Арсенал ба Дортмунд: Тэргүүлсэн ч түрүүлж чадсангүй

Арсенал ба Дортмунд: Тэргүүлсэн ч түрүүлж чадсангүй

Арсенал ба Дортмунд: Тэргүүлсэн ч түрүүлж чадсангүй

Европын хөлбөмбөгийн клубуудын 2022-2023 оны улирал жаргах дөхөж, топ гэгдэх лигүүдийн аваргууд тодорлоо. Зарим лигүүдэд шинэ аварга төрсөн бол заримд нь уламжлал ёсоор “өнөөх” багууд хүртэх ёстойгоо хүртэв. Тодруулбал, Италид Наполи манлайлж, цомын ган гачгаа тайлсан. Тэгвэл Франц, Испанид тооцоонд явсан багууд цомоо гардсан. Харин Германы аварга эцсийн тойрогт, Английн аварга сүүлийн хэдэн тойрогт шийдэгдэв.

Ерөнхийдөө Арсенал болон Боруссиа Дортмунд багууд амандаа орсон шар тосыг хэлээрээ түлхэж, фэнүүд, багийн эздээ гонсойлгосон юм.

Арсеналын тухайд улирлын эхнээс лигээ тэргүүлж, гайхалтай ялалтуудыг байгуулж, хөгжөөн дэмжигчдийнхээ сэтгэлд найдварыг очийг бадраасан. Харамсалтай нь улирал дуусахаас хэдхэн тойргийн өмнө ээлж дараалан оноо алдаж, эцэст нь Манчестер Ситид гүйцэгдсэн. Тэд нийт 248 өдөр дараалан найман оноо илүү Премьер лигийг тэргүүлсэн ч эцсийн мөчид аваргын цомоо алдчихсан хэрэг.

Нөгөө талд Боруссиа Дортмунд Бундеслигт түрүүлэх алтан боломжоо эцсийн мөчид салхинд хийсгэчихсэн. Сүүлийн тойрогт талбай дээрээ Майнцыг хожиход л түрүүлэх байсан ч эхлээд хоёр гоол алдаж, эцэст нь тооны харьцааг тэнцүүлсэн ч эсрэг талд нь Байерн Мюнхен өрсөлдөгчөө буулган авснаар хүртдэг цомоо ээлжит нэгэн удаагаа хүртсэн.

Уг нь Дортмунд Бундеслигт түрүүлсэн бол Байерн Мюнхенээс залхсан олон хүн баярлах байсан биз. Англид ч мөн ялгаагүй. Пепийн Манчестер Ситиг зогсоох баг сүүлийн жилүүдэд олдсонгүй.

Ирэх улирал Европын топ лигүүдэд Наполи шиг багууд олноор цойлж, дархлагдаад буй аваргуудын сэнтийг булаах болтугай.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-29 213.87.148.41

~~~~~~ Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Зочин 2023-05-29 64.119.19.37

Арсенал бол угаасаа аварга болох боломжгуй, аваргын телее ганц хоер жил ерселдеж туршлага сууж байж л авргын телее дайрна уу гэхээс нэг жил цойлоод туруулчхэнэ гэдэг бол худлаа, дортмундын хувьд харамсалтай бурэн боломж байсан, азгуй л байлаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж