Өмнөд Солонгосын Чежү арлаас Дэгү чиглэлд нисч явсан онгоцыг газардахаас өмнө нэгэн зорчигч ослын хаалга онгойлгосон хэрэг өнгөрсөн Баасан гаригт гарсан. “Asiana Airlines” авиа компанийн онгоц Дэгү олон улсын нисэх онгоцны буудалд хаалга нь онгорхой ч аюулгүй газардаж чадсан байна.
Онгоц 194 зорчигчтой явсан. Сургуулийн насны хэд хэдэн хүүхэд амралтын өдрүүдээр болох спорт арга хэмжээнд оролцохоор онгоцонд сууж явсан байна. Мөн 12 хүн хөнгөн бэртсэн гэх мэдээлэл байна.
33 настай эрэгтэй амьсгал нь боогдсон учир онгоцноос хурдан буухыг оролдсон гэж мэдүүлэг өгчээ. Ли овогтой эрэгтэй саяхан ажлаасаа халагдаж, сэтгэл гутралтай байгаа аж. Нисэхийн аюулгүй байдлын тухай хууль зөрчсөн хэргээр түүнд 10 жилийн хорих ял оноохоор байна. Түүний яллах дүгнэлтийг прокурорт илгээх эсэхээ шийдэхээс өмнө 20 хүртэл хоног мөрдөн байцаалтын ажиллагаа явуулна гэж Дэгү хотын цагдаагаас мэдээллээ.
Онгоцны гадна болон дотор агаарын даралтын зөрүүгээс болж хаалгыг онгойлгох боломжгүй байдаг. Гэхдээ Баасан гаригт болсон хэрэг явдлын тухайд онгоц буухаар бэлтгэж, нам өндөрт нисч байсан. Тиймээс агаарын даралтын зөрүү их байгаагүй тул тэр хүн хаалгыг онгойлгож чаджээ. Тээврийн яамнаас мэдээлснээр онгоц 213 метрийн өндөрт нисч байсан.
Эх сурвалж: AP
Холбоотой мэдээ