3×3: Дасгалжуулагч С.Тулгыг хөөгөөгүй

Хуучирсан мэдээ: 2023.05.29-нд нийтлэгдсэн

3×3: Дасгалжуулагч С.Тулгыг хөөгөөгүй

3×3: Дасгалжуулагч С.Тулгыг хөөгөөгүй

3х3 сагсан бөмбөгийн шинэ улирал хэдийнэ эхэлж, тэмцээнүүд ид өрнөж байна. Энэ үед гавьяат дасгалжуулагч С.Тулгыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн гэх асуудал дээр 3х3 сагсан бөмбөгийн холбооны зүгээс “Ажлаас нь халаагүй, хөөгөөгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Дасгалжуулагч гэрээнийхээ дагуу цалингаа авч, шигшээ багийн хамтаар Сербид дэлхийн аваргын бэлтгэлээ хангаж байна” гэсэн тайлбарыг өглөө.

Тэмцээний тухайд Улаанбаатар ММС Энержи баг Сербид төрсөн, Монтенегро иргэншилтэй Марко Дугосия гэх өдгөө 32 настай, 198 см өндөртэй тамирчныг эгнээндээ нэгтгэж буйгаа зарлав.

Энэ талаар Монголын 3х3 сагсан бөмбөгийн холбооны мэдэгдэлд “Улаанбаатар ММС Энержи багт Серби тоглогч Марко Дугосия тоглох болж гэрээгээ байгууллаа. Шинэ улирал эхлэхэд багийн тоглогчийн бэртлээс шалтгалаан бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглож чадахгүй байгаа ч Серби залуугаар хүчээ зузаатгалаа. Түүний хувьд Сербийн Земун багт тоглож “2017 FIBA 3×3 World Tour Final”-д түрүүлж байсан туршлагатай тоглогч юм” гэв.

Марко Дугосия нь дэлхийн чансааны 428-д, Монтенегрогийн номер нэг тоглогч аж.

Энэ жилийн төгсгөлд дэлхийн чансааг тэргүүлсэн гурван улс шууд олимпд оролцох эрхээ авах учир улс орон бүр баг тамирчдаа сойж байна. Хятад мэргэжлийн багууддаа хөрөнгө мөнгө их зарцуулж, Европын шилдгүүд нэгтгэж байгаа. Энэ нь ч үр дүнгээ өгч, тэдний чансааны оноо хурдацтай дээшилж буй.

Харин Монголын 3х3 сагсан бөмбөгийн мэргэжлийн багууд бага зэрэг зогсонги байдалд орчихсон гэхэд буруутахгүй. Улаанбаатар ММС Энержи багийн гол тоглогч Э.Дөлгөөн гэмтэж, Стив Сир тэмцээнд оролцохгүй байгаа тул бүрэлдэхүүнээ шинэчлэх хэрэгтэй болсон. Харамсалтай нь, залуу тамирчид нь нөлөө үзүүлж чадаагүй. Тиймээс Марко Дугосия гэх залууг нэгтгэж байна. Нөгөө талд Сансар ММС Энержи баг Александр Ратковыг нэгтгэсэн ч Ратков сүүлийн тэмцээнүүдэд оролцсонгүй. Баг нь ч түүнгүйгээр хүссэн амжилтаа үзүүлж чадахгүй л яваа.

Маргааш/2023.05.30/ 3х3 сагсан бөмбөгийн ДАШТ эхэлнэ. Монголын эмэгтэй шигшээ баг маргааш эхний тоглолтоо 17.25 цагаас Унгарын эсрэг, удаах тоглолтоо 19.25 цагаас Чехийн эсрэг тус тус хийх бол эрэгтэй шигшээ баг 31-ний өдөр 18.00 цагаас Унгарын эсрэг, 20.00 цагаас Нидерландын эсрэг тус тус хийнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж