Жилд 100 мянган долларын цалинтай 10 мэргэжил

Жилд 100 мянган долларын цалинтай 10 мэргэжил

Жилд 100 мянган долларын цалинтай 10 мэргэжил

Тодорхой бус хөдөлмөрийн зах зээлд одоо, ирээдүйд тогтвортой, өндөр цалинтай ажлын байрыг эрэлхийлж буй хүмүүст дараах мэдээллийг хүргэж байна. Төгсөөд хамгий өндөр цалинтай ажилд орох боломжтой 10 мэргэжлийг  энд танилцууллаа. Дээд боловсролын судалгаа, зөвлөх агентлаг болох "HEA" группын тайланд дурдсанаар, хамгийн өндөр цалинтай мэргэжлүүдэд шинжлэх ухаан, технологи, инженер, математикийн салбарууд ноёрхож байгааг гайхах зүйл биш.

Компанийн гүйцэтгэлийг үнэлэх, сайжруулахын тулд математик ашигладаг үйл ажиллагааны судалгааны шинжээч хамгийн өндөр буюу жилд 112 мянган ам.долларын цалин авч байна. "BLS"-ийн мэдээллээр, үйл ажиллагааны судалгааны шинжээчдэд зориулсан  ажлын байр ердөө 104,200 байдаг ч ирэх 10 жилд энэ салбар дунджаас 23 хувиар хурдан өсөх төлөвтэй байна. 

Компьютерийн шинжлэх ухаан бол хамгийн өндөр цалинтай салбар гэдгээрээ алдартай бөгөөд жилд 105 мянган ам.доллар олох боломжтой. Энэ нь АНУ-ын жилийн дундаж цалингаас хоёр дахин үзүүлэлт. Үүний зэрэгцээ, сувилахуйн мэргэжил жилд дунджаар 76 мянган ам.доллараас дээш цалинтай байдаг бол харилцаа холбооны чиглэлээр мэргэшсэн хүн жилд 49,000 ам.долларын орлого олох боломжтой.

Физикийн шинжлэх ухааны зэрэгтэй бол ажлын гараагаа  жилд 85 мянган ам.долларын цалингаар эхлүүлж болно. Харин сувилахуйн бакалаврын зэрэгтэй хүмүүс дунджаар жилд дунджаар 67 мянган ам.доллараас бага орлого олдог.

Бакалаврын зэрэгтэй хүмүүст хамгийн өндөр цалинтай мэргэжлүүдийн дундаж цалин нь:

  1. Үйл ажиллагааны судалгаа: 112,000 ам.доллар
  2. Тэнгисийн цэргийн архитектур ба тэнгисийн инженерчлэл: 109,000 ам.доллар
  3. Компьютерийн шинжлэх ухаан: 105,000 ам.доллар
  4. Далайн тээвэр: 104,000 ам.доллар
  5. Компьютерийн инженерчлэл: 99,000 ам.доллар
  6. Мал эмнэлгийн эмч: 97,500 ам.доллар
  7. Газрын тосны инженерчлэл: 97,000 ам.доллар
  8. Системийн инженерчлэл: 95,000 ам.доллар
  9. Эмийн шинжлэх ухаан: 94,000 ам.доллар
  10. Цахилгаан, электроник, харилцаа холбооны инженерчлэл: 92,000 ам.доллар

Бакалаврын зэрэгтэй хүмүүсийн дунд хамгийн алдартай мэргэжлүүдийн дундаж цалин нь (хамгийн алдартайгаас буурах дарааллаар):

  1. Бизнесийн удирдлага: 58,000 ам.доллар
  2. Сувилахуй: 76,500 ам.доллар
  3. Сэтгэл судлал: 43,000 ам.доллар
  4. Эрүүгийн шүүх: 47,000 ам.доллар
  5. Нягтлан бодох: 64,000 ам.доллар
  6. Харилцаа холбоо: 49,000 ам.доллар
  7. Багшийн боловсрол: 42,000 ам.доллар
  8. Биологи: 49,000 ам.доллар
  9. Либерал урлаг, хүмүүнлэгийн урлаг: 44,000 ам.доллар
  10. Эрүүл мэнд, физикийн шинжлэх ухаан: 47,000 ам.доллар

ЭХ СУРВАЛЖ: FORTUNE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
7
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-29 213.87.148.41

>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-05-29 202.131.238.26

Америкт цахилгаанчин авна. Цалин жилийн 100,000-аас эхэлнэ гэсэн зар байхыг нүдээрээ харсан

Avatar

Нэргүй 2023-05-29 202.55.188.109

Өндөр хүчдэлийн цамхаг дээр гарч ажилладаг бол 2 дахин өндрийг авна.

Avatar

Зочин 2023-05-29 139.5.219.124

АНУ-д юмны үнэ өндөр , иймд цалин харьцангуй их. Гэвч тэнд амьдрахад амаргүй. Байнгын ажлын байр олоход хэцүү. Өрсөлдөөн их. Иймээс ядуус их.Хөрөнгөтнүүд чамайг эрхлүүлэхгүй. Хөлсийг чинь шавхтал ажиллуулж чадна. Ажлаа алдвал сүйрлээ л гэсэн үг. АНУ-д орон гэргүй гудамж талбайд амьдрагч 5 сая,өдрийн хоолоо олж дийлэхгүй халамжийн хоолонд очерлогсод 50 сая хүн бий гэдэг. Түргэн дуудахад 1000 долл,эмчид нэг удаа үзүүлэхэд 300-400 долл,хугарсан гар эмчлүүлэхэд 10000 төрөхөд 40000 гээд явж өгнө

Avatar

Зочин 2023-05-29 139.5.219.124

Юмыг үнэн бодитоор нь бичиж бай. Зальт этгээдүүдийн захиалгаар бусдыг бүү хуур. Улс орнуудад сайн зүйл ч их бий саар зүйл ч түүнээс дутахгүй их байгаа.Хэт туйлшрах нь бусдыг хорлож байна л гэсэн үг.

Avatar

зочин 2023-05-29 192.82.90.7

энэ үнэн шүү, дээрээс нь бүх юмны өртөг өндөр

Avatar

Нэргүй 2023-05-29 66.181.165.227

Тийм шүү, 1 шүдний сувгийн эмчилгээ хийлгэхэд 2600 доллар буюу 8 гаруя сая төгрөг төлсөн

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж