Бурхан багшийн их дүйчинг угтаж нийтээр тахил өргөнө

Бурхан багшийн их дүйчинг угтаж нийтээр тахил өргөнө

Бурхан багшийн их дүйчинг угтаж нийтээр тахил өргөнө

"Үзэсгэлэн болгогч" хэмээх усан туулай жилийн зуны тэргүүн сар тавдугаар сарын 20-нд эхэлсэн. Харин зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу Бурхан багшийн их дүйчин өдөр ирэх Ням гаригт /2023.06.04/ тохиож байна. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай ч амралтын өдөр таарч байгаа учир нийтийн арга хэмжээнүүд зохион байгуулагдах аж. Бурхан багшийн Их дүйчин өдөр 10 хар нүглийг тэвчиж, 10 цагаан буяныг туурвих учиртай. Тиймээс тухайн өдөр буян үйлдэхээс гадна их дүйчин өдрийг угтсан соёлын болоод эрдмийн үйл ажиллагаанууд олноор зохиогдох юм байна.

Нийтээр тахил өргөх ёслол төв гандангийн гадна талбайд өнөөдөр /2023.05.30/ болно.

Төргүүлэх нийтийн буяны болон эрдэм соёлын үйл ажиллагаа нь бүх хүнд нээлттэй гэсэн юм. Тодруулбал, Гандантэгчэнлин хийдийн их дүйчэн ажлын хэсгээс санаачилан зуны тэргүүн сарын шинийн 8-15-ныг хүртэл Батцагаан дуганы талбайд Бурхан багшийн гурван дүрд олон нийтээр тахил өргүүлж, буян хураалгах үйл ажиллагааг зохион байгуулна.

Жавзандамба хутагт төв ханд дагинасын буулттай зуны тэргүүн сарын шинийн 10-ны билэгт сайн өдөр буюу өнөөдөр 10:00-18:00 цагт олон нийтээр тахил өргүүлж, нийтийн буяныг арвидуулах үйл ажиллагаа болох аж.

Тахил өргүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт:

  • 10:00-10:15 цагт нээлт /Жавзандамба хутагт төвийн Буддын оройн ангийн оюутнууд монгол хэлээр аврал итгэл одуулна/
  • 10:00-18:00 цагт Бурхан багшийн гурван дүрд усан ба цэцгэн тахил олон нийтээр өргүүлнэ.

Мөн 10:00-18:00 цагт Жавзандамба хутагт төвийн асарт Цогт Наланда хийдийн 17 бандидагийн намтар, өдөр тутмын уншлага ном, үлгэрийн далай судар I, II, III цуврал, "Сэтгэлийн амин дэм" сургамжит өгүүллэг I, II, III, Бурханы шашны сэдэвтэй даавуун тор, стикер, соронз зэрэг Их дүйчэн баярт зориулсан худалдаа гарах аж.

Эдгээрээс гадна хүүхэд залуусд эртний бар хэвлэл болон цутгуурын урлалын арга танилцуулах соёлын үйл ажиллагаа өн болохыг МБШТГХ-ээс мэдээллээ. Хүүхэд залуус хоёр төрлийн модон бар дээр бэхээ түрхэж дээр нь муутуу цаас тавьж өнхрүүшдэн өөрийн гараар монгол хээ барлан авах боломжтой. Мөн цутгуурын урлалтай танилцаж, хэвэнд шавраар цутгуур хийж, өөрийн гараар цутгуурын бүтээл хийх боломжтой байна.

Энэ өдөр хийсэн буян мянга, түм арвижна гэж үздэг байна.

Бурхан багшийн их дүйчин өдрөөр:

  • Нэг өдрийн сахил, мацаг, гэргийтний насан туршийн санваарыг авч сахих
  • Эцэг эхийн ачийг санах, амьд сэрүүн байгаа бол эрүүл энх, урт удаан наслахын тухайд залбирал ерөөл үйлдэх. Гомдоосон бол өршөөл уучлал гуйх, архи тамхи тэргүүтэн муу зуршлаа орхих амлалт авч баярлуулах. Хэрвээ эцэг эх нас нөхөцсөн аваас хойдын мөрд нь хурал ном айлтгах, бурхан шүтээн босгох, ядарсан доройд туслах, зул тахил өргөх,
  • Хилэнцэт хүнс махыг тэвчиж, цагаан хоол идэх
  • Ядуу, өвчтэй зовлонтой, төөрөлдөн  явагч хүмүүст эд зүйлсийн өглөг өгөх, эм эмчээр туслах, эрдэм мэдлэгийг түгээх
  • Асрал, энэрэл, бодь сэтгэлийг үүсгэх, бясалгах,
  • Бурхан багшийн намтар, үлгэрийн далай, бурхны шашны сургааль номлолыг унших, ухаарах, бясалгал бүтээл хийх, маань мэгзэм тэргүүтэн тарни, уншлагыг олноор тоолох,
  • Гал ус, дээрэм тонуул, араатан дайсны аюул нүүрлэсэн хүмүүсийг айдас хүйдсийн сэтгэлээс нь ангижруулахыг чухалчилдаг байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
115
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
3
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-30 213.87.157.235

>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-05-30 124.158.107.35

нөхөж амрах уу

Avatar

Зочин 2023-05-30 202.126.90.93

Авилгач даргаар тахил өргөе

Avatar

Нэргүй 2023-05-30 202.55.188.89

улаан шороо салхи тахил чинь болог

Avatar

Zochin 2023-05-30 202.55.191.130

Burhan bagsh yag unendee henees ch yamar ch tahil goridoogui bh daaaa

Avatar

Нэргүй 2023-05-30 103.229.122.152

за зайлоо

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.90.104

Монголчуудыг мусар сүсэг, шашинаар л нам дарж, дарлуулж бгаа юм. Сүнслэг дарлалаас чөлөөлөгдөх цаг болсон. Хүний гараар бүтээсэн тэрхүү жижиг юманд Бурхан оршдоггүй юмдаа. Арай өргөнөөр сэтгэ!

Avatar

Гантулга 2023-05-30 202.72.243.182

Ганц хэлмэгдсэн шашин бол БУРХАНЫ шашин. Идэж уухдаа харийн шашны нөлөөнд автаж, үндсэн шашнаа шүүмжлэх юм. Богд Зонховын хөшөө гээд байх юм. Доор нь эргэл мөргөл, номын сантай ч байж болохоор юм байна лээ. 32 тэрбумаар босго л доо. 1 хүнд 9000 төгрөг болж байна. Хажуугаар нь тасгын овоог нурааж байгаад өндөр өндөр барилга баригсад хөшөөний бүтээн босголтод нөлөөлж байгаа юм биш биз. битгий л тэгээсэй. Тийм бол хандив өгөөсэй. Тулгын морьтой Чингис богдоос өөр нийтээр үзэх юмалга. Соёл яригсад а

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.90.60

za zailoo chi

Avatar

зочин 2023-05-30 202.21.100.210

Хичнээн буян хийгээд ч хэрэг алга Төрийн хулгайчуудад эд баялаг эрх чөлөөгөө алдана, дээр нь буян үйлдэнэ гэж бас ард иргэдийг шулна Лам НАМ хоёроос ганц болж байна.

Avatar

Нэргүй 2023-05-30 202.131.245.69

ажлын өдөр байсныг нь албаар хойшлуулж амралтын өдөр тааруулсан биз дээ. Бурхан багш маань яг хэзээ төрсөн юм бол. ингэж өдөр сонгож тэмдэглэвэл утгагүй биш үү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж