“УБТЗ” ХНН: Хамгийн олон галт тэрэг солилцож, түүхэн амжилт тогтоов

“УБТЗ” ХНН: Хамгийн олон галт тэрэг солилцож, түүхэн амжилт тогтоов

“УБТЗ” ХНН: Хамгийн олон галт тэрэг солилцож, түүхэн амжилт тогтоов

УБТЗ хойд, урд хилийн боомтоор галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх замаар хилийн боомтын үйл ажиллагааг идэвхжүүлж, Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээг өсгөхөд онцгой анхаарч байна.

Өнгөрсөн хоёрдугаар сард болж өнгөрсөн хөрш орнуудын хилийн төмөр замуудын зөвлөгөөнөөр Замын-Үүд-Эрээн боомтоор Хятадын талтай хоногт өргөн царигаар 15 галт тэрэг, нарийн царигаар 8 галт тэрэг, Сүхбаатар-Наушки боомтоор Оросын талтай хоногт 10 галт тэрэг тус тус солилцож байхаар тохиролцсон нь   Монгол Улсын экспорт, импорт, дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх нөхцөлийг бүрдүүлэхэд чухал алхам болсон юм. Энэхүү шийдвэрийн дараачаас  галт тэрэг солилцоо нэмэгдэж, Замын-Үүд-Эрээн боомтоор Хятадын талтай хоногт тогтмол 15 галт тэрэг солилцож байна.

Саяхан УБТЗ-ын дарга Х.Хэрлэн “Хятадын төмөр замууд” корпорацийн ерөнхий захирал Гуо Жусуегийн урилгаар БНХАУ-д айлчлах үеэрээ хоёр орны төмөр замуудын хамтын ажиллагааг өргөжүүлж, галт тэрэг солилцоог нэмэгдүүлэх талаар ярилцсан. Айлчлалын үр дүн эхнээсээ гарч энэ сарын 27-нд Замын-Үүд-Эрээн боомтын хилийн өртөөний өргөн царигаар 16 хос галт тэрэг, нарийн царигаар 7 галт тэрэг хүлээн авч, 8 галт тэрэг хүлээлгэн өглөө. Мөн ОХУ-ын талтай Сүхбаатар-Наушки боомтын хилийн өртөөдөөр 10 хос галт тэрэг солилцсон байна. Хойд, урд хилийн боомтоор нэг өдөр хамгийн олон галт тэрэг солилцсон нь түүхэн дээд амжилтад тооцогдож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж