Загварын ертөнцийн төв Италийн загвар зохион бүтээгч Жоржио Спина гэх эрхмийг ГОВЬ ерөнхий дизайнераараа сонгон хамтран ажиллах гэрээ үзэглээд удаагүй ч хамтын гайхалтай бүтээлүүд монгол ноолуураар урлагдаж байна.
Жоржио Спина нь 1998 онд загварын ертөнцөд хөл тавьж, улмаар 2005 оноос өөрийн гэсэн загварын “SPINA” студээ байгуулан, “NATYOURAL” нэрийн брэндээ гаргасан юм. Тэрээр загварын торгон мэдрэмж, мэргэжлийн хүсэл тэмүүлэл, мэргэшсэн ур чадвараараа загварын ертөнцдөө үнэлэгдэн, дэлхийн том брэндүүдтэй хамтран ажиллаж, өөрийн ур чадвар, арга техник, нууцаа хуваалцаж, загварын шинэ урсгалыг тэдэнд санал болгосоор иржээ.
Тэрээр сүлжмэл хувцасны загвар зохион бүтээгч, сүлжмэл хувцасны үйлдвэрлэлд зориулсан утас, өнгө бүтээгч гэсэн хоёр ялгаатай ур чадварыг давхар эзэмшсэн. Түүний энэхүү гайхалтай чадваруудыг үнэлэн Dior, Giorgio Armani, LV, Max Mara, болон Chanel, Brunello Cucinelli, Alexander Wang, Moncler, Zegna брэндүүд хамтран ажилладаг юм байна.
Загварын ертөнцдөө өөрийн байр сууриа эзэлсэн энэ эрхмийн бүтээлч санаа, урам сэтгэмж, ур чадвар нь Монгол ноолуурын ширхэгт бүрд шингэж, бүтээл болон амилж байгаа нь лавтай.