа. 

Хоёр: Судалгаатай, чанартай хууль батлагдана

УИХ бол хууль тогтоох дээд байгууллага. Тэр утгаараа УИХ-ын гишүүдийн үндсэн үүрэг бол чанартай, судалгаа нотолгоонд суурилсан хууль батлах. Баталсан хуулийнхаа хэрэгжилтэд хяналт тавих юм. Гэтэл УИХ-ын 76 гишүүн олон байнгын хороонд харъяалагдаж байгаагаас үүдэн судалгаа, нотолгоогүй хуулиуд ар араасаа үйлдвэрлэгдэж байна гэдгийг гишүүд хэлж байгаа юм. Одоогийн нөхцөлд нэг байнгын хороо 19 гишүүнтэй, нэг гишүүн гурван байнгын хороонд харьяалагддаг, мэргэжлийн байнгын хороонд мэргэжлийн бус гишүүн харьяалагддаг, цөөн гишүүний кнопоор хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийддэг зэрэг сул тал олон байна. Дээрх хувилбараар, гишүүдийн тоог нэмснээр нэг байнгын хороонд нэг гишүүн харьяалагдаж  чанартай хууль батлах боломж бүрдэх юм.

Гурав: Тойргийн эрх ашгаас улсын эрх ашиг руу

Манай улс өргөн уудам газар нутагтай учир газар нутгийн төлөөлөл УИХ-д байх ёстой. Өнгөрсөн 30 жилд манай эдийн засаг 17 дахин тэлсэн ч ядуурлын түвшин зургаан хувиар л буурсан. УИХ-ын гишүүд мажоритар тогтолцоогоор тойргоос сонгогддог учраас зөвхөн тойргоо услах, улсын төсвийг эдийн засгийн үр өгөөж муутай бүтээн байгуулалтад зарцуулсан ирсэн нь Монгол Улсын эдийн засаг тэлэхгүй байгаагийн бас нэгэн шалтгаан гэдгийг тодотгож байгаа юм. Тиймээс УИХ-ын 126 гишүүнтэй болж, 60:40 гэх холимог тогтолцоог нэвтрүүлснээр тойргийн эрх ашгаас улсын эрх ашиг илүүд тооцогдох цаг ирнэ гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл,тойргоос сонгогдох 76 гишүүн газар нутгийн төлөөлөл, жагсаалтаар сонгогдох 50 гишүүн нь бүлэг бүлгийн төлөөлөл байхаар тооцжээ. Мажоритар сонгуулийн тогтолцоог дангаар хэрэглэх нь иргэдийн санал гээгдэх, тойргийн ашиг сонирхол улс орны эрх ашгаас өндөрт тавигдах, олон нийтэд танигдсан, хөрөнгө санхүүгийн боломжтой хүмүүст давуу байдал үүсгэх зэрэг сөрөг талыг бий болгож ирсэн. Пропорциональ аргыг сонгуулийн тогтолцоонд хэрэглэх нь сонгогчдын санал бага гээгдэх, нийгмийн бүлгүүдийн төлөөлөл жигд орох, бодлогын намыг төлөвшүүлэх зэрэг давуу талтай. Иймд мажоритар болон пропорциональ аргын давуу талуудыг тусгасан сонгуулийн тогтолцоотой болох, Улсын Их Хурлын нийт гишүүний 60 хувийг мажоритар, 40 хувийг пропорциональ аргаар сонгох зохицуулалтыг тусгасан байна. 

Дөрөв: Иргэдийг төлөөлөх чадвар сайжирна 

Гишүүдийн тоог 126 болгосноор иргэдийг төлөөлөх чадвар сайжирна гэж үзэж байна. Тухайлбал, 1992 онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиар Улсын Их Хурал 76 гишүүнтэй байна гэж заасан. Тэр үед нэг гишүүн 27 мянга орчим иргэнийг төлөөлж байсан. Өнөөдрийн хүн амын тоог харгалзан үзэж 126 гишүүнтэй болгох нь зүйтэй гэж үзэж байна. Ингэж чадвал нэг гишүүний иргэдийг төлөөлөх чадвар сайжирна гэж үзсэн. Тиймээс Улаанбаатар хотоос сонгогдох гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудлыг тусгах нь зүйтэй гэсэн саналыг зарим УИХ-ын гишүүн илэрхийлж байгаа юм. Учир нь Улаанбаатар хотоос сонгогдсон нэг гишүүн дунджаар 100 мянган хүн төлөөлж байгаа бол орон нутагт 25-30 мянган хүнийг төлөөлж байгаа учраас нэг УИХ-ын гишүүн ижил тооны сонгогчыг төлөөлөх боломжийг бүрдүүлэх нь зүйтэй хэмээн үзэж байна. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэж байгаа гишүүдийн хувьд 76 гишүүний нэг байж кнопоо үнэд хүргэх гэсэн оролдлого гэх шүүмжлэл ч парламентын танхимд өрнөсөн юм.

Тав:Олон намын тогтолцоотой болно 

Монгол Улс ардчилсан засаглалтай болж олон амын тогтолцоог бүрдүүлсэн 1990 онооё хойш өнөөдрийг хүртэл МАН, АН гэсэн улс төрийн ууган хоёр хүчин төрийн эрхийг ээлжилж атгасан гэж болно. Улмаар сүүлийн найман жил нэг нам хэт олонх болж төрийн эрх барьснаар засаглалын хямрал нүүрлэж байгаа гэдгийг судлаачид хэлж байгаа юм. Тиймээс УИХ-ын гишүүдийн тоог нэмж, тогтолцоогоо өөрчилснөөр солонгорсон парламент бүрдэж олон ургальч үзэл төрийн бодлого шийдвэрт тусах боломж бүрдэнэ хэмээн үзэж байна. Асуудлаа парламентын гадна гудамжинд ярьдаг биш парламент дотроо ярих боломж бүрдэх юм. Ингэснээр парламентын засаглал бэхжихэд үнэтэй хувь нэмэр оруулна гэж  байна.

Ямартай ч Засгийн газраас УИХ-д өргөн барьсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийн төсөл батлагдсанаар ард түмнийг төлөөлөх парламентын чадав­хыг сайжруулах, хууль тог­тоом­жийн биелэлтэд тавих хянал­тыг чанаржуулах замаар Монгол Улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын баталгаа болсон парламентын засаглалыг төгөлдөржүүлнэ. Монгол Улсын Үндсэн хуульд сонгуулийн тогтол­цоог тодорхой зааж батал­гаа­жуулснаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тогтолцоо тогтвортой байх, намууд сонгуульд шударгаар өрсөлдөх, иргэдэд ойлгомжтой байх, гадаадад байгаа иргэний сонгох эрхийг баталгаажуулах ач холбогдолтой гэж үзэж байна. Эцэст нь Монгол Улсын хувь заяанд хувьсгал хийх эсэхийг гишүүдийн тоог 126 болгохоос ихээхэн хамаарахаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

17 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-30 66.181.182.18

Гишүүдийн халдашгүй дархан эрхийг цуцал.

Avatar

Нэргүй 2023-05-30 213.87.157.235

)))))) Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЗОЧИН 2023-05-30 64.119.21.105

ЭНЭ БАТЗАЯА ГЭХ СУРВАЛЖЛАГЧ ЗАХИАЛГАТ МЭДЭЭ ТАВЬЖЭЭ, МАН-ын б**с ДОЛООГЧ ЧИ ХОЛОО ОЧИЖ х** ГЭВЭЛ ГОМДОХ УУ, ХОГОО ЧАМ ШИГ ХООСОН МАХАН ТОЛГОЙ ИНГЭЖ ЭЛИЙРЧ БАЛАЙРАХ БОЛООГҮЙ, ЗАЙЛ ХОГОО.

Avatar

Яг үнэндээ 2023-05-30 122.201.22.121

Үнэндээ хулгайч нар л олширно. Тэднийг тэжээсээр тэнхэл маань дуусчээ

Avatar

Нэргүй 2023-05-30 103.212.118.151

битгий унгас алдаа.

Avatar

Нэргүй 2023-05-30 202.9.40.138

АН-ынхан гишүүдийн тоог 126 болгох санаатай байна. МАН-ынхан болохоор тэдэнд тал засаж энэ тоог батлах санаатай байна. Хоёр нам нийлж идье гэж байх шивдээ

Avatar

Зочин 2023-05-30 66.181.183.67

126 бгаад ямар ч нэмэргүй ээ ккк.Хэд бхдаа биш сэтгэлгүйдээ Монголыг хөгжүүлэхгүй бгааг бүгд мэднэ. Хөгжүүлье гэвэл ганц хүн бсан ч болно.Хувааж идэх гсн улсаа хайрлах сэтгэлгүй юмнуудыг бүү сонго!

Avatar

Зочин 2023-05-30 192.82.64.158

ӨӨ ХӨӨРХИЙ МЭДЭЭЛЛИЙН САЙТУУД НЬ МӨНГӨӨР УГЖУУЛЧИХАЖ ЭНЭ САЙТ ЧИНЬ ӨЧИГДӨРӨӨС ЭХЛЭЭД ӨДӨРТ 2-3 УДАА НИЙТЛЭЛ БИЧЭЭД ҮХНӨ -ИЙГ ИРГЭД ДЭМЖЭЭД ГИШҮҮДИЙН ТООГ 126 БОЛГООД ӨГӨӨЧ ГЭЭД ХҮЛЭЭГЭЭД БАЙНА ГЭЭД СЭВЭЭД БАЙДАГ БОЛЧИХОВ.

Avatar

Төр дайнхайсаар 2023-05-30 122.201.22.121

төр данхайсаар, ард түмэн турсаар

Avatar

Нэргүй 2023-05-30 66.181.186.135

гишүүдийн тоог 50 болгож цөөрүүлэхийн оронд нэмнэ гэж байхгүй шүү.

Avatar

зочин 2023-05-30 202.9.47.24

Нэг танхимтай УИХын гишүүдийн тоо нэмэхийг дэмжихгүй дархан эрх хязгаарла тоог цөөлж луйвар хийх зав зай бүү олго /Хоёр танхимтай гишүүний тоо өснө / өөр хувилбар мэдэхгүй ,,,

Avatar

Иргэн 2023-05-30 66.181.182.124

Хуулийн хулгай хийх санаархал, өөр юу ч өөрчлөгдөхгүй.

Avatar

Нэргүй 2023-05-30 103.229.120.141

Бид өнөөдөр цахим үед ажиллаж,амьдарч байна.Гишүүд маань чанартай бол 76 гишүүн цөөнтэйгүй.

Avatar

Зочин 2023-05-30 66.181.161.113

Гишүүд чанартай байсан бол, сэтгэлтэй байсан бол, эх оронч байсан бол … гэх мэтээр хувь хүнд найдсан энэ сэтгэлгээнээс салах цаг болсон. Бид өөрсдөө ч 100 хувь тийм байж чаддаг билүү. 76 ч байна уу, 152 ч байна уу 100 хувь чанартай, сэтгэлтэй, эх оронч хүн гарч ирэх боломжгүй. Аль ч тохиолдолд бид хувь хүнээс шалтгаалсан хүчин зүйлд найдахаас илүүтэйгээр систем тогтолцоондоо анхаарах нь чухал.

Avatar

Зочин 2023-05-30 66.181.161.121

126 ч биш, 152 ч биш бүр 300 болгох байсан юм. Тэгвэл нэг гишүүнд ноогдох эрх мэдэл буурч, хуйвалдаан хийх боломжгүй болно. Эрх мэдэлгүй ийм суудлын төлөө их мөнгө зарцуулах нь ямар ч ашиггүй. Эрх мэдэлгүй ийм гишүүнд авилгал өгөөд ч өөрийн хэргийг бүтээх боломжгүй.

Avatar

Зочин 2023-05-30 64.119.21.58

Захиалгат нийтлэл байна Монголчууд тэр 126 дэмжихгүй байгаа шүү дээ

Avatar

Zochin 2023-05-30 202.131.251.130

iddeguudiin too nemegdseneer zasaglal saijrah gargalgaa baihgui. deer n dandaa ideechin uugaachinguud shuud jagsaaltaar orj irne. ene irgenii daind hurgeh bodlogo shuu.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж