Ж.Сүхбаатар сайд аа, зоригтой шийдвэр гарган түгжрэлээ шийдье!

Ж.Сүхбаатар сайд аа, зоригтой шийдвэр гарган түгжрэлээ шийдье!

Ж.Сүхбаатар сайд аа, зоригтой шийдвэр гарган түгжрэлээ шийдье!

Зуны сар гарч, сурагчдын амралт эхэлснээр нийслэлийн төв зам дагуу түгжрэл бага ч атугай буураад буй. Гэхдээ хүн амынх нь 50 хувь буюу 1.4 сая шахам иргэн амьдарч буй Улаанбаатар хотын замынхаа даацаас хэтэрсэн автомашины түгжрэлийг сааруулах зоригтой шийдвэрийг Засгийн газраас хэрэгжүүлэхгүй л бол тэг зогсолттой нүүр тулах нь цаг хугацааны л асуудал юм. Учир нь, нийслэлийн хэмжээнд 640 мянга гаруй тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцдог бол жилд 65000-69000 автомашин импортлогддог статистик мэдээ бий.

Монголбанк болон Гаалийн ерөнхий газрын мэдээгээр импортоор орж ирэх автомашины тоо өмнөх жилийнхээс өсч буй дүр зураг буудаг.  Тухайлбал, Монгол Улсад 2020 онд 297 сая ам.долларын автомашин импортлогдсон бол 2021 онд 385 сая ам.долларын, 2022 онд 692 сая ам.долларын автомашин  орж ирсэн нь өмнөх жилийнхээс хоёр дахин шахам өссөн дүн юм. Өөрөөр хэлбэл, автомашины импортод хязгаар тавихгүй л бол нийслэлд хэчнээн гүүр барьж, дүүжин тээвэр, LRT  төсөл хэрэгжүүлээд түгжрэлийг сааруулж чадахгүйг мэргэжилтнүүд зөвлөдөг.

Иймээс Улаанбаатар хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатарын УИХ, Засгийн газарт оруулж шийдвэрлүүлэх зоригтой шийдлийн нэг нь хуучин автомашины импортыг хязгаарлах асуудал болж байна.

Хуучин автомашины импортыг хориглох асуудлыг сөхөх бүрт “ядарсан ардаа явгалах нь” гэж улстөржүүлдэг. Чухамдаа бол Улаанбаатар хотод хамгийн их агаарын бохирдол үүсгэж, зам тээврийн осолд ордог нь олон жил ашиглагдсан автомашин болохыг Тээврийн цагдаагийн албанаас анхааруулсаар ирсэн. Нөгөө талдаа Улаанбаатар хот хуучин автомашин, хуучин дугуйны оршуулгын газар болж хувирсан нь удахгүй проблем үүсгэхийг ч мэргэжилтнүүд сануулдаг. Иймээс насжилтаас нь хамааруулж, автомашины импортыг хязгаарлах нь түгжрэлийг сааруулахад ач холбогдолтой төдийгүй аюулгүй байдлыг хангахад ч үүрэг гүйцэтгэхээр буй.

Хоёрт, мэргэжилтнүүд Улаанбаатар хотын түгжрэлийг шийдвэрлэх гарц бол яаралтай бүсчлэл тогтоон, татвар оногдуулах гэж зөвлөсөөр ирсэн.  Энэ дагуу сайд Ж.Сүхбаатар өнгөрсөн дөрөвдүгээр сард нийслэлийн төвийн бүсээр зорчих бол замын нэмэлт төлбөр төлдөг байх зохицуулалтыг хуульд суулгахаар төсөл боловсруулж байна гэдгээ мэдэгдсэнээс хойш чимээгүй болдог.

Уг нь УИХ-ын гишүүдийн тоог нэмэгдүүлэх асуудалд дарагдаж, эрч нь суларч болохгүй асуудал бол түгжрэлтэй холбоотой татвар юм. Татвар нэмье гэхээр мөн л хүний эрх ярьж, "ядуусаа хавчлаа, хяхлаа" гэх нь бий. УИХ-ын сонгуулиар санал авахаа ч боддог уу, Засгийн эрх барьж буй улс төрийн хүчин бүр энэ асуудлаас жийрхсээр эцэстээ татварын асуудал сөхөхөөр л эсэргүүцэлтэй тулдаг болсон. Үнэхээр Улаанбаатар хотыг агаарын бохирдолгүй, түгжрэл багатай Монгол Улсын нийслэл болгох сэтгэл зүрх байгаа бол улстөржилтөд авталгүй шийдвэрлэх л асуудал юм.

Энэ асуудал дээр Засгийн эрхийг ээлжлэн барьж ирсэн МАН, Ардчилсан нам аль аль нь улс төр хийлгүй төвийн бүсээр зорчих автомашинд тохирсон татварыг нь ногдуулдаг, татвараас орж ирсэн орлогоор дэд бүтцээ, нийтийн тээврээ хөгжүүлэхэд зарцуулдаг болохгүй бол “Бид татвар төлөх ёсгүй” гэсэн цэцэрхлээр түгжрэлийг шийдэх боломжгүйг өнгөрсөн жилүүдэд хэрэгжүүлсэн олон зохицуулалтаас харж болохоор буй.

Учир нь, ажлын өдрүүдэд автомашины улсын дугаараар зорчих арга хэмжээ авч байгаагаас гадна Офицеруудын ордноос-Таван шар хүртэлх төв зам дагуух авто замын нэгдүгээр эгнээгээр зөвхөн зөвшөөрөгдсөн тээврийн хэрэгсэл зорчуулах арга хэмжээ авдаг ч түгжрэлийг шийдвэрлэж чадахгүй байгаа. Иймээс бүсчлэлийн татвар тогтоох төслөө ч яаралтай УИХ-д өргөн мэдүүлж, шийдвэрлүүлэх нь түгжрэлийг сааруулах нэг гарц болно. Өөрөөр хэлбэл, мөнгөө төлсөн нь түгжрэл багатай замаар зорчдог бусад улс орны аргыг ч хэрэгжүүлэх цаг нь болоод байна.

Жил гаруйн өмнө Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар Засгийн газрын өргөтгөсөн хуралдаанд нийслэлийн авто замын түгжрэлийн өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийх үеэрээ Монгол Улс 11.8 их наяд төгрөгийн алдагдал хүлээж байна гэдгийг мэдэгдсэн юм. Энэ талаар тэрбээр “Улаанбаатар хотын авто замын хөдөлгөөнд тээврийн хэрэгслийн зорчих хурд 13 км/цагийн хурдтайгаар, ид оргил ачааллын үеэр  8,9 км/цаг хурдтай оролцож байна. Энэ нь дэлхийн стандартаар тэг зогсолтод хүрсэн гэж ойлгож болно. Улаанбаатар хотын замын 78 хувь нь түгжрэлтэй байна. Иргэд нэг км замыг дунджаар 10 минутад туулж байна.

2013 онтой харьцуулахад авто замын сүлжээний даац гурав дахин хэтэрсэн нь автомашины тоо өссөнтэй холбоотой. Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртөг 2024 онд ДНБ-ий 10 хувьд хүрэхээр байна.

Улаанбаатарын иргэд өдөрт 2.5 цаг, жилд 35 өдрийг түгжрэлд зарцуулж байгаа судалгаа гарсан. Түгжрэлийн алдагдсан боломжийн нийт өртгийг тооцож үзэхэд 2020 онд алдагдлын хэмжээ 1 тэрбум доллар буюу  2.7 их наяд орчим төгрөгийн алдагдлыг улсаараа хүлээгээд явж байна.  Харин өнгөрсөн 10 жилийн хугацаанд 11.8 их наяд төгрөгийн алдагдлыг бид хүлээсэн. Ирэх таван жилээр тооцвол 24.3 их наядын алдагдал хүлээх тооцоолол гарсан” гэсэн нь ямар их мөнгийг түгжрэлд алдаж байгааг харуулж буй.

Нөгөө талаас дүрэмгүй зорчиж, зохиомол түгжрэл үүсгэдэг дүрэм зөрчигчдөд ногдуулдаг арга хэмжээг чангатгах, торгуулиа төлөөгүй тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оролцуулахгүй байх зэрэг хариуцлагын арга хэмжээг ч давхар авах шаардлага байна.

Г.ХОРОЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

34 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-30 213.87.157.235

=== Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-05-30 103.57.93.214

ene shiidweriig henj gargaj chwdwhgui e

Avatar

ZOCHIN 2023-05-30 124.158.120.154

zuv huuchin mashinuudiin importiig zogsooe

Avatar

Нэргүй 2023-05-30 103.111.68.3

Ene neeh tugjreldeech bsih bh jiliin omnoos buh tom companyud hyatad mashin zarj ehelsen ted narin l zahialgada oor yu baihav

Avatar

bars zahiig zailuul 2023-05-30 202.70.44.116

hamgiin turuund tomor zamiin bars zahiig zailuul baingiin bogloroostei neg ursgalaar ni malnuud ni mashinaa tavichihna davharlaad hashaaruu ni oroh gd boglorchihno neeh tengert tulsan unetei zah nertei luibarchid bas ih hotiin tugjeend gaitai baina

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.89.127

Яармагийн замын ьүгжрэл арай дэндлээ

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.80.188

Хуучин машины импортыг хязгаарлахгүй нь ойлгомжтой шдээ, яагаад гэвэл манай 76 хулгайч бүгд хулгайлсан мөнгөө хувийнхаа банк бусаар угаадаг. Банк бусынх нь ганц ашиг өгдөг зээл нь автомашигы лизинг. Бас тал нь даатгалын бизнестэй. Лизинг авж байгаа хүн болгон машинаа 100% даатгуул гэдэг, дээрээс жолоочийн хариуцлагын заавал төлөх даатгал гэхээр л ойлгомжтой байгааздээ

Avatar

Халх 2023-05-30 202.9.46.155

Энэ УВС. Сүхбаатар юу ч хийхгүй дээ. Ойлгомжтой. Дөрвөд хүн………. …дөрвөн шийр мах биш ээ.гэж.

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.89.109

Татвар, хуучин машиныг хориглох гэх мэт ямарч арга хэмжээ аваад асуудал шийдэгдэхгүй. Угаас нийслэл бол газрын багтаамж муутай хот. Зөв гарц бол нийслэлийг нүүлгэж Улаанбаатарыг Рио де жанейро шиг аж үйлдвэрийн хотоор үлдээх. Гэхдээ Хархорин мэтийн нүүрс түлээгээ хүртэл зөөх хэрэгтэй газарт хэрэггүй. Их зам, төмөр замтай нүүрс ус, онгоцны буудал гээд нүүхэд бэлэн дэд бүтэцтэй Багануур, Багахангайн уудам талд очих хэрэгтэй. Хархорин бол тариа даавуу мэтийг татахад хятадад ойр гэж сонгосон газар

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.88.198

6. цахим гэрчилгээгээг ШТС-р шатахуун авахдаа уншуулж зөрчилтэй бол карт унших боломжгүй болох 7. жолооны эрх сэргээх шалгалтыг 2 үе шаттай болгох 7.1 shool police 40цаг хийсэн байх 7.2 олон нийтийн сайн дурын ажил 40 цаг хийсэн байх. 8. согтуугаар дахин жолоо барьвал 4 жил эрх хасах. 9. эрх хасуулсан нөхөр машин барьсан бол эрх сэргээх хугацааг нь 6-12 сар хүртэл хойшлуул. энэ мэтчилэн нэн тэргүүнд хийж болохоор л байх юм. жолооч нь байхгүй бол машин өөрөө явахгүй л дээ (одоохондоо)

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.88.198

Уудам орныхоо хаана ч гэсэн машинаар л явна. Хуучин аргаар сэтгэж импорт хориод ямар ч нэмэргүй. Түгжрэлийн нэг асуудал жолооч нартаа байна. ямар ч дүрэм барихгүй чадваргүй согтуу гээд асуудал байна. 1. Дүрэм зөрчсөн торгуулийн хэмжээг нэмэх. 2. Богино хугацаагаар 1-3сар эрх хасах шийтгэлийг шинээр оруулах. 3. согтуу жолоочийн эрхийг 2 -3 жилээр хас. 4. торгуулиа төлөөгүй, оношлогоонд ороогүй автомашиныг хөдөлгөөнд оролцуулахгүй байх. 5. тээврийн хэрэгслийг гэрчилгээг цахим карт болго

Avatar

Нэргүй 2023-05-30 66.181.160.98

eniig hiichih zorigtoi huu mongold bhgui e,

Avatar

Нэргүй 2023-05-30 103.212.119.182

Хотын төвөөр явбал нэмэлт төлбөр авах хэрэгтэй. Саппоргийн уулзвар, Баруун 4 зам, тэмээтэй хөшөө, 32-ын тойргоос дотогш орох бүрт 5000 төг авдаг болое

Avatar

bat 2023-05-30 103.212.117.86

ХӨӨЕ малнуудаа хямд машин байх хэрэгтэй. яагаад гээч Та нар хүүхдээ тэврээд хотын А бүсээр алхаад үз. За гэр хороолол бол бүүр хэцүү унаа ч олдохгүй. бүүр ӨВӨЛ бол бодох ч хэрэггүй зүйл…. малнуууд том том ш*** юм ааа

Avatar

Tevcheer 2023-05-30 202.126.89.64

Tugjrelgui bolhod irged bid bugdiin oroltsoo hamagaas chuhal shuu.

Avatar

Ийм зүйлийг мэдэгч туршлагатай нэгэн 2023-05-30 64.119.29.63

ХӨДӨӨНӨӨС ОРЖ ИРДЭГ АВТОМАШИНУУД Л ТҮГЖРЭЛИЙН ГОЛ УТГА АГУУЛГА БАЙНА ГЭДГИЙГ ОДОО БОЛТОЛ УХААРААГҮЙ БАЙНА ГЭЖ ҮҮ. 21 АЙМГААС ТУС БҮР 1000Ш 330 СУМААС ТУС БҮР 30 ШИРХЭГ, БАГУУДААС ТУС БҮР 5Ш АВТОМАШИН САР БҮР УЛААНБААТАР ХОТОД 3-14ХОНОГ БОЛЖ БАЙНА. УБ ХОТЫН ИРГЭДИЙН ИХЭНХ НЬ МАШИН УНАА УНАХАА БОЛИОД НИЙТИЙН ТЭЭВРЭЭР ЯВЖ БАЙХАД ХӨДӨӨНИЙ МАШИНУУД УБ ХОТООР Л ЯВЖ БАЙНА. ИЙМД УЛААНБААТАР ХОТЫН ИРГЭДИЙН ЭРХ АШИГ 365 ХОНОГТ ЗАВСАРГҮЙГЭЭР ЗӨРЧИГДӨН ХЭЛМЭГДЭЖ БАЙНА. БУСАД УЛСАД ТОСГОНЫ МАШИНУУД НИЙСЛЭЛДЭ

Avatar

зочин 2023-05-30 66.181.166.196

Янз бүрийн юм хийж амьтаны дургүй хүргэж сонгуулиар хөмрүүлээд яах вэ гэж байгаа биз, угаасаа сонгуулиас сонгуулийн хооронд сэтгэж ажил хийдэг, цэгцтэй бодлого төлөвлөлт байхгүй улс яаж ч чадахгүй, сонгуулийн дараа нэг юм хиймээр аядаад ярьж байтал нь дараагийн сонгууль дөхчихнө тэгээд л бахь байдгаараа

Avatar

Нэргүй 2023-05-30 119.40.103.6

Сонгууль дөхсөн, зоригтой арга хэмжээ авахгүй л дээ.

Avatar

Зочин 2023-05-30 192.82.87.207

Хувийн авто хөсөг ба шатхууны үнийг өндөр болгох нь хамгийн шалгарсан ара. Нийтийн тээврийг тохилго бөгөөд хямд болго.

Avatar

Оюун 2023-05-30 103.57.94.97

Тэгээд хулгайчнар нь Автобусны бензинээ хусаж дамлаад

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.92.204

Түгжирлээс дутуугүй зогсоолын асуудал хэцүүхэн байна. Хотын төвөөр нэг зогсоол хайсан машинууд. Төвийн албан газрын ажилтан албан хаагчид өглөө эрт ирээд төвийн зогсоолуудыг дүүртэл чихдэг. Ингээд оршин суугчид нь ч орж гарч чадахгүй албан газраар үйлчлүүлэгчид ч орж гархад хэцүү байдалтай байна. Байрны гадаа хаячихсан машинууд ч байдаг. Тэр төвийн бүсээ төлбөртэй болгодог юм уу яадаг юм, шийдвэртэй арга хэмжээ авах нь зүйтэй.

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.82.177

Чавганцууд хүүхнүүдийг хот дотор машин барихыг хоригло
Тэгээл түгжрээ байхгүй
Зэрэгцэж яваад шууд дарна
Зогсоолд зогсох гэж үйл үзнэ
Толиндоо харахгүй
Зөрж өнгөрснөө шууд ухарна
Чадваргүйм бж утас маажина гэх мэт

Avatar

Zochin 2023-05-30 103.229.120.132

Ter ch unen shuu

Avatar

Оюун 2023-05-30 103.57.94.97

танай нөгөө 30 жил байгуулаад байгаа "ардчилсан" нийгэмд нийцэх үү?

Avatar

400 тэрбумаараа 10 км метро барисан бол метроонооос өөр гарц байхгүй гээд хэлээд байхад энэ сэтгүүлч ядаж корей явж үзээ 2023-05-30 202.179.21.237

Хамгийн энгийн маш хурдан оновчтой шийдэл нь метроо метро орсон газарт машины замын татвар хамгийн өндөр байх мөн төрийн албан хаагч 5 өдөр метроогоо явна метроотой газар машины зогсоол маш их ингээл болооо шдээ үүнийгээ дагаад жижиг дунд үйлчилгээ дагаад хөгжөөд мөн ажлын байр үл хөдлөх бас дагаад үнэд орж маш их давуу талтай яагаад барихгүй байгааг нь олсон дээгүүрээ автобус баазтай сүлжээ болсон байдаг бас маш их идэж уух сонирхолтой 400 тэрбумаар ядаж 10 км барисан бол

Avatar

машин 2023-05-30 202.21.98.54

яам төрийн байгууллагуудыг хотын зах руу нүүлгэ л дэээээ

Avatar

Нэргүй 2023-05-30 202.126.92.98

Энэ нийтлэлийг СҮХБААТАР ӨӨРӨӨ захиалсан байна. Дээ дурдсан асуудлаас өөр ШИНЖЛЭХ УХААНЫ ТООЦООЛОЛТОЙ АРГУУД ОЛОН бий.

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.78.78

Сумъяабазар Сүхбаатар мэтийн ажлын дарга байхгүй ялангуяа энэ 2 ер МАН түгжрэл шийднэ гэвэл МАЙ шүү

Avatar

зочин 2023-05-30 66.181.184.157

Захуудыг хлтоос нүүлгэвэл түгжрэл арилна. хөдөөнөөс бараагаа авах гэсэн машинуудын хөдөлгөөн маш их нөлөөлж байна. Нарантуулын задгай захыг налайхруу, хархоринг эмээлт, 100 айлыг налайх гэх мэтээр, барсыг бүр татан буулгамаар байна, тэнд байнга түгжрэлтэй, бохир заваан, үнэр танар гэж авах юм байхгүй

Avatar

Нэргүй 2023-05-30 192.82.84.167

Unendee huuchin ueiin zahirgaadaltiin uner hanhalsan sanaa,bid mashin importolohoo boliod morio unatsgaah uu,tatvaraa nemseer baigaad niiteeree dampuurtsgaah uu,tsalin nemegdehgui tertee tergui amidrald hureltsehgui bolohoor gaigui gesen zaluuchuud maani gadaad garaad duuslaa,yam l bol yamiig haah booh gesen amar shiidver gargadgaa boli,zamuudiin nevtreh chadvaraa nemegduulj niitiin teevree hugjuuleh ni zuv,yamar erguu mal ni uurt chini uuniig hugjuuleh ni buruu geed helev

Avatar

Зочин 2023-05-30 103.229.120.132

Шийдвэрлэж харагдаач

Avatar

Нэргүй 2023-05-30 122.201.23.83

Хөдөөгөө хөгжүүл халамжаа боль

Avatar

Нэргүй 2023-05-30 66.181.191.54

Өчирдөр би Богдын музейнээс З-р ЦС хүртэл ажил руу гаа алхаж замаар явж үзлээ. Түгжрлийг шийдэх МАШ АМАРХАН. Замын Цагдаа нар 5 км тутам зогсоод, мөргөлдсөн машинуудын асуудлыг 2-хон минутын дотор шийдвэрлээд зам чөлөөхөд л болно. Тэгвэл ЗАМ ТҮГЖРЭЛГҮЙ улс орон хөгжих ИРЭЭДҮЙ ОЙРХОН БАЙНА.

Avatar

Зочин 2023-05-30 192.82.81.230

Монгол хүн соёлтой ухамсартай замын хөдөлгөөний дүрмийг ягштал биелүүлдэг болсон цагт түгжрэл буурна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж