Шүүх: С.Батдөлийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал ирээгүй

Хуучирсан мэдээ: 2023.05.29-нд нийтлэгдсэн

Шүүх: С.Батдөлийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал ирээгүй

Шүүх: С.Батдөлийн хэргийг шүүхэд шилжүүлэх санал ирээгүй

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч дарга С.Батдөлд холбогдох хэргийг өнгөрсөн Баасан гаригт шүүхэд шилжүүлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлжээ. Прокуророос тус хэргийг хянаж байгаа гэдэг хариултыг өглөө.  Энэ талаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тодруулахад "С.Батдөлд холбогдох хэргийг шүүхэд шилжүүлэх санал ирээгүй байна" гэдэг мэдээллийг өгсөн юм.

С.Батдөлийн хорих ялыг тавдугаар сарын 8-нд дөрөв дэх удаагаа нэг сараар сунгасан бөгөөд цагдах хорих хугацаа нь зургадугаар сарын 9-нд дуусах гэнэ.

Түүний гэрээс олдсон 7.3 тэрбум төгрөгийн 4.2 тэрбумынх нь эздийг хууль сахиулагчид тогтоосон. Түүнийг нэгдүгээр сарын 6-ны өдөр саатуулж, сулласан ч гурав хоногийн дараа сарын хугацаатай хорих шийдвэр гарсан байдаг.

С.Батдөлийг 2018 оноос эхлэн үл хөдлөх хөрөнгө худалдан борлуулж, олсон орлогоос их хэмжээний татварт ноогдох орлого буюу 700 орчим сая төгрөгийг Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах орон сууцанд болон өөрийн гэртээ нууж, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн үйлдэлд, мөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийн улмаас олсон орлого болох 7.3 тэрбум төгрөгийг мэдсээр байж ашигласан, түүний хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 2022 онд хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө худалдан авах зэргээр өөрчилж, байнга тогтвортой мөнгө угаасан гэмт хэрэг үйлдсэн гэх үйлдэлд нь яллагдагчаар татсан байдаг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж