Япончууд гар хөлийн үзүүрт зарагдах робот зохион бүтээв

Япончууд гар хөлийн үзүүрт зарагдах робот зохион бүтээв

Япончууд гар хөлийн үзүүрт зарагдах робот зохион бүтээв

Хиймэл оюун ухааны чиглэлээр зохион бүтээдэг "Preferred Robotics Inc" компани гэрт ойр зуур зарагдах боломжтой робот зохион бүтээжээ. Энэхүү робот нь хүний үг ойлгох ба аяга таваг, уух зүйл, ном зэрэг зүйлийг гэр дотор нааш цааш зөөнө.

Тэгш өнцөгт хэлбэртэй уг роботыг "Качака" гэж нэрлэдэг бөгөөд дугуйтай ширээн дор бэхлэгдсэн байрлалтай. Робот тоос сорогчтой ойролцоо хэмжээтэй. Мөн аппликейшнд урьдчилан таниулсан байрлалуудад хүргэлт хийнэ. Эзэмшигч нь өдөр тутам хэрэглэдэг зүйлсээ авчруулахын тулд тодорхой цаг тохируулсан ч болох аж.

Роботод мэдрэгч болон камер суурилуулсан тул хана, тавилга юм уу булан тохой мөргөж эвдрэхгүй. Хиймэл оюун ухааны технологи нь камерын дүрслэлд дүн шинжилгээ хийснээр робот өрөөнд байгаа хүн эсвэл тавилгыг олж очно. Түүнчлэн робот явах хамгийн тохиромжтой замыг шийдэх аж. Иймэрхүү автомат роботуудыг ихэвчлэн үйлдвэрт ашиглах нь элбэг. "Качака" робот нь айл айлын янз бүрийн орчинд ажиллах боломжтой гэдгээрээ онцлог юм.

Роботын өөрийн жин 10 кг. Дугуйтай ширээгээ оруулаад 20 кг хүртэлх ачаа даах чадвартай. Мөн 80 см/сек хурдтай. Хоёр эсвэл гурван тавиуртай ширээ бүхий уг робот нь 251800 иенийн үнэтэй. Мөн робот аппликейшнд зориулж сард 980 иен төлөх шаардлагатай юм байна. 

Алсын зайнаас ажилладаг хүмүүс "Качака" роботыг ашигласнаар гэрийн аар саар ажилд зарцуулах цаг нь богиносоно гэж "Preferred Robotics Inc"-ын зохион бүтээгчид үзэж байна.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-29 213.87.148.41

!!!!!!!!! Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

ЗОЧИН 2023-05-29 66.181.181.173

Гар хөлийн үзүүрт бол захиалъяаа ккк . Заримдаа ч ёстой илбэт цурхайн тушаалаар хүрээд ир гэмээр бдаг шоо. хэ хэ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж