"2500 хүнтэй уулзахад 152 болгохыг нэг л хүн дэмжсэн"

Хуучирсан мэдээ: 2023.05.29-нд нийтлэгдсэн

"2500 хүнтэй уулзахад 152 болгохыг нэг л хүн дэмжсэн"

"2500 хүнтэй уулзахад 152 болгохыг нэг л хүн дэмжсэн"

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоос  цаг үеийн асуудлаар тодрууллаа. 


-ҮХӨ-ийн талаар гишүүд тойрогтоо ажиллаад ирлээ. Гишүүдийн тоог 126 болгох талаар иргэд ямар саналтай байна вэ?

-Ховд аймгийн 13 сумаар явж ажиллалаа. Дээрээс нь Эрдэнэт, Булган, Архангай, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзсэн. Ер нь харж байхад МАН-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа төрийн албан хаагчид цуглуулдаг юм байна. Тэд нар нь үгнээс нь гарахгүйгээр “Таны хэлж буй тоог дэмжиж байгаа” гэж ярьдаг юм байна гэдэг ойлголт авлаа. Нийтдээ 2500 хүнтэй уулзаж 152 гишүүнийг дэмжиж байна уу гэхэд Ховд аймгийн нэг хүн дэмжиж, гараа өргөсөн. 126 дээр дэмжсэн хүн байгаагүй. 108 дээр 20 орчим хүн байсан. Миний хувьд 98 хүртэл байж болно гэж ярьдаг. 98-ийг дэмжиж байгаа 30-аад хүн байсан. Ингээд 2500 хүнээс 60 гаруй хүн ҮХНӨ-ийг хийж, гишүүдийн тоог нэмэхийг дэмжсэн. Тэгэхээр таван хувьд ч хүрэхгүй ийм тохиолдолд ҮХӨ-ийг явуулах нь зөв үү. Яагаад өнөөдрийн эрх баригчид, гишүүд ард түмний дунд орж, үгийг нь сонсохгүй байна вэ? Яагаад 60-70 мянган хүн ҮХӨ-ийн хэлэлцүүлэгт оролцсон гэж худлаа тоо гаргаад байгаа юм бэ? Хүмүүс дотроо ор л доо. Шал ондоо юм ярьж байна.

Гишүүдийн тоог нэмэхийг эсэргүүцэхээс аргагүй нөхцөл байдал руу намайг ард түмэн түлхэж байгаа.

-Иргэдийн зүгээс цалин тэтгэвэр нэмэх шаардлагыг тавьж байна. Эрх баригч нам төсвийн тодотгол хийхээр ярьж байгаа. Тодотгол хийх нь зөв үү?

-МАН томоохон юм хийхдээ хүмүүсийг чимээгүй болгохоор эдийн засгийн тал дээр төсвийн шинжтэй өөрчлөлт хийдэг. Би хувьдаа 152 болгох анхны хэлэлцүүлэг дээр эсрэг дарсан. Эсрэг дарахдаа нэг зүйл хэлж байсан. “Энэ хүмүүс 152 гэдэг тоо оруулчхаад жоохон хасаад ҮХӨ-ийг батлах юм байна. Ямар ч байсан нэмэх юм байна. Нэгэнт нэмэх нь тодорхой учраас та бүхэн хөдөө орон нутагт очиход нь хүүхдийн мөнгийг зуун хувь өг, тэтгэвэр, цалингаа нэм” гэдэг шаардлага тавьсан. Энэ дагуу хүмүүс нэлээд шаардсан юм шиг байна. Тийм ч учраас хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр Сангийн сайд нь хүүхэд бүрт өгнө гэж мэдэгдлээ. Мөн УИХ-ын дарга чиглэл өгч Засгийн газар төсвийн тодотголыг долдугаар сарын 1-ны дотор хийгээд цалин, тэтгэвэр нэмэх тухай асуудал ярьж байна. Ямар ч байсан бидний тавьсан шаардлага нэг талдаа амжилтад хүрч байна.

-Боловсролын зээлийн сангийн мэдээлэл олон нийтийн анхаарлын төвд байлаа. Ялангуяа АН-ын дарга руу чиглэсэн мэдээлэл гарч байна. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-Манайх шиг оронд Боловсролын зээлийн санаар дамжуулан сайн боловсон хүчин бэлтгэж авах нь зөв. Гэхдээ шалгуур буруу, өндөр албан тушаалтай хүмүүс оролцсон байсан нь харагдаж байгаа. АН-ын дарга руу “400 хүн чөлөөлчихсөн, хамгийн өндөр байна” гэж дайраад байгаа. Та нар 2016 оноос хойш МАН-ын таван сайд солигдсон. Гэтэл дөрвөн жил тогтвортой байсан сайд хамаагүй илүү тушаал гаргадаг. Нөгөө хэд нь цөөхөн байгаад байдаг. Тоон дээр нь ажилласан жилийг харалгүйгээр дайраад байдаг нь буруу. Нэг зүйлийг хэлэхэд Боловсролын зээлийн сан яагаад хүмүүсийн эгдүүцлийг хүргээд байна вэ гэхээр айл болгон оюутантай. Тэр оюутны төлбөрийг олох гэж яаж зовдог билээ. Та нарыг аав ээжүүд  чинь хамаг хөрөнгөө тавьж байж сургасан биз дээ. Тэрэнтэй адилхан айл бүрийн зовлон байхгүй юу. Тийм байхад 100,100 мянган ам.доллароор аваад хэрэглэчихсэн. Тиймээс ард түмний  эгдүүцэл нь хүрээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж