АНУ, Өмнөд Африк, ОХУ-ын хооронд дипломат маргаан үүсэв

Хуучирсан мэдээ: 2023.05.29-нд нийтлэгдсэн

АНУ, Өмнөд Африк, ОХУ-ын хооронд дипломат маргаан үүсэв

АНУ, Өмнөд Африк, ОХУ-ын хооронд дипломат маргаан үүсэв

Өмнөд Африкаас ОХУ руу зэвсэг, сум илгээсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тодруулбал, Оросын "Lady R" нэртэй ачааны хөлөг онгоц арванхоёрдугаар сарын 6-8-ны хооронд Кейптауны ойролцоох баазад бэхлэгдсэн байжээ. 7260 тонн жинтэй хөлөг онгоц ирсэн нь тухайн үед олон нийтийн хардлагыг төрүүлж байсан ч ямар ачаа тээвэрлэсэн нь баталгаажаагүй аж. "Тэр хөлөг онгоц Орос руу буцахдаа зэвсэг, сум тээвэрлэсэн гэдэгт итгэлтэй байна" гэж АНУ-ын Элчин сайд Реубен Э. Бригети II хэлж байв.

Ерөнхийлөгч Кирилл Рамафоса болон түүний засгийн газар Орос, Украины дайнд идэвхтэй оролцож байгааг АНУ ийнхүү нотолсон нь түгшүүр төрүүлж байна.

Тэгвэл АНУ-ын мэдэгдэлтэй холбоотойгоор тусгай шалгах комиссыг Өмнөд Африкийн ерөнхийлөгч Кирилл Рамафоса өчигдөр /2023.05.28/ томиллоо. Гурван гишүүнтэй комиссыг Гаутенг мужийн шүүгчийн орлогч асан Финеас Можапело удирдана. Үлдсэн хоёр гишүүн нь өмгөөлөгч Лиа Гкабашэ, Суурь боловсролын дэд сайд асан Энвер Сурти нар юм. Мөрдөн байцаалт явуулахад зургаан долоо хоногт шаардлагатай. Мөрдөн байцаалтын ажиллагаа дууссанаас хойш хоёр долоо хоногийн дотор ерөнхийлөгч эцсийн тайлангаа хүлээн авна.

Энэхүү мэдэгдэл нь АНУ, Өмнөд Африк, ОХУ-ын хооронд дипломат маргаан үүсгээд буй. Өмнөд Африк мөргөлдөөнд оролцогч талуудын алийг нь ч алагчлахгүй бөгөөд НҮБ-ын тогтоолуудад санал өгөхөөс түдгэлзсэн гэж мэдэгдлээ.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж