КУДС: Хэн хэдийг эргэж төлөхгүй нөхцөлөөр авсан бэ?!

КУДС: Хэн хэдийг эргэж төлөхгүй нөхцөлөөр авсан бэ?!

КУДС: Хэн хэдийг эргэж төлөхгүй нөхцөлөөр авсан бэ?!

"Шилэн" ажиллагааны хүрээнд Засгийн газрын тусгай сангуудын мэдээллийг олон нийтэд ил болгож буй. Харин хамгийн сүүлд байгуулсан Кино урлагийг дэмжих сан огт мэдээллээ ирүүлээгүй гэж байна гэдгийг Н.Учрал сайд мэдээлж байсан. Уг сангийн мэдээлэл олон нийтэд ил болжээ. Кино урлагийг дэмжих сангаас ном журмын дагуу зээл, санхүүжилт олгоогүй, Кино урлагийн зөвлөлийн гишүүн нь өөрөө санхүүжилт авсан гэх хэл амыг эхнээсээ дагуулаад байгаа юм.

Энэ дагуу сангийн мэдээллийг шүүж үзэхэд,

  • "Иргэдийн цахим оролцоо" байгууллагад "Кино нүүдэл сургалт кино зохиол, кино төслийн сургалтад /2023.04.11/ 240 сая төгрөг
  • Жүжигчин Г.Ундармаагийн байгуулсан "Ю тийм" байгууллагын "Амира" цуврал хүүхэлдэйн кино /2023.05.01/ хийхэд 240 сая төгрөг
  • "Гурумедиа" компанийн захирал, найруулагч С.Бямбаагийн "Зэ" уран сайхны кинонд 120 сая төгрөг
  • "Айсити" студийн захирал Ч.Хоролдоржийн "Цагаан хадны өнгө" баримтат кинонд 84 сая төгрөг
  • "Цогийн наран" студийн захирал Б.Амарсанаа найруулагчийн "Зундарь" уран сайхны кинонд 80 сая төгрөг
  • "Хүлэгү пикчерс" студийн "Өмнөдийг зорих замд" уран сайхны кино төсөлд 80 сая төгрөг
  • Б.Гарамханд найруулагчийн "Алдагдсан өдрүүд" хүүхдийн кино 75 сая төгрөг
  • Жигжидсүрэн монголын кино институтиас "Алтан өргөө" олон улсын кино наадам зохион байгуулахад 56 сая
  • Г.Нармандах захиралтай "Нарумимэйк ап" киноны нүүр хувиргалтын эрчимжүүлсэн сургалтад 40 сая
  • Н.Тэмүүлэний "Хөг-жим тээгч" баримтат кинонд 32 сая, Э.Ган-Очирын "Солонго" баримтат кинонд 24 сая төгрөг тус тус олгосон байна.

Соёлын яам, Кино урлагийн зөвлөлөөс энэ жил Кино урлагийг дэмжих сангийн анхны сонгон шалгаруулалтаар 11 төсөл, арга хэмжээнд тодорхой хувийн эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилт олгохоор шийдвэрлэсэн байдаг. Энэ санд улсын төсвөөс жилд 10 тэрбум төгрөгийг суулгаж буй. Үүний таван хувь буюу таван тэрбум нь зээл. Мөн дөрвөн төрлөөр уран бүтээлчдийн төслийг сонгон шалгаруулж, дэмжин ажиллана гэж мэдээлж байв.
Олон нийтэд ил болгосон Кино урлагийн сангийн мэдээллээс харахад одоогийн Кино урлагийн зөвлөлийн гишүүдийн нэр дээр байгуулсан студи, продакшнд зээл, санхүүжилт олгоогүй ч хууль батлахад ажилласан ажлын хэсгийн ганц нэг уран бүтээлчид хамааралтай компанид санхүүжилт олгожээ.

Кино урлагийн салбарынхан 10 жил ярьсны эцэст 2021 онд хуультай болсон. Товчхондоо, УИХ-аас Кино урлагийг дэмжих тухай хуулийг 2021 оны долдугаар сарын 2-нд эцэслэн баталсан юм. Хууль батлагдсаны дараа 2022 онд Засгийн газрын ээлжит хуралдаанаар найман дагалдах журмаа батлуулсан. Хуулиараа Кино урлагийн үндэсний зөвлөл 10 гишүүн, нэг даргатай байна. Дарга болон гурван гишүүн нь төрийн албан хаагч байна гэсэн заалтаараа Соёлын сайдын тушаалаар томилогдоно. Энэ дагуу жүжигчин Ч. Ундрал Соёлын сайдын тушаалаар Зөвлөлийн даргаар нэг жилийн өмнө томилогдсон. Мөн хуулиараа Кино урлагийг дэмжих сан байгуулж, тэрхүү сангийн санхүүжилтийг дээр дурдсан зөвлөл мэднэ.

Кино урлагийн зөвлөл бөгөөд ажлын албаны даргаар жүжигчин Ч.Ундрал томилогдсон.

Гишүүдээр:

  • Сангийн яамны Төсвийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга М.Санжаадорж,
  • Соёлын яамны Хууль, эрх зүйн хэлтсийн дарга С.Батцэцэг,
  • Оюуны өмчийн газрын Зохиогчийн эрхийн хэлтсийн дарга Н.Сүнжидмаа,
  • кино продюсер Т.Номунзул,
  • СУИС-ийн Театрын урлагийн сургуулийн тэргүүлэх профессор, тэнхимийн эрхлэгч, УДЭТ-ын Уран сайхны удирдагч Н.Ганхуяг,
  • кино зураглаач Б.Пүрэвдорж,
  • кино зохиолч, найруулагч Н.Уранчимэг,
  • жүжигчин, продюсер С.Чимэддагва,
  • СУИС-ийн Радио телевиз медиа урлагийн сургуулийн Кино телевизийн тэнхимийн багш Б.Түмэн-Өлзий,
  • Шихихутуг их сургуулийн Удирдахуйн ухааны тэнхимийн эрхлэгч Г.Энхбаяр нар сонгогдсон.

Харин хууль батлах ажлын хэсэгт киноны салбараас Монголын урлагийн зөвлөлийн удирдах зөвлөлийн гишүүн Ц.Ариунаа, “Боролдой” студийн захирал С.Мягмар, "ST" студийн захирал Б.Амарсанаа, "Монголын кино бүтээгчдийн холбоо” ТББ-ын тэргүүн Ж.Сэнгэдорж, “Аримун” продакшны продюсер, жүжигчин Д.Ганцэцэг, “Сэмүүн” студийн найруулагч Б.Баяр, “Хүмүүн фильм” студийн найруулагч Д.Мөнхсүх, кино эдийн засагч, эрх зүйч багш Г.Энхбаяр, "IFI" продакшны продюсер С.Уран, кино зохиолч, найруулагч А. Миеэгомбо гэсэн 10 хүн ажилласан байдаг.

Соёлын яамны Кино урлагийн зөвлөлийн ажлын албаны дарга Ч.Ундрал өмнө нь ярилцлага өгөхдөө "Манай зөвлөлийн дэмжих сан гэж бий. Энэ сангаас уран бүтээлчдэд 50 хувийн зээл, 50 хувийг нь буцалтгүй дэмжин тусалж, ажиллана. Тодруулбал, эргэн төлөгдөх нөхцөлгүй санхүүжилтийн төсөл нь кино бүтээх төсөлд 70 хүртэлх хувийн дэмжлэг үзүүлнэ. Үүнээс залуу кино найруулагчийн анхны болон хоёр дахь уран сайхны кино, уран сайхны богино хэмжээний кино бүтээхэд 80 хувь хүртэл, хамтарсан арилжааны кино хамтран бүтээхэд Монголын талын продюсерын санхүүжилтийн 30 хувь хүртэл, артхаус кино хамтран бүтээх бол Монголын талын продюсерын санхүүжилтийн 50 хувь хүртэл хувийн санхүүжилтийг Кино урлагийг дэмжих сангаас дэмжлэг үзүүлнэ гэсэн үг.

Харин эргэн төлөгдөх нөхцөлтэй зээлийн төсөлд сангаас олгох зээлийн дээд хэмжээ нэг тэрбум төгрөг байна.

Кино урлагийг дэмжих сан есдүгээр сарын 21-нээс аравдугаар сарын 21-ний хугацаанд 2022 оны анхны сонгон шалгаруулалтыг зарлаж буй. Энэ хугацаанд Монголын түүхэн, шинэ залуу найруулагчийн бүтээл, хүүхдийн кино, анимейшн хүүхэлдэйн кино гэсэн төрлөөр төсөл хүлээж авна. Төслөө ирүүлж буй уран бүтээлийн 30-70 хувийг дэмжин ажиллах юм. Киноноос гадна киног сэргээн засварлаж хөрвүүлэх, олон улсын кино наадамд оролцуулах, олон улсын сургалт семинар гэсэн дөрвөн төрлөөр уран бүтээлчдийн дунд сонгон шалгаруулалтыг хийнэ. Төслийн сонгон шалгаруулалт хүн болгонд нээлттэй. Бид аль болох сайн, нийгэмд ач холбогдолтой төслүүдийг сонгон шалгаруулна" гэдгийг хэлж байв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-30 213.87.157.235

>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.90.105

bolioch urlag sain duriin ajil ooriinhoo jamaar yavna toriin demjileg nereer torlooroo tumnii mongiig huvaaj idehee boli Huukiin sanaachilsan teneg tosol amar yum boloh nee ergen tologdohgui zeel gej baidag yumuu jinhene uran buteelchid ni neg ch zeel avaagui b.na

Avatar

Нэргүй 2023-05-30 43.228.129.131

Ингэж бэлэн мөнгөний бэлэг тараахаа больцгоовол яасан юм бэ

Avatar

Энхмаа 2023-05-30 202.5.198.62

Энэ иргэд ямар тэнэг болсон юм бэ Урлаг соёл гэж юу вэ гэдгээ мэддэг юмуу Кино урлагаа хөгжүүлж байж тэнэг хүмүүсийг гэгээрүүлнэ

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.89.20

Кинонд өгөх ёстой шүү.Ялангуяа хүүхдийн цуврал кинонд.40 их наяд гэж сансарын тоо ярьдаг шиг туйлширч болохгүй.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж