Ньюс хөтөч: Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2023.05.30-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Ч.Мөнхбаярын өмгөөлөгчид мэдээлэл хийнэ

NEWS агентлаг өнөөдөр /2023.05.30/ үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.


09.15 цагт 

  • Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.М.Кулубаев Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй өнөөдөр ГХЯ-д албан ёсны хэлэлцээ хийнэ.

10.00 цагт:

  • Цаг уур, орчны шинжлгээний газрын танхимд: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
  • УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
  • Бүгд Найрамдах Киргиз Улсын Гадаад хэргийн сайд Ж.Кулубаевын манай улсад хийх албан ёсны айлчлал эхэлж байна.
  • "Амьдрал бол бэлэг" өдөрлөг Баянгол дүүрэг 20- р хороо, Моносын уулзвараас сонсголонгийн гүүр зүүн талд Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвд болно.

11:00 цагт:

  • “Алиса-Төсөөллийн хүч” жүжиг болон 6-р сарын 1-нд зохион байгуулах “Хүүхдийн ертөнц” баярын парад, фестивалын талаар Монголын Хүүхдийн ордонд мэдээлнэ.
  • ЭМЯ-ны хурлын танхимд улаан бурхан, улаанууд өвчний эсрэг нэмэлт дархлаажуулалт явуулж эхлэх гэж буй талаар хийх хэвлэлийн бага хуралд хэвлэл мэдээллийнхнийг урьж байна.

11:30 цагт:

  • О.Сийлэгмаа Боловсролын зээлийн сангийн асуудлаар АТГ-т нэр бүхийн албан тушаалтнуудыг шалгуулахаар хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийнэ. \
  • Сэтгүүлч Ч.Мөнхбаярын хэрэгт Дээд шүүхээс гаргасан шийдвэрийн талаар өмгөөлөгчдөөс Зууны мэдээ сонины  мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

12:00 цагт:

  • Засгийн газраас баталсан журмыг сайдууд хэрэгжүүлэхгүй байгаагаас иргэд хохирч, хууль бус олборлолт нэмэгдэх эрсдэл үүсч буй талаар Монголын бичил уурхайн нэгдсэн дээвэр холбооноос мэдээлнэ.

13.00 цагт:

  • “Монумeнталь арт” галерейд зураглаач Д.Нацагдоогийн хүүхдүүд болох Н.Эрдэм-Оюу, Н.Мөнх-Оюу, Н.Шижир-Оюу нарын хамтарсан" Бидний eртөнц" үзэсгэлэн гарна.

14.00 цагт:

  •  “Эрдэм хакатон-2023” үйл ажиллагааны нээлт ШУА-д болно. Энэ нь инновацийн тэргүүлэх чиглэлийн хүрээнд үйлдвэрлэлд нэвтрэх төслүүдийг шалгаруулж хөрөнгө оруулалтаар дэмжих зорилготой, “Монголын Инновацийн 7 хоног”-ийн хүрээнд жил бүр зохион байгуулдаг үйл  ажиллагаа юм.
  •  УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж