Нью-Мексико мужийн их сургуулийн төгсөгч Александра Хеллер экологийн судалгаа хийхээр 6000 гаруй миль замыг туулан Монголд ирэхээр болжээ. Александра маш их хичээл зүтгэл, цаг зав гарган ажилласны үр дүнд Фулбрайтын сургалт, судалгааны тэтгэлэг хүртсэн бөгөөд есөн сар Улаанбаатар хотод ажиллах юм.
Хеллер “Би Фулбрайтын тэтгэлэгээр Монголд аялах болсондоо баяртай байна. Энэ амьдралыг минь өөрчлөх туршлага болно гэдгийг мэдэж байгаа бөгөөд шинэ найз нөхөд, хамтран ажиллагсадтай танилцааж, Монголын онгон байгаль, соёлыг мэдэрч, гадаадад цагийг өнгөрөөх болсондоо маш их баяртай байна" гэж ярьжээ.
Мөн тэрбээр “Би Монгол руу аялахыг олон жилийн турш хүсч байсан. “Би морь унадаг, сургах дуртай хүн. Алслагдсан цөлийг судлах дуртай. Монгол орон уулархаг газар нутагаараа алдартай, монголчууд морь унах авьяас, ур чадвараараа шагшигддаг. Би өмнө нь хэзээ ч ингэж их догдолж байгаагүй" гэв.
Тэрбээр Прескотт коллежийн байгаль орчны судлалын бакалавр, Нью-Мексико мужийн их сургуульд ургамал, байгаль орчны шинжлэх ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Александра бэлчээр судлаачид, нүүдэлчин малчид, бодлого боловсруулагчдын нэгдэл болох Монголын бэлчээр ашиглагчдын үндэсний нэгдсэн холбоотой хамтран ажиллаж, өөр өөр экосистем, газар ашиглалтын хувьд хөрсний нүүрстөрөгчийн хуримтлал хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах болно.
Тэтгэлэгт хамрагдах нь ихээхэн хүчин чармайлт шаарддаг урт процесс байсан бөгөөд хамгийн хэцүү хэсэг нь маш цөөхөн үгээр товч боловч үнэмшилтэй эссэ бичих явдал байсныг онцолжээ. Фулбрайтын сургалт, судалгааны тэтгэлэг нь АНУ-ын Фулбрайтын оюутны хөтөлбөр дэмжлэгээр 140 гаруй улстай хамтран ажиллаж, эрдэм шинжилгээний боломжуудыг санал болгож, соёлын солилцоог дэмждэг.
ЭХ СУРВАЛЖ: HTTPS://NEWSROOM.NMSU.EDU/
Монгол эмэгтэй 2023-05-30 155.4.234.26
Залуухан эмэгтэй гэхэд эрэлхэг дайчин,эзэмшсэн мэргэжилдээ сэтгэлээ шингээсэн нь бахархууштай сайхан. Морь унадаг, сургадаг нь маш сайхан сонсогдож байна. Улс бүрийн морь сургах арга барил өөр өөр байдагыг мэддэг болохоороо монгол хүмүүсийн морь сургах арга барил түүнд сонирхолтой байх бизээ. Дуртай зүйлээ хийх нь эрх чөлөө,аз жаргал гэсэн үг. Амжилт бүсгүй минь❤️Монгол оронд тавтай морил🌹
Зочин 2023-05-30 213.87.157.235
>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-05-30 202.9.40.138
Монголд гадаад орны олон хүн ирж л байвал бидэнд хэрэгтэй юм. Монголд ирээд аятайхан сэтгэгдэлтэй буцаасай билээ гэж залбирах байна. Манайхан соёлтой байгаасай даа
зочин 2023-05-30 64.119.24.91
морь сургах дуртай гэчихжээ, яаж нусаа суга шидүүлэхийг нь харах юмсан хэ хэ
Зочин 2023-05-30 202.9.40.112
эмэгтэй хүнд ингэж хатуурхаж болохгүй ээ. манай эрчүүд хатуу, ширүүн, их бүдүүлэг улсууд шүү эх орныхоо нэрийг бод!
Зочин 2023-05-30 202.21.124.130
Mongold tavtai moril busgui mini,bid saihan huleej avah bolno
Зочин 2023-05-30 192.82.83.132
тавтай морил .
Зочин 2023-05-30 66.181.161.56
гадаадын тагнуул
Зочин 2023-05-30 192.82.83.132
Булган аймаг
Улааншивээт ээс холбогодон тагнуул гэх үндэслэлгүй дайрж буй орк минь чамайг нэр ус зүс царайтай чинь илчлэх болно шүү. худал мэдээлэл тараана бусдыг гүтгэн доромжилохоо зогсоо… Монголын бэлчээр ашиглагчдын үндэсний нэгдсэн холбоотой хамтран ажиллаж, өөр өөр экосистем, газар ашиглалтын хувьд хөрсний нүүрстөрөгчийн хуримтлал хэрхэн өөрчлөгдөж байгааг судлах болно.гэж тодорхой мэдээлэл бна . Булганыхан та нар энэ Монголын эсрэг бүү гадны гар хөл болон асуудалыг дэврэгэж бай….