3×3: Дасгалжуулагч С.Тулгыг хөөгөөгүй

3×3: Дасгалжуулагч С.Тулгыг хөөгөөгүй

3×3: Дасгалжуулагч С.Тулгыг хөөгөөгүй

3х3 сагсан бөмбөгийн шинэ улирал хэдийнэ эхэлж, тэмцээнүүд ид өрнөж байна. Энэ үед гавьяат дасгалжуулагч С.Тулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх асуудал дээр 3х3 сагсан бөмбөгийн холбооны зүгээс “Ажлаас нь халаагүй, хөөгөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Дасгалжуулагч гэрээнийхээ дагуу цалингаа авч, шигшээ багийн хамтаар Сербид дэлхийн аваргын бэлтгэлээ хангаж байна” гэсэн тайлбарыг өглөө.

Тэмцээний тухайд Улаанбаатар ММС Энержи баг Сербид төрсөн, Монтенегро иргэншилтэй Марко Дугосия гэх өдгөө 32 настай, 198 см өндөртэй тамирчныг эгнээндээ нэгтгэж буйгаа зарлав.

Энэ талаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны мэдэгдэлд “Улаанбаатар ММС Энержи багт Серби тоглогч Марко Дугосия тоглох болж гэрээгээ байгууллаа. Шинэ улирал эхлэхэд багийн тоглогчийн бэртлээс шалтгалаан бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож чадахгүй байгаа ч Серби залуугаар хүчээ зузаатгалаа. Түүний хувьд Сербийн Земун багт тоглож “2017 FIBA 3×3 World Tour Final”-д түрүүлж байсан туршлагатай тоглогч юм” гэв.

Марко Дугосия нь дэлхийн чансааны 428-д, Монтенегрогийн номер нэг тоглогч аж.

Энэ жилийн төгсгөлд дэлхийн чансааг тэргүүлсэн гурван улс шууд олимпд оролцох эрхээ авах учир улс орон бүр баг тамирчдаа сойж байна. Хятад мэргэжлийн багууддаа хөрөнгө мөнгө их зарцуулж, Европын шилдгүүд нэгтгэж байгаа. Энэ нь ч үр дүнгээ өгч, тэдний чансааны оноо хурдацтай дээшилж буй.

Харин Монголын 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багууд бага зэрэг зогсонги байдалд орчихсон гэхэд буруутахгүй. Улаанбаатар ММС Энержи багийн гол тоглогч Э.Дөлгөөн гэмтэж, Стив Сир тэмцээнд оролцохгүй байгаа тул бүрэлдэхүүнээ шинэчлэх хэрэгтэй болсон. Харамсалтай нь, залуу тамирчид нь нөлөө үзүүлж чадаагүй. Тиймээс Марко Дугосия гэх залууг нэгтгэж байна. Нөгөө талд Сансар ММС Энержи баг Александр Ратковыг нэгтгэсэн ч Ратков сүүлийн тэмцээнүүдэд оролцсонгүй. Баг нь ч түүнгүйгээр хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй л яваа.

Маргааш/2023.05.30/ 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ эхэлнэ. Монголын эмэгтэй шигшээ баг маргааш эхний тоглолтоо 17.25 цагаас Унгарын эсрэг, удаах тоглолтоо 19.25 цагаас Чехийн эсрэг тус тус хийх бол эрэгтэй шигшээ баг 31-ний өдөр 18.00 цагаас Унгарын эсрэг, 20.00 цагаас Нидерландын эсрэг тус тус хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-29 139.5.217.14

Тулга гэдэг хүнийг солиоод MCS гэдэг Со юу хийсэнээ харах байх даа. Дэлхийн аварга дээр эмэгтэй баг нь яаж тоглож байна. Эрэгтэй баг нь шал арчисан. Одоо тэгээд харий л даа. Цаг хугацаа Батцэнгэл Мягмаржав гэдэг бизнес хийдэг хүмүүс сагсанд яаж ажиллахыг харий даа.

Avatar

Нэргүй 2023-05-29 87.122.25.246

Тулга ярих юм байхгүй сайн дасгалжуулагч. өөдрөг сэтгэлээр түүнийг, монголынхоо багийг дэмжицгээе.

Avatar

Нэргүй 2023-05-29 202.131.245.210

Тулга их хэмжээний мөнгө нэхсэн биз Нусан буунууд тэгдийм

Avatar

Нэргүй 2023-05-29 202.9.40.99

ТУЛГА ДАСГАЛЖУУЛАГЧ ЯАГААД ТИЙМ МЭДЭГДЭЛ СОШИАЛД БАЙРЛУУЛСАН ҮНДЭСЛЭЛЭЭ ГАРГАЖ ТАВИХ Л ҮЛДЛЭЭ !

Avatar

зочин 2023-05-29 66.181.166.196

Тулга дасгалжуулахгчийн систем хуучраад явцгүй болчихлоо, ДАШТ-ын дараа арай эрч хүчтэй, шинэ хүн тавьсан нь дээр байх оо, Тулга ч гэсэн буг болох гээгүй бол дараагийн хүндээ боломж олгох хэрэгтэй ш дээ, тэгээд ч хийдгээ хийсэн, авдагаа авсан одоо болно ш дээ

Avatar

Нэргүй 2023-05-29 124.158.66.163

Яагаачгүй байхад Тулга уйлагнаад гомдоллоод байх юм. Олон жил М Си Эс -ийн мөнгиөг идчихээд ,,,,,,, мөнгөтэй хүмүүс ингэлээ
тэглээ гээд новширдгоо больчих хэрэгтэй юм даа. Ийм арчаагүй гоншигносон нөхрийг хэт удаан байлгаж хэрэггүй. Өчнөөн сайхан залуу байна штээ. Эр хүний чанар яг ийм үед мэдрэгддэг.

Avatar

Зочин 2023-05-29 66.181.190.14

,Ер нь нэг газраа хүн удах дэмий шулам чөтгөр болчдог

Avatar

Зочин 2023-05-29 66.181.160.81

Тийм байлгүй дээ. Тулга дасгалжуулагчаас өөр 3×3 сагсан бөмбөгт зүтгэсэн дасгалжуулагч одоогоор байхгүй ээ. Нас залуу , хүсэл мөрөөдөл нь оргилсон дасгалжуулагч шүү дээ. Ээд дээ Сагсан бөмбөгийн холбооныхон минь эе эвийг хичээгээрэй дээ. Арайхийж нэг юм нэгдсэн дуулдсан. Дунд нь элдвийн шуналтангууд нь ороод ирсэн байх вий дээ.

Avatar

Нэргүй 2023-05-29 202.9.40.99

Амжилт хүсье

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж