28 настай Сунил Кумар мөрөөдлөө биелүүлэхийн тулд шаргуу ажиллах хэрэгтэйг маш сайн мэднэ. Харьяана мужаас гаралтай тэрбээр бакалавр болон магистрын зэрэгтэй. Дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй эдийн засагтай Энэтхэг оронд өндөр цалин авахын тулд тэр гурав дахь ажлаа солиод байна. Гэвч энэ нь түүний сурсан мэргэжлийн дагуух хүсч мөрөөдсөн ажил нь биш.
Тэр сүүлийн таван жилийг тосгоны сургуулийн шал шүүрдэж өнгөрүүлжээ. Сардаа 85-хан ам.долларын цалинтай энэ ажлыг хийж байж тэр хүүхдүүдийнхээ төлбөрийг төлдөг. Үүнээс гадна хөгширч буй эцэг эх, эгчийгээ асрах ёстой байдаг учир энэ мөнгө хаанаа ч хүрэхгүй. Угтаа бол тэр эрдмийн зэргээ ашиглаад багшлах ёстой. Гэтэл амь зогоохын тулд ийм хөдөлмөр эрхлэхээс өөр сонголтүй болсноо ярьж байна.
Кумарын нөхцөл байдал Энэтхэгийн олон сая залуу хүнд ялгаагүй тулгарч буй. Залуусын ажилгүйдэл Энэтхэгт огцом нэмэгдэж буй нь дэлхийн эдийн засгийн шинэ тоглогчийг сүйрүүлэх эрсдэлтэй үйл явдал юм.
Энэтхэг улс саяхан хүн амынхаа тоогоор Хятадыг гүйцэж түрүүлсэн. Хятадын хүн ам цөөрч, хөгширч эхлэхтэй зэрэгцэн дэлхийн эдийн засагт цоо шинэ хөдөлгүүр бий болно гэсэн итгэл найдвар урган гарсан. Харин Энэтхэгийн хувьд хөдөлмөрийн насны хүн амын тоо нь өсөх төлөвтэй байна. Тодруулбал, ирэх арван жилд хөдөлмөрийн насны залуус нэг тэрбумд хүрэх магадлалтай бөгөөд АНУ-ын нэгэн албан тушаалтан үүнийг эдийн засгийн гайхамшиг гэж нэрлэжээ.
Гэвч энэ эдийн засгийн гайхамшигт нэг дутагдалтай тал бий. Энэ нь хэт цөөн ажил, хэт их өрсөлдөөн юм.
Энэтхэгт хөдөлмөрийн насны хүн ам нэмэгдсэн ч тэднийг дэмжих хангалттай ажлын байр байхгүй байна. 25-аас доош насныхан тус улсын хүн амын 40 гаруй хувийг эзэлнэ. Гэтэл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын байдлаар тэдний 45.8 хувь нь ажилгүй байсныг Энэтхэгийн эдийн засгийг хянах төв мэдээлжээ. Энэтхэгийн эдийн засгийг хянах төв нь засгийн газраас ч илүүтэй Мумбайн ажлын байрны мэдээллийг тогтмол нийтэлдэг.
Зарим шинжээч Энэтхэг дэх нөхцөл байдлыг цагтай тэсрэх бөмбөгтэй зүйрлэв. Ажлын байрыг даруйхан нэмэгдүүлэхгүй бол нийгэмд эмх замбараагүй байдал үүсч болзошгүйг тэд анхааруулж байна.
“Энэтхэгийн залуусын ажилгүйдлийн түвшин удаан хугацаанд аажуухан өссөөр байна. Ер нь бол 15 жилийн турш аажуухан өссөн ажилгүйдэл сүүлийн долоо, найман жилийн хугацаанд огцом нэмэгдлээ. Хэрвээ хангалттай ажлын байр бий болохгүй бол боломж гэж үзэж байсан тэр зүйл чинь эргээд энэтхэгчүүдийн хувьд маш том сорилт, асуудал болж магадгүй” гэж Энэтхэгийн засгийн газрын эдийн засгийн ахлах зөвлөх асан Каушик Басу хэлжээ.
ӨРСӨЛДӨӨН ХАА САЙГҮЙ
Энэтхэгт асуудлыг шийдэх янз бүрийн хувилбар байгаа гэж эдийн засагчид үзэж байна. Тухайлбал, үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэх нь нэг гарц мөн. 2021 онд Энэтхэгийн ажил эрхлэлтийн 15 хүрэхгүй хувийг үйлдвэрлэлийн салбар эзэлжээ. Гэхдээ үйлдвэрлэлийн салбарын хөгжлийг харьцангуй макро түвшний өөрчлөлт гэж үзнэ. Энэ нь одоо ажилгүй байгаа хүмүүст төдийлөн тус болохгүй.
Залуус өрсөлдөөнд давуу байдал олж авахын тулд дорвитой өөрчлөлтийг өөртөө хийх ёстой. 17 настай Кумари төрөлх хотоосоо 1300 км зайд орших Вибрант академид суралцахаар явжээ. Энэ академи нь коллежид орохоор бэлтгэж буй сурагчдын сургалтын төв юм. Кумаригийн профессор болох мөрөөдлөө биелүүлэх хамгийн зөв зам нь тус академид суралцах боловч нөгөөтэйгүүр асар их зардал мөнгө шаардана. Тус академид нэг жил сурахад 145-1872 ам.доллар байдаг.
Өрсөлдөөнд ялахын тулд цахим сүлжээ, хайр дурлал зэргийг мартахаас өөр аргагүй аж. Агравал нэртэй залуу Энэтхэгийн төрийн албанд ажилд орохын тулд жил бүр өргөдөл гаргадаг. Тэр төрийн албаны шалгалтыг дөрвөн удаа өгсөн ч амжилт олоогүй. Сургалтын төлбөр, хоол хүнс, орон сууцны түрээс зэргийн зардал нийлээд жилд ойролцоогоор 3000 ам.доллар болж байна. “Манай гэр бүл надад зориулсан энэ мөнгөөрөө 3-4 машин худалдаж авч болохоор байсан. Гэхдээ үргэлжлүүлээд оролдоод байхаас өөр сонголт байхгүй. Б төлөвлөгөө гэж бидэнд байхгүй” гэж Агравал ярилаа.
Нэг сая гаруй хүн Агравалын нэгэн адил жил бүр өргөдөл гаргаж байна. Төрийн албан хаагч бол тус улсад хамгийн эрэлттэй ажлын байр юм. Гэтэл өргөдөл гаргагчдын нэг хүрэхгүй хувь нь л санасандаа хүрч, сарвайснаа авдаг. Тиймээс залуусын гарт алтан тасалбар атгуулах зорилготой бүхэл бүтэн салбар хүртэл бий болжээ.
“Хүн ам өсөхийн хэрээр өрсөлдөөн нэмэгдэж, хүмүүсийн боломж багассан. Оюутан залуусын дунд стрессийн түвшин маш өндөр байна. Оюутнууд над дээр ирээд унтаж чадахгүй байгаа тухайгаа хэлдэг” гэж төрийн албаны шалгалтад бэлддэг “Study IQ” сургалтын төвийн захирал Мадхусудан хэллээ.
Эх сурвалж: CNN
Toroo 2023-05-30 202.55.188.92
India 🇮🇳 ulsaas eron hun awchirj ajuulwal eron ysii 6jiliin gereetei 100myngan 6jil bolgon oruulj irj mongoldoo ajuulwal manai amarhan hogjij medne shvv
Зочин 2023-05-30 192.82.77.222
Хамгийн бохир заваан улс орон, байгаль сүйтгэгчид, сөнөвөл зохино, жоом бясаа шиг үржихдээ сайн гэж..
Mongol 2023-05-30 64.119.20.231
Naad olon zaluuchuudiig chin Mongold avch irj ajilluulay! Mash sain undur buteemjtei ajillah baihaa!
Toroo 2023-05-30 202.55.188.92
Harin time
Зочин 2023-05-30 103.57.94.228
Монголд бол ажлын байр байгаа шүү Төр нь хулгайгаа дийлэхгүй юм Газар тариалан мал аж ахуйд ажиллах хүн олдохгүй байгаа Өргөн тал нутаг эзэнгүйрлээ Хийх юм их л байх юм Энэтхэгтэй зүйрлэх олон хүн байгаа биш – малчид үнээгээ саахгүй тугалтай нь тууж байх Гэтэл саах хүн байхгүй Малын гэдэс дотроо хаядаг гэж бна Гэтэл энэ хотод хар цай ууж махгүй гамбир хайрч идээд сууж байх
Зочин 2023-05-30 37.48.17.214
анусууд ээлжит өнгөт хувьсгалдаа Энэтхэгийг онилчихжээ. Удахгүй энэ улс задарч магадгүй болчихож
Arat 2023-05-30 212.95.5.83
magadgvi
зочин 2023-05-30 202.9.47.14
Сарын 85 хан доллар монгол мөнгөөр 300 мянга хүрэхгүй төгрөгөөр яаж амьдардаг юм болоо
Дэлхийн дэвжэжн дээр ямар 2023-05-30 23.92.142.182
Ямар аймар мотивацитай тэрбум тэрбум хүмүүстэй өрсөлдөхөө мэдэж байна уу?
Зочин 2023-05-30 213.87.157.235
= Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
бө4бж цууe asas 6ss 2023-05-30 66.181.161.247
?ө
Ard 2023-05-30 73.209.26.74
Odoo udahgui gadaadin hurungu oruulaghcid hyatadaaas enetheg ruu uildver zavodaa nuulgeh baihoo.ene ih hymd ajillah huchin baihad.enethegchuud ihenh ni angli heleer oilgodog.computer injeneruud olontoi gazar.udahgui hyatadiig guitseed irne.
Jola 2023-05-30 121.155.230.68
Biased. mainstream media. Former US president Trump called it "FAKE NEWS".
Зочин 2023-05-30 192.82.90.208
Ардчилагч гэх хулгайчууд улс орнуудад үймээн самуун дэгдэж эмх замбараагүй байдал үүсч л байвал сайхан болно түргэн хөгжинө гэж солиордог. Гэтэл энэ нь улс орныг сүйрүүлэх хамгийн шалгарсан арга болсон. Нийгмийг хуурч төрийн эрх булаах улсын өмчийг идэж уух муу санаа нь энэ.Хөрөнгөтөн орнууд үүний аюулыг яс махандаа хүртэл мэдрээд, одоо хуулиа чангалж, ийм ажиллагаанд идэвхтэй оролцогсдод хүнд ял ,асар их торгууль ногдуулах замаар үүнийг үүсгэхгүйг хичээж байна
Зочин 2023-05-30 66.181.183.26
medehgui dee mongold bol amidrah arga alga baina shte
Уншигч 2023-05-30 94.241.161.148
Монгол дутах юмгүй адилхан ,эмэгтэйчүүд нь хүүхэд (одон авахын) цувуулаад л ,эрчүүд нь ажилгүй гудамж мeтрлээд л яг л энэ улс шиг болно оо. яана даа.
Есус ээ энэтхэг улсыг авраач Би байдаг гэдгээ илчэлж егееч 2023-05-30 202.55.188.93
Эзэн Есус ээ энэтхэгчуудийг авраач гэж гуйж байна . Есус Христийн нэрээр амен.
Уншигч 2023-05-30 192.82.68.232
энэтхэгийн бараг 2 тэрбум иргэд мш их тэвчээртэй ард түмэн юмаа
Зочин 2023-05-30 122.201.31.224
Браво. News.mn дээрээс анх удаа арай дөнгүүр орчуулга олж уншлаа. google орчуулга ашиглачихсан нийтлэлүүдээсээ болж уншигчдаа алдаж байгаа сайт даа.
Зочин 2023-05-30 192.82.81.78
tegeed bas dan baruunig dagaj daldagndag yadaj bhad huzuuguin nuhuriih geed ern orj harahn bagsjihsan yum
Англи хэлний багш олдох нь 2023-05-30 192.82.65.180
Манай улс барилгын салбар, ХАА, уул уурхайд хямд ажиллах хүчин болон хөдөөд ажиллах англи хэлний, компьютерын, мөн сувилагч нар дутагдалтай. Тиймээс энэтхэгээс дээд мэргэжилтэй эдгээр ажилтануудыг авбал дээр юм байна шдээ. Бас дэлхий даяар хөгжилтэй орнууд хямд ажиллах хүчнээр дутагдалтай. Учир нь өөрсдийнх нь залуус илүү цаг ажиллах сонирхолгүй, бас өндөр цалинтайг хайдаг. ялангуяа Хятад , ОХУ гээд манай хөршүүд хүртэл ажиллах хүчний дутагдалтай.
Zochin 2023-05-30 202.131.251.130
mash zov. Mongold irsen enetheguud mash hurdan bayajdag. Mongoliig sain surtalchlah heregtei.
Зочин 2023-05-30 202.179.15.130
Манай улс ажиллах хүч авъя
Lkhagvaa 2023-05-30 59.153.112.72
Сингапур бол ардчилсан нэртэй боловч бас л асуудалтай орон .
Зочин 2023-05-30 202.126.90.90
Монголоос гадна Азийн ганц ардчилсан орон гээд энэтхэгийг дэлхий даяараа магтаад шүтээд байдаг юм.
Зочин 2023-05-30 202.126.89.20
Азийн ганц гэж ч болохгүй ээ. Япон, Сингапур, БНСУ, Малайз, Индонези гээд зөндөө л ардчилсан улсууд бн даг
Зочин 2023-05-30 202.72.243.182
4 удаа шалгалт өгсөн… 3000 х 4 = 12000 доллар энэ мөнгөөр 3-4 машин худалдаж авч болох. Энэтхэгт очиж машин худалдаж авбал ашигтай юм биш үү?
Зочин 2023-05-30 66.181.161.144
машин гэжиигаа нь энэтхэгийн дотоодын гар үйлдвэрийн хямдхаан гурван дугуйт юм
123 2023-05-30 139.5.219.107
жнэтхэг залуус 85 долларын төлөө ажиллаж бна. манай монгол залуус бол ажил хийхгүй мөртлөө 85 долларын тэтгэмж авдаг. эрчүүд нь архи ууж, хүүхнүүд нь архичины хүүхдийг цувуулаад л…