Туркийн ерөнхийлөгчийн сонгуулийн хоёр дугаар шатанд Режеп Тайип Эрдоган 52.14 хувийн саналаар ялалт байгууллаа. Сонгуулийн дээд зөвлөлийн мэдээлснээр түүний өрсөлдөгч Кемал Киличдароглу 47.86 хувийн санал авсан.
Ийнхүү Эрдоган 20 жилийн засаглалаа дахин таван жилээр сунгаж, түүхэнд байр сууриа баталгаажуулж байна. Тэрбээр 2003 онд ерөнхий сайдаар сонгогдсон ба 2014 онд ерөнхийлөгч болсон. Бүгд найрамдах Турк улсыг үндэслэгч Мустафа Кемал Ататурк 15 жил ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бол Эрдоган түүнийг гүйцэж түрүүллээ.
"Тавдугаар сарын 14, 28-нд болсон хоёр шатны санал хураалтаар Турк улсын 85 сая иргэн бүгд ялагч болсон" гэж Эрдоган хэллээ. Тэрбээр Анкара дахь ерөнхийлөгчийн ордонд иргэдэд хандан үг хэлэхдээ тус улсад тулгараад буй хамгийн том асуудал бол инфляци гэдгийг онцолжээ. Мөн энэ нь шийдвэрлэхэд хэцүү асуудал биш гэж хэлсэн байна. Албан мэдээнээс харахад Туркийн инфляци өнгөрсөн оны аравдугаар сард 85.6 хувьтай байсан бол гуравдугаар сард 50.5 хувь болжээ.
Түүнчлэн хоёрдугаар сард болсон газар хөдлөлтийн дараах нөхөн сэргээлт нь Эрдоганы тэргүүлэх зорилтуудын нэг юм.
Эх сурвалж: AL JAZEERA
Холбоотой мэдээ