Замын-Үүдэд газ алдсан компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон

Замын-Үүдэд газ алдсан компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон

Замын-Үүдэд газ алдсан компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон

Замын-Үүд суманд агаарт газ тархаж, суурингийн бүхий л хэсэгт амьсгалах агаар бохирдсон талаар иргэд цахим хуудастаа бичжээ. Тодруулбал, тус суманд үйл ажиллагаа явуулж эхэлж байгаа гэх газрын тос боловсруулах үйлдвэр газ алдаж, олон хүн хордлогод орсон байна. Тиймээс иргэд холбогдох байгууллага, нутгийн удирдлагуудыг энэ асуудалд хариуцлагатай хандаж, агаар хэр бохирдсонг хэмжиж, үйлдвэрийн туршилтыг яаралтай зогсоохыг хүсчээ.

Албаныхан одоогоор газ алдсан гэх асуудлаар тайлбар мэдээлэл өгөөгүй байна. Харин Замын-Үүдийн иргэдийн цахим хуудаст нэгэн иргэн “ТЖай” ХХК үйлдвэрийн туршилтын үеэр газ алдсандаа уучлалт гуйж, туршилтыг зогсоосон тул дахин ийм асуудал үүсэхгүй гэв.

Цахим хуудаст бичсэн мэдэгдэлд “Дорноговь аймгийн Замын-Үүд сумын иргэдийн анхааралд “ТЖай” компани нь Уул уурхай хүнд үйлдвэрийн яамны Газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж Замын-үүд суманд үйлдвэрээ ашиглалтад оруулах туршилтын ажлыг явуулсан болно. Энэ хугацаанд туршилтын үйлдвэрлэлийн хүрээнд техникийн газ үнэртсэн тул Замын-Үүд сумын ард иргэдээс уучлалт хүсье. Туршилтын ажил дуусч үйлдвэрлэл зогсоосон тул дахиж үнэртэхгүй болно” гэжээ.

Тус компанийн мэдээллийг шүүж үзэхэд 2002 онд байгуулагдан гадаад худалдаа, олон улсын тээвэр зуучлал, 2015 оноос газрын тосны импорт, бөөний борлуулалт, 2017 оноос газрын тосны бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байна.

Газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэл нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрт байрладаг ба 2019 онд Стандарт хэмжил зүйн газраас А-80, А-92 бензин, дизелийн түлш үйлдвэрлэх  /Монгол улсын стандарт MNS 0216:2017, MNS 0217:2017, норматив техникийн баримт бичиг/  тохирлын гэрчилгээ авсан аж.

ХОРДОЖ, БИЕИЙН БАЙДАЛ НЬ ХҮНДЭРСЭН ИРГЭН ОДООГООР БАЙХГҮЙ

Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газраас тодруулахад "Иргэдийн гомдол мэдээллийн дагуу холбогдох албууд шалгалт хийсэн. Тус компанийн үйл ажиллагааг бүрэн зогсоосон байгаа. Өнгөрсөн амралтын өдрүүдэд иргэдээс ирсэн гомдлын дагуу сумын Онцгой байдлын алба ажилласан" гэлээ.

Тус сумын Онцгой байдлын газраас өгсөн мэдээллээр "Бямба гаригийн 23:00 цагийн үед иргэдээс газ үнэртэж, агаар бохирдсон талаар дуудлага мэдээллүүд ирсэн. Үүний дагуу онцгой байдлын алба хаагчид газар дээр нь очиж шалгасан байгаа. Тусгай зөвшөөрөлтэй туршилтын үйл ажиллагаа явуулж байгаа гэх "Трансгейт интернэшнл" ХХК гэх аж ахуй нэгж газрын тос олборлох үйлдвэрийн туршилтын ажлыг хийж байх үедээ агаарт их хэмжээний газ бүхий хий алдсан нь тогтоогдсон.

Тухайн компани туршилтын үйл ажиллагаагаа зогсоож, дахин үйлдвэрийн ажил явуулахгүй болсон.

Техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг харгалзаж үйл ажиллагаа явуулах албан шаардлага өгсөн. Одоогоор хордлогод орсон, биеийн байдал нь хүндэрсэн хүн байхгүй" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-29 213.87.148.41

>>>>>>> Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Нэргүй 2023-05-29 124.158.120.30

цоо шинэ салбарт энэ зэргийн алдаа байх Амжилт

Avatar

Зочин 2023-05-29 103.212.117.9

Бага оврын хулхи бензиний үйлдвэр барьцан ажилаа эхлэх гээд байгаа юм уу ? хаашаа юм ?

Avatar

Иргэн 2023-05-29 91.210.248.255

ОЧ ҮСРЭХ, ШҮДЭНЗ ЗУРВАЛ ТЭГЭЭД Л ӨНГӨРӨӨ ГЭСЭН ҮГ ШҮҮ, ГАЗ МАШ
ИХ АЮУЛТАЙ, САЙН АГААРЖУУЛАЛТ ХИЙХ ХЭРЭГТЭЙ…

Avatar

Нэргүй 2023-05-29 202.179.25.233

Газ үнэртээд хорддог бол хотыхон бүгд хордоно. Газахи явдаг машинуудаас дутуу шатсан газ ихээр үнэртэж л байдаг.

Avatar

Нэргүй 2023-05-29 103.229.123.215

Энэ Газрын тос боловсруулах үйлдвэрийн тухай сурвалжлага хийгээч хө. Засгийн газар Энэтхэгтэй хамтарч хэрэгжүүлж бгаа төслөөс өөр бас ийм үйлдвэр баригдаж бгаа юм уу?

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж