Орос цэргүүдтэй тулалдахад ядах зүйлгүй гэв

Хуучирсан мэдээ: 2023.05.29-нд нийтлэгдсэн

Орос цэргүүдтэй тулалдахад ядах зүйлгүй гэв

Орос цэргүүдтэй тулалдахад ядах зүйлгүй гэв

Бахмут дахь "Вагнер"-ын цэргүүд зургадугаар сарын 1 гэхэд энгийн орос цэргүүдээр солигдоно гэж бүлгийн тэргүүн Евгений Пригожин мэдэгдсэн. "Бид сум, байрлал, тэр байтугай хүнсний хангамж хүртэл бүхий л зүйлээ хүлээлгэж өгнө" гэж тэр хэлжээ.

Тэгвэл Украины армийнхан "Вагнер" болон энгийн цэргүүдийн солигдолтыг тэсэн ядан хүлээж байна. Яагаад гэвэл энгийн цэргүүд туршлагагүй, нас нь ч харьцангуй залуу тул тулалдахад хялбархан байдаг аж. "Вагнерын цэргүүд урьдчилан таамаглахад хэцүү уламжлалт бус стратеги ашигладаг. Харин орос цэргүүд тийм биш. Энгийн орос цэргүүдтэй тулалдах нь Вагнерынхантай тулалдах шиг хэцүү биш" гэж Украины армийн нисгэгчгүй нисэх онгоцны оператор Чак хэлжээ.

Бахмут дахь Украины командлагч Чичен ч бас солигдолтыг тэсэн ядан хүлээж буйгаа хэллээ. "Вагнерын залуус жижигхэн оковондоо орчихоод гарч ирдэггүй юм. Харин энгийн орос цэргүүд залуухан, шинэхэн, зүгээр л алхаад гараад ирдэг. Тэгээд л бид үзүүлээд өгнө" гэж Чичен ярив.

Украины армийн дийлэнх хэсэг нь хотын захаар байрлаж байгаа бөгөөд Бахмутыг хагас бүслэх боломжтой гэжээ. Түүнчлэн "Вагнер"-ынхан хотыг орхисны дараа нөхцөл байдлыг гартаа авах боломжит төлөвлөгөө бий гэв.

Эх сурвалж: BUSINESS INSIDER

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
9
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж