Япон: Хойд Солонгосын пуужинг устгахаар бэлтгэж байна

Япон: Хойд Солонгосын пуужинг устгахаар бэлтгэж байна

Япон: Хойд Солонгосын пуужинг устгахаар бэлтгэж байна

Хойд Солонгос улс тавдугаар сарын 31-нээс зургадугаар сарын 11-ний хооронд хиймэл дагуул хөөргөх төлөвлөгөөтэй байна. Тодруулбал, цөмийн зэвсэгтэй тус улс нь цэргийн тагнуулын анхны хиймэл дагуулаа бүтээж дууслаа гэж мэдэгдсэн ба удирдагч Ким Жон Ун тойрог замд хөөргөх эцсийн бэлтгэлийг нь баталжээ. Цэргийн тагнуулын хиймэл дагуул нь Хойд Солонгосын ажиглалтын чадавхийг сайжруулж, дайны үед бай руу цохилт өгөх чадварыг нэмэгдүүлнэ гэж шинжээчид үзэж байна.

Пёньян энэ төлөвлөгөөгөө Японы эргийн хамгаалалтынханд мэдэгдсэнтэй холбоотойгоор Токиогоос мэдэгдэл хийлээ. "Японы нутаг дэвсгэрийг зөрчсөн Умардын ямар ч пуужин байсан бид устгахыг зорьж байгаа. Үүний тулд бэлтгэл хийж байна" гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдэв. Ингэхдээ "SM-3″ эсвэл Патриот пуужин ашиглана гэлээ. 

"Хойд Солонгосын хиймэл дагуул манай нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх магадлал бага байгааг засгийн газар хүлээн зөвшөөрч байна. Хиймэл дагуул хөөргөх нь Японы иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө" гэж Японы засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Хироказү Мацүно хэлэв. Ерөнхий сайд Фүмио Кишида ч бас Хойд Солонгосын пуужин хөөргөхгүй байхыг уриаллаа. Япон улс пуужин хөөргөх үеийн мэдээллийг цуглуулж, шинжлэхийн тулд чадах бүхнээ хийнэ гэж мэдэгдээд байна. Энэ хүрээнд АНУ, Өмнөд Солонгос зэрэг холбоотонтой хамтран ажиллах аж.

Эх сурвалж: JAPAN TODAY

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
5
ХахаХаха
2
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-29 202.126.90.126

ОРОС, ХОЙД СОЛОНГОС 2 ЫН ТЕХНОЛОГИ ҮЕЭ ӨНГӨРӨӨСӨӨН.

Avatar

Нэргүй 2023-05-29 202.126.89.90

сансар бүх дэлхийн судалгааны орчин Заавал америк японы өмч биш. Барууныхан өндөр боловсролтой гээд сансар хорвоог эзэмших юм уу? Биднийг атомын цахилгаан станц баривал бариулахгүй цөмийн зэвсэгтэй болох нь гэж солиорох нь л дээ

Avatar

Нэргүй 2023-05-29 150.129.141.34

Арай л их өдөөд байгаа болохоор чангахан хариу барихгүй бол болохгүй байхаа.

Avatar

Зочин 2023-05-29 202.9.47.15

Дарангуйлагч нар боловсон харьцааг ойлгохгүй шдээээээ…. Чангахан хариу барьж байж л ойлгуулнаа…. Үүдэн шүдыг нь цөм шаахх л хэрэгтэй дээээ …Тэгсэн цагтл муу сайн дарагуйлаг нарын хульхи нь буунааааа…

Avatar

Иргэн 2023-05-29 122.201.22.115

Өөрсдөө болохоор цацрагын хордлоготой усаа далайд дураараа асгана гэх. Тэгээд бусад орныг болохоор хиймэл дагуул ч хөөргөж болохгйүй гэх. Юун дураараа юм бэ???

Avatar

Нэргүй 2023-05-29 192.82.81.78

thhh ahaasaa zaavar avsan baih japan , umnud solongos 2 ahiinhaa zaavraar l yum helj hudlun uursdut ni erh baihgui shde

Avatar

Нэргүй 2023-05-29 202.126.89.121

Байнаа байна.Байх байхдаа маш олон гээч.Оркууд.

Avatar

Нэргүй 2023-05-29 202.21.107.36

тэгж бж бяцхан аралтайгаа агаарт замхрах нь л дээ самурайнууд.

Avatar

Иргэн 2023-05-29 124.158.119.22

Ийм юм бичиж суудаг мал бас байдгаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж