Монгол Улсад зохион байгуулагдсан 23 дахь удаагийн Азийн физикийн олимпиадаас хүрэл медаль хүртсэн нийслэлийн 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн, мөн тус сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатар, олимпиадын хорооны багш нарын төлөөллийг өнөөдөр /2023.05.29/ Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хүлээн авч баяр хүргэжээ.
Энэ үеэр Азийн физикийн олимпиадад амжилттай оролцсон сурагч Л.Дөлгөөнийг гурван сая төгрөгөөр урамшуулсан бол 11 дүгээр сургуулийн физикийн багш Ж.Хатанбаатарт зөөврийн компьютер гардуулсан байна.
23 дахь удаагийн Азийн Физикийн олимпиадад зохион байгуулагч орны хувиар 16 сурагчтай хоёр баг бүрдүүлэн өрсөлдсөн. Үндэсний багийг МУИС-ийн багш Д.Улам-Оргих тэргүүтэй дөрвөн багш дасгалжуулсан аж.
Уулзалтын үеэр олимпиадын бодлого боловсруулалт, бага ангиас нь эхлэн сурагчдыг байгалийн ухааны хичээлд дур сонирхолтой болгох, ментор багш бэлтгэх гээд олон сэдвээр санал солилцжээ.
Сануулахад, Азийн физикийн олимпийн шагналт байрны эзэд өнгөрсөн амралтын өдөр тодорч, нэгдсэн дүн гарсан юм. Үүнд,
- Тусгай байрын болзол хангасан 34 сурагч,
- Хүрэл медалийн болзол хангасан 23 сурагч
- Мөнгөн медалийн болзол хангасан 17 сурагч
- Алтан медалийн болзол хангасан 33 сурагч тодорч зохион байгуулагчдаас шагналаа гардсан.
Олимпиадын уламжлалын дагуу онолын болон туршилтын бодлогын ялагчийг тодруулдаг аж. Мөн энэ олимпиадын үнэмлэхгүй аваргыг нэрлэдэг.
- Онолын бодлогын ялагчаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао
- Туршилтын бодлогын ялагчаар ОХУ-ын сурагч Игор Потапов
- Үнэмлэхүй аваргаар БНХАУ-ын сурагч Ланг Ченг Чао шалгарсан юм.
Азийн Физикийн олимпиадаас Хятад, Оросын багийн бүх сурагч алтан медаль хүртсэн бол хамгийн өндөр буюу 33,5 оноог мөн Хятадын сурагч авсан. Зохион байгуулагч орон болох Монголын багаас 11 дүгээр сургуулийн сурагч Л.Дөлгөөн хүрэл медаль хүртсэн билээ. Монгол Улсын тухайд 14 жилийн дараа дахин хүрэл медаль хүртсэн байдаг.
Г.ХОРОЛ
Зочин 2023-05-29 64.119.29.144
Монголын физикчид ямар тевшинд байгааг энэ олипиад бодитоо харуулж бна. Улам-Оргих ч гэнэ уу, том баас алдсан пацан еерийнхее хэмжээг мэдэх цаг чинь болсныг физикч хуний хувьд хэлье. Дээрээс нь сайд бсан Лхагважав мэтнууд енеедер хог болсноо харж байгаа биз.
Зочин 2023-05-29 202.179.26.208
880 доллараар шагнажээ. Оюуныг үнэлдэггүй тэнэг монгол ийм болохоор хөгжихгүй байгаан. Бөхийг хэдээр шагнадаг билээ
Зочин 2023-05-29 66.181.183.209
Энэ хууг шагнаж бгаа нь сайн бна нэхдээ сургалтан дээрээ анхаарахгуй бол нутагтаа зохион бгуулаад ганц хурэл медаль авсан бна шуу дээ багш нар маш сайн байх хэрэгтэй шуу дээ хойшид анхаараарай
Зочин 2023-05-29 150.129.141.34
Тэгмээр дээ, жаахан ч гэсэн бодитой шагнал өгдөг болвол…. Одоо энэ шагналуудаа утга учиртай болгоо. Салбар салбарын дээд шагналтай байвал зүгээр ш дээ. Гавьяат чинь одоо юу вэ, дуучид, жүжигчид, мэдээ уншигчид бүгд гавьяа байгуулаад байгаа юм уу. Эх орныхоо нэрийг гадаадад сайнаар гаргасан хүмүүстээ Чингэсийн одонгоо өгч байвал болно. Өмнөх хэдэн хөгшний авсан Чингэсийн одонг хүчингүй болгоод, шинээр хуульчлах хэрэгтэй ш дээ
Зочин 2023-05-29 150.129.140.246
еээ болилдоо Монгол улс дампуурсныг энэ хүрэл медалийн шагнал харуулж байна. гүзээгээ унжуулсан махан толгойт бөхчүүдэд 200, 570, 4-5 өрөө байраар байлдаг байж азийн физикийн олимпиадаас хүрэл медаль авсан хүүхдээ 3 сая, бүр ой гутчихлаа
togoo 2023-05-29 45.117.35.26
107 bolomjoos 1 hurel awsanbna. 14 jiliin omno 1 hurel awch baijee. gadaadad surah bosgiig dawj tetgeleg awah darga nariin huuhed omno ni ch odoo ch alga l bna