УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд холбогдох хэргийг өнгөрсөн Баасан гаригт шүүхэд шилжүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ. Прокуророос тус хэргийг хянаж байгаа гэдэг хариултыг өглөө. Энэ талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад "С.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал ирээгүй байна" гэдэг мэдээллийг өгсөн юм.
С.Батдөлийн хорих ялыг тавдугаар сарын 8-нд дөрөв дэх удаагаа нэг сараар сунгасан бөгөөд цагдах хорих хугацаа нь зургадугаар сарын 9-нд дуусах гэнэ.
Түүний гэрээс олдсон 7.3 тэрбум төгрөгийн 4.2 тэрбумынх нь эздийг хууль сахиулагчид тогтоосон. Түүнийг нэгдүгээр сарын 6-ны өдөр саатуулж, сулласан ч гурав хоногийн дараа сарын хугацаатай хорих шийдвэр гарсан байдаг.
С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд, мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7.3 тэрбум төгрөгийг мэдсээр байж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан байдаг.
Зочин 2023-05-29 66.181.182.18
шүүх ингэж цаг хождогоо болимоор юм. юунаас болж удаашраад байгаа талаараа нээлттэй мэдээлмээр юм.
Зочин 2023-05-29 213.87.148.41
>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
зочин 2023-05-29 192.82.68.232
монголын шүүх ч гэждээ ингэсгээд хаядагшдээ энэ хулгай 6 хан сар болоод гараад ирнэ
##- baasni 2023-05-29 216.38.195.74
Gadni gyilagchin+yrbagchid
ЗОЧИН 2023-05-29 103.10.21.12
ЭНЭ ИХ АВИЛГЫН МӨНГИЙГ ХУВААЛЦАХ ЁСТОЙ БАЙСАН УБТЗ-ЫН НИЛЭЭД ХЭДЭН ТОМЧУУЛ БАЙГАА СУРАГТАЙ ЯРИГДААД БАЙСАН ТЭД ЮУ БОЛСОН БЭ, ЭСВЭЛ ЭНЭ НӨХӨР ГАНЦААРАА АВИЛГАДСАН БНА УУ, БАТДӨЛ АВИЛГЫН МӨНГӨНИЙ ДҮН ТОМ УЧРААС 15 ЖИЛИЙН ЯЛ СОНСОХ УУ.
- xuux- , 6 # ? 2023-05-29 216.38.195.74
1+xyi;f; ?
Зочин 2023-05-29 202.9.46.235
Шүүхэд шилжүүлэх санал ирээгүй ч гэх шиг юу ч яриад байгаан.. улаан авилгачин улсын мөнгө завшигч гдг нь тодорхой байхад буруугүй гээд суллачих санаатай байна уу
XT+oskr-CJn. 2023-05-29 216.38.195.74
##- newyj,-t\txnbyln;+ cpyxxy bnp transhaani, +sfdw+,mlkti+OpydHjg+gyiljnbngn
Зочин 2023-05-29 216.38.195.74
– @;cn? ;
Зочин 2023-05-29 139.5.216.117
Авлига албан тушаалын хэрэг үйлдээүй л хүүхэд юм байна ш д. Олсны нөгөө үзүүрт харин үхэр байж.
Зочин 2023-05-29 192.82.87.117
Батдөлийн олсон олсны үзүүрээс АТГ-ын дарга нар бас хамт чимхэлцээд байгаа юмуу даа !
зочин 2023-05-29 202.21.102.222
шоронд насаар нь ял өгвөл таарна