н.Мөнхтулга: Зээл олгох чиглэлээр ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй
2022.02.14 өдөр биеэр өгсөн н.Мөнхтулгын мэдүүлэг: Модун компани нь Буянт-Ухаа хорооллын нутаг дэвсгэрт 164 айлын орон сууцны барилгыг санхүүжүүлэх зорилгоор 2018.06.28-ны өдөр хүсэлт гаргасан. Тухайн төсөл нь Зээл, санхүүжилтийн хэсэгт хуваарилагдсан бөгөөд зээлийн үйл ажиллагааны журмын дагуу багаа томилоод газрын захирлаар батлуулсан. Газрын захирлын ажлыг тухайн үед н.Мөнхбаяр хийж байсан бөгөөд тухайн үед н.Мөнхбаяр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч ажилдаа ирэхгүй байсан. Газрын захирлын үүргийг Чойжилжалбуу хавсран гүйцэтгэж байсан. Энэ хоёрынн хэнээр нь батлуулсаныг санахгүй байна. Ингээд судалгаа шинжилгээгээр мэргэшсэн бүрэлдэхүүнээр судлуулсан. Судалгаа шинжилгээний баг уг зээлийг судалж үзээд тус зээлийг удирдлагын хороо дэмжихээр шийдвэрлэсэн байсан. Зээлийн шаардлага хангахгүй байсан зээлийн удирдлагын хороогоор хэлэлцүүлж эцсийн дүгнэлтийг тэд гаргадаг. Зарим шинжээчид тус компанийн зээлийг олгох боломжтой гэж үзсэн бол зарим нь олгох боломжгүй гэж үзсэн. Тухайхайн үед зээл эрсдэлтэй гэдгийг Мөнхтуллга захиралд танилцуулж байсан. Модун компанийн зээийг хянаж байх үед гүйцэтгэх захирал намайг өрөөндөө дуудаадмтус компанийн зээлийн явцын талаар асууж байсан санагдаж байна. Тухайн зээлүүдийн асуудал болж байгаа асуудал юу юм бэ гэж асууж байсан. Ямар нэгэн үүрэг даалгавар өгөөгүй. Зээлийг судалж байхад орон сууцны борлуулалт дээр эргэлзэж байсан. Учир нь тухайн компани 1метр кв орон сууцыг борлуулах үнэ харьцангуй өндөр байсан. Үнэ нь өндөр учраас борлуулалт бүрэн хийгдэх нь баталгаагүй гэж үзээд дэмжихээс татгалзсан.
Модун ХХК 5.1 тэрбум төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй байхад хэвийн ангилалд шилжүүлсэн
Модун ХХК нь 2018.05.22-ны өдөр 110 дугаартай албан бичигийг Худалдаа хөгжлийн банкинд хүргүүсэн байдаг. Он сар өдөр нь Хөгжлийн банкинд зээлийн хүсэлт таваихаас сарын өмнө албан бичиг хүргүүлсэн байдаг. Үүнд Модун компани тус банкнаас 2013.08.19-ний өдөр 173 тоот зээлийн гэрээгээр 5 тэрбум төгрөг зээлж авсан бөгөөд 2018.04.04-ний өдрийн 91 тоот эвлэрлийн гэрээнд заагдсан хуваарийн дагуу одоог хүртэл зээлээ төлж барагдуулж байна. Цаашид бид зогсоод байгаа бизнес, төслийг хөдөлгөн эргэлтэд оруулснаар компаний санхүүг сайжруулж, улмаар банкнаас авсан өр зээлийг төлж барагдуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна. Иймд Монгол банкны зээлийн мэдээллийн санд байгаа тус компанийн эргэлзээтэй зээлийн чанарыг ангиллыг сайжруулан өгч манай ажилд тусалцаа үзүүлнэ үү гэсэн байсан. Энэ албан бичгийн дагуу ХХБ-ны 2018.06.21-ний өдрийн зээийн хороо хуралдаж шийдвэрлэхдээ хэлэлцсэн асуудалд Модун ХХК-ний 5.1 тэрбум төгрөгийн үлдэгдэлтэй зээлийн ангиллыг хэвийн ангилалд шилжүүлж, барьцаа хөрөнгө болох номер 4 болох газрыг барьцаанаас чөлөөх шийдвэр гаргасан. Энэхүү барьцаа хөрөнгийг юу гэж чөлөөлүүлж байна гэхээр Хөгжлийн банкнаас авсан 20 мянган метр кв газрыг ХХБ-д барьцаалуулсан байсан
Модун компани 236.7 сая төгрөг зориулалтын дагуу зарцуулаагүй
Хөгжлийн банкны өнөөдрийн шүүх хуралдаан Модун компанид олгосон зээлтэй холбоотой баримтыг шинжлэн судлах үйл явцаар үргэлжилж байна. Модун компани Наран ухаа 164 айлын сууцны хороолол барих 5.8 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу судалсан бөгөөд Эрсдлийн үнэлгээ, удирдлагын газар хууль зүйн дүгнэлтийг үндэслэн олгох санал гаргана. Цаашид зээлийг зээлийн хорооны удирдлагаар хэлэлцүүлэх шаардлагатай байна. Зээлийн нөхцөл 5.8 тэрбум төгрөгийг Модун ХХК-ны Наран Ухаа төсөлд 3.7 жилийн хугацаатай олгохоор шийдсэн. Гэрээ байгуулахаар өмнөх нөхцөл дээр барилгын төсөвт эрх бүхий байгууллагаар хийлгүүлсэн магадлалын ерөнхий дүгнэлтийг ирүүлэх, дулааны техникийн нөхцлийг сунгуулах хүсэлт хүргүүлсэн. Дараах үндэслэлээр санхүүжилтийг эрсдэл өндөр гэж дүгнэсэн. Барилгын ажлын төсөв магадлалаар хянагдаагүй, барьцаа хөрөнгийн дутагдалтай, мөнгөн урсгалын тооцооллоор 2018 онд зээл төлөх боломжгүй, барилга угсралтын тусгай зөвшөөрлийн хугацаа дууссан, зээлийн зарцуулалтын дэлгэрэнгүй задаргаа тодорхойгүй, зээлийг зориулалтын бусаар ашиглах магадлалтай гэж тусгасан. Барилгыг хэдэн төгрөгийн төсөвт өртөгөөр баригдахыг эцэслэн тогтоогоогүй байхад зээлийн гэрээ байгуулсан нөхцөл байдал шууд харагдаж байна. Мөн зах зээлд метр квадратыг нь 1.550.000 төгрөгөөр нийлүүлэх барилга учраас дэмжсэн гэх мэдүүлгийг өгсөн байна. Хяналт шалгалт тамгын газрын 2018 оны наймдугаар сарын 15-ны өдрийн 89 дугаартай хууль зүйн дүгнэлтийн 2.3-т, Барилгын тухай хуулийн 25.2-т зааснаар барилгын төсөвт өртөгт магадлал хийлгэх шаардлагатай бөгөөд энэхүү төсөл төсөвт өртөгтөө магадлал хийлгээгүй байна. Иймд энэхүү төсөл нь Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хуулийн 11.3-т заасан техник эдийн засгийн үндэслэл, зураг төсөв хийгдсэн байх шаардлагыг хангаагүй байна хэмээн дүгнэсэн. Иймд дээрх дүгнэлт, саналыг үл харгалзаг гүйцэтгэх захирал нь 2018.09.13-ны өдрийн А-269 тоот тушаал гарган Модун компанид 5.8 тэрбум төгрөгийн зээл олгосон байна. Модун компани Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан 5.8 тэрбум төгрөгийн санхүүжилтээс 236.7 сая төгрөгийг зориулалтын дагуу зарцуулаагүй байна.
“Сэлэнгийн грэйфорт” ХХК-д олгосон зээлийг судалж байна
“Хөгжлийн банк”-ны гэх 80 хүн, дөрвөн хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан өнөөдөр 2023.05.29-нд 31 дахь өдрөө үргэлжилж байна. Өнаөдөр “Сэлэнгийн грэйфорт” компанийн хөгжлийн банкнаас зээл авсан асуудлын нотлох баримтыг шинэжлэн судалж байна.
н.Мягмаржавын өмгөөлөгч н.Манлай: 93 дугаар хавтаст хэргийн 55-57 тал гүйцэтгэх захирал байсан Батбаяр гуайн мэдүүлэг бий. Тэрбээр, гэрчээр мэдүүлэг өгөхдөө асуултад хариулсан байна. “Зээлийн удирдлагын хорооноос “Сэлэнгийн грэйфорт” ХХК-д зээл олгохоор шийдвэрлэсэн. Төслийн хүрээнд баригдах барилга, байгууламжийн зураг төсөвт магадлал хийлгэн баталгаажуулах шаардлагагүй талаарх тодорхойлолтыг холбогдох байгууллагаас авч ирүүлэхээр заасан шийдвэр хэрэгжээгүй байхад тэргүүн дэд захирал Энхбат нь тус компанид 2018 оны наймдугаар сарын 14 өдөр гэрээ байгуулж, мөн сарын 24-ний өдөр зөвшөөрөл олгож, санхүүжилтийг шилжүүлсэн байна. Энэ нь холбогдох хууль журамд нийцэж байгаа эсэх талаар тодруулсан байна.
Энэ асуултанд хариулахдаа “Би хэрэгт хавсаргасан зээлийн хорооны дүгнэлттэй танилцлаа. Зээл олгох тухай шийдвэр зээлийн удирдлагын хороогоор хэлэлцэж, дүгнэлт гаргасан бол түүнийг албажуулж гэрээ байгуулдаг. Зээлийн удирдоагын хорооноос тавьсан нөхцөл биелэгдсэн эсэхийг зээлийн хяналтын шалгах хуудсаар хянаж баталгааждаг. Энэ баталгаажилт бүрэн болсны дараа гэрээ байгуулах, гүйлгээ хийх зөвшөөрлийг авдаг” хэмээн хариулсан. Энэ мэдүүлгийг шинэжлэн судласнаар тооцуулъя. Мөн 93 дугаар хавтаст хэргийн 179-181 дүгээр талд шинжээч н.Баярмаагийн 2022 оны хоёрдугаар сарын 28-ны өдрийн дүгнэлт байна. Энэ дүгнэлтээс үзэхэд “Сэлэнгийн грэйфорт” ХХК Хөгжлийн банкнаас зээл авахдаа хугацаа хэтэрсэн зээлтэй байгаагүй гэдэг нь тогтоогдож байгаа юм. Энэ нь тухайн үед “Сэлэнгийн грэйфорт” ХХК-ийн гаргаж өгсөн баримтаар нотлогдож байна гэж үзэж байна. Мөн энэ шинжээчийг дүгнэлтэд Зээлийн удирдлагын хорооны дүгнэлтэд тусгагдсан шинжээчийн дүгнэлтийн зарим нь худлаа гэмт хэргийн шинжтэй байгаа гэдгийг тэмдэглэлд тусгуулахыг хүсч байна. “Зээлийн хорооны дүгнэлтээр гэрээ байгуулахаас өмнөх нөхцөл шаардлагад хоёр зүйлийг тусгасан байсан” гэж худал мэдүүлж байна.