УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлсэн. Тиймээс гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, 126 гэх тооны талаар иргэдийн саналыг сонслоо. Засгийн газраас оруулж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүдийн тоог 152 буюу 50:50 байхаар оруулж ирсэн нь иргэдийн дэмжлэгийг аваагүй. Өөрөөр хэлбэл, гишүүд тойрогтоо очиж загнуулан, шүүмжлэлтэй тулгарсан юм. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөж гишүүдийн тоог 126 байхаар тогтож, 60:40 гэсэн харьцааг оруулахаар санал нэгдсэн юм.
Өмнө нь мөн тойрогтоо ажилласан гишүүд загнуулсаар, зандруулсаар, шүүмжлүүлсээр ирсэн бол энэ удаад тойрогтоо ажиллаж буй УИХ-ын гишүүдийн зураг эхнээсээ олны шүүмжлэлийг дагуулж байна.
Зарим УИХ-ын гишүүд ард иргэдтэй уулзаж яваагаа сурталчилж, "жүжиглэж" байгаа нь ард иргэдэд таалагдсангүй. Тодруулбал, УИХ-ын сонгуульд хоёр удаа дараалан ялалт байгуулж, парламентад хууль тогтоож суугаа М.Оюунчимэг гишүүн байна. Тэрбээр брэндийн хувцсаар гоёж, гудамжинд мөлхөх нь холгүй мод тарьж буй зургаа нийтэлжээ.
Түүнд тойргийнхон нь их л ам сайтай байдаг гэнэ. Учир нь, Чингэлтэй дүүргийг төлөөлөн УИХ-д ажиллах болсноор сургууль, цэцэрлэгүүд олноор баригдаж нийгмийн тулгамдсан асуудлуудын нэлээд нь шийдэгдсэн гэж үздэг. Мөн Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа төслүүдээс хамгийн амжилттай яваа нь Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй “Шинэ хороо”, “Эко хороо” гэдэг. Уг төслийн хүрээнд одоогоор тус тойргоос 1000 орчим айл яндангаа буулгаж, цахилгаанаар халаалтаа шийдсэнээр хашаандаа тохь тухтай амьдардаг болжээ. Цаашид дээрх хоёр төслөөс “Эко хороо” нь үргэлжлэн хэрэгжих гэнэ.








Мөн УИХ-ын гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч А.Адьяасүрэн, Д.Ганбат нарын иргэдтэй хийсэн уулзалтын зураг олны бухимдлыг төрүүлэв. Тэд ард иргэдтэй тамхи нэрж, бэлэглэсэн бидон саваа шалгаж яваа сурагтай. Мөн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тэднээс дутахааргүй тойргийнхоо ахмадуудад үнсүүлж явна. Үндсэн ажлаа хийж, иргэдийн санал бодлыг сонсохоос илүүтэй, өөрсдийнхөө сурталчилгааг хийгээд эхэлсэн УИХ-ын гишүүдийн "жүжигчдэд" Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнавал таарна.
Зочин 2023-05-29 213.87.148.41
=== Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-05-29 192.82.91.232
шшш Жаргалмаа … чамд ямар их итгэж, чамайг сонгогдоход яаж баярлаж байлаа. 3 жил үхсэн амьд нь мэдэгдэхгүй таг дуугуй байсаар … галтай цогтой юмны наад цаадыг мэдэхийн дээдээр мэддэг тв нэвтрүүлэгч юунд хүлэгдээд , хэнд барьцаалагдаад буруутай эвлэрч үнэнээс дайжин ядарсан улдсан иргэд олныхоо төлөө үнэнчээр тэмцэхгүй. нам дагаад ПАГ болов оо….
Зочин 2023-05-29 192.82.91.232
бусад нь яах вээ … тэртээ тэргүй ёс жудаг ухамсар ухааны УЛНЫХАН юм чинь . ЧИ л харамсалтай байна!!!!!
ЗОЧИН 2023-05-29 103.10.21.12
ЦАГААНДАА ГАРСАН МАН-ынхний ЭНЭ ХУЛГАЙ ЛУЙВАР,АВИЛГЫГ УСТГАЯ,ҮҮНИЙ ХАРГАЙГААР ЯДУУРЧ ТУЙЛДСАН ЭХ ОРОН АРД ТҮМНЭЭ МАН-ын ДАРАНГУЙЛЛААС ЭГНЭГТ АНГИЖРУУЛЪЯ ГЭВЭЛ: 1.ОДООГИЙН ЭНЭ УИХ-аар ҮХНӨ ХИЙЛГЭХГҮЙ, ГИШҮҮДИЙН ТООГ 1-ээр Ч НЭМЭГДҮҮЛЭХГҮЙ БАЙХ 2. 2024 ОНЫ СОНГУУЛИАР МАН-ын НЭР ДЭВШИГЧДЭД ХЭН Ч БАЙ САНАЛ ӨГӨХГҮЙ БАЙХ 3.ОДООГИЙН УИХ-ын МАН-ЫН ГИШҮҮДИЙН 1-д НЬ Ч 1-ч САНАЛ ӨГӨХГҮЙГЭЭР 1-ийг НЬ Ч ДАХИН СОНГОХГҮЙ БАЙХ 4.ИЙНХҮҮ 2024 ОНЫ УИХ-ыг МАН-ГҮЙ УИХ БОЛГОЖ МАН-ын 100 ЖИЛИЙН ДАРЛАЛЫГ ЗОГСООНО.
Зочин 2023-05-29 139.5.216.13
МАН АРД ТҮМНИЙГ ЦАГААН ЦААС ГЭЖ ЁСТОЙ ДОРОМЖИЛЖ БАЙНА. БЗС МАН БОЛОН ОЮУНЭРДЭНЭ ЭНЭ ОЛОН ЖИЛИЙН ХУГАЦААНД МЭДЭЭГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХ УУ. БҮГДИЙГ МЭДЭЖ БАЙСАН. ҮНЭНДЭЭ БОЛ УИХ-ЫН ГИШҮҮДИЙН ЧИХИЙГ ЗӨӨЛЛӨЖ, ИРГЭДИЙГ ЭНЭ ЯСТАЙ НОЦОЛДОЖ БАЙХ ХООРОНД ҮНДСЭН ХУУЛИЙН ӨӨРЧЛӨЛТИЙГ ХИЙХ Л ХАМГИЙН ЧУХАЛ НЬ БАЙГАА БОЛОХООР ЯГ ЭНЭ ЦАГ ДОР ГАРГАН ТАВЬСАН. ҮҮНИЙГ ЗАРИГИЙН ӨНӨРӨӨ, КОМЕДИЙН БАТБИЛЭГ НАР МЭДЭХГҮЙ БАЙНА ГЭЖ БАЙХГҮЙ. ТЭГЭХЭЭР ЭД НАР ХАМТРАГЧ НАР ГЭСЭН ҮГ. АРД ТҮМЭН МИНЬ ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ
ЗОЧИН 2023-05-29 139.5.216.13
АРД ТҮМЭН МИНЬ ХАМГИЙН ЧУХАЛ НЬ ҮНДСЭН ХУУЛИЙГ ӨӨРЧЛҮҮЛЭХГҮЙ БАЙХ ЯВДАЛ. ИРГЭД НАМЫГ БИШ ИРГЭНИЙГ Л СОНГОХ ЁСТОЙ. 76 ТОЙРОГТ ХУВААГДААД ДОВ ЖАЛГА ЯРИАД ХЭЦҮҮ БАЙНА, ТӨСӨВ ИХ ЗАРЦУУЛЖ БАЙНА ГЭЭД БАЙСАН. ТЭГВЭЛ ЯАГААД ТҮҮНИЙГ ХЭВЭЭР ҮЛДЭЭГЭЭД ТЭГЭЭД БАС НАМААС СОНГОХ ГЭЭД УЛАЙРААД БАЙГАА НЬ ӨӨРСДИЙГӨӨ ТЭР СУУДАЛД 30 ЖИЛ ГАГНАХ ГЭЭД БАЙГААГИЙН ИЛРЭЛ.
Зочин 2023-05-29 103.229.123.131
Өөр сонголт байхгүй болтол МАН-ынхан арга заль зохиосон. АН-ынхан ах нараа дуурайж авилга луйварт гаршиж түүнээсээ болж Эрдэнэ мэт нь даргын суудлаасаа салахгүй зүтгэн намаа хороллоо. Шинэ дарга Гантөмөр бас БЗС-гийн нүхэнд уналаа МАН-ы ам мэхэнд нь унаж ард түмнийг сонголтгүй болгосны гайг хэн үүрэх вэ
Зочин 2023-05-29 27.123.214.2
Манай ахмад үеийнхэн би энэ намын хүчээр өдий зэрэгтэй явна гэдэг , хүүхдүүд нь манай ээж аавын нам гэдэг хандлагаар сонгуульд оролцоод байвал энэ мэт жүжигчидээр хамараа дөрлүүлэх , амьдралаа дордуулна шүү . Сонгуулиа ирээдүйгээ харж өгч амьдралаа гэрэл гэгээтэй болгоё оо найз нараа . Энэ мэт жижигчид 7 уулын цаагуур далд орж Монголын төр ариусах болтугай
Батбаяр 2023-05-29 202.9.40.99
Ерөнхий сайд, Засгын газрын хэрэг эрхлэх газрын дарга нарын хэлснээр бол элдэв асуудалд холбогдсон гишүүд хэзээ ч дахин нэр дэвшихгүй… Ард түмэн та нарт дахиж хэзээ ч сонгохгүй л болов уу…
Zochin 2023-05-29 66.181.161.98
Ugiin hiij ajilna bn,hulgain zamaarl yavj BFA bolohoors zz
irgen 2023-05-29 119.40.103.3
kkkkk, hoshin shogiin jujigchid ajilgui boljee
Зочин 2023-05-29 43.242.243.33
Намайг сонгоод өг гэхээр нь ахин дахин сонгоод л байхаар чинь сонгогдохыг л бодох нь эд нарын зөв шүү дээ
Зочин 2023-05-29 64.119.22.35
иймийг нь мэдсээр байгаад л сонгочихдог улныханг яалтай билээ, дахин дахин сонгогдохын тул улнаас нь гаргахгүй байгаа улсын бодлогыг яалтай.
зочин 2023-05-29 139.5.217.243
БАЯНГОЛ ДҮҮРГИЙН ТОХИЛЖИЛТЫН ХЭЛТЭС ГЭЖ ХӨЛДҮҮ НӨХДҮҮД АЖЛАА ХИЙГЭЭСЭЙ.
ЖИЛ БҮР УЛИАСНЫ ХӨВӨНДӨӨ ДАРАГДАЖ ЗУСДАГ, НАМАРЖДАГ БАЙДАЛ ЭНЭ ЖИЛ ҮРГЭЛЖЛЭХ НЬ.
АМЬСГАЛАХ АРГАГҮЙ БОЛТОЛ ХӨВӨН ХИЙСНЭ, ХАРШИЛ ХӨДӨЛГӨНӨ. ЛАВ Л III-IV ХОРООЛЛЫН ЭЦСИЙН БУУДЛЫН
12-Р БАЙРНЫ ХОЙД ТАЛД БАЙДАГ ХҮҮХДИЙН ТОГЛООМЫН ТАЛБАЙД БАЙДАГ МОДНЫ ХӨВӨНГҮҮД ОДОО ХИЙСЧ ЭХЛЭХЭЭР
ЦОНХОО Ч ОНГОЙЛГОХ АРГАГҮЙ БОЛДОГ. УГ НЬ ХАВАР ЭРТ ТАЙРЧ БОГИНОСГОСОН БОЛ!!! АРЧААГҮЙ ДҮҮРЭГ, ХЭЛТЭС
Зочин 2023-05-29 202.126.88.99
хахө
Уншигч 2023-05-29 202.9.46.120
Яг таарсан гарчиг өгчээ.
зочин 2023-05-29 122.201.19.190
ахиж сонгогдох гээд жүжиглээд бгаан байхдаа энэ авгай сургалтйн луйвард оролцсон бсан биздээ ахиж төрлүү шагайх ч эрхгүй шүү та нар луйвраар л гарч ирдэггүйн юм бол
Бадарч тахар 2023-05-29 66.181.180.211
ёстлй жүжигчин хүн байна ! гэхдээ эрт байна хойтон цагаан сарын дараачаас эхэл !!