Хуучирсан мэдээ: 2023.05.29-нд нийтлэгдсэн

"Жүжигчид"

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд  шилжүүлсэн. Тиймээс гишүүд өнгөрсөн долоо хоногт тойрогтоо ажиллаж, 126 гэх тооны талаар иргэдийн саналыг сонслоо. Засгийн газраас оруулж ирсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлд гишүүдийн тоог 152 буюу 50:50 байхаар оруулж ирсэн нь иргэдийн дэмжлэгийг аваагүй. Өөрөөр хэлбэл, гишүүд тойрогтоо очиж загнуулан, шүүмжлэлтэй тулгарсан юм. Тиймээс парламентад суудалтай улс төрийн намууд зөвшилцөж гишүүдийн тоог 126 байхаар тогтож, 60:40 гэсэн харьцааг оруулахаар санал нэгдсэн юм.

Өмнө нь мөн тойрогтоо ажилласан гишүүд загнуулсаар, зандруулсаар, шүүмжлүүлсээр ирсэн бол энэ удаад тойрогтоо ажиллаж буй УИХ-ын гишүүдийн зураг эхнээсээ олны шүүмжлэлийг дагуулж байна.

Зарим УИХ-ын гишүүд ард иргэдтэй уулзаж яваагаа сурталчилж, "жүжиглэж" байгаа нь ард иргэдэд таалагдсангүй. Тодруулбал, УИХ-ын сонгуульд хоёр удаа дараалан ялалт байгуулж, парламентад хууль тогтоож суугаа М.Оюунчимэг гишүүн байна. Тэрбээр брэндийн хувцсаар гоёж, гудамжинд мөлхөх нь холгүй мод тарьж буй зургаа нийтэлжээ.

Түүнд тойргийнхон нь их л ам сайтай байдаг гэнэ. Учир нь, Чингэлтэй дүүргийг төлөөлөн УИХ-д ажиллах болсноор сургууль, цэцэрлэгүүд олноор баригдаж нийгмийн тулгамдсан асуудлуудын нэлээд нь шийдэгдсэн гэж үздэг. Мөн Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор хэрэгжүүлж байгаа төслүүдээс хамгийн амжилттай яваа нь Чингэлтэй дүүрэгт хэрэгжүүлж буй “Шинэ хороо”, “Эко хороо” гэдэг. Уг төслийн хүрээнд одоогоор тус тойргоос 1000 орчим айл яндангаа буулгаж, цахилгаанаар халаалтаа шийдсэнээр хашаандаа тохь тухтай амьдардаг болжээ. Цаашид дээрх хоёр төслөөс “Эко хороо” нь үргэлжлэн хэрэгжих гэнэ.

Мөн УИХ-ын гуравдугаар тойрог буюу Баянхонгор аймагт АН-аас нэр дэвшигч А.Адьяасүрэн, Д.Ганбат нарын иргэдтэй хийсэн уулзалтын зураг олны бухимдлыг төрүүлэв. Тэд ард иргэдтэй тамхи нэрж, бэлэглэсэн бидон саваа шалгаж яваа сурагтай. Мөн УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа тэднээс дутахааргүй тойргийнхоо ахмадуудад үнсүүлж явна. Үндсэн ажлаа хийж, иргэдийн санал бодлыг сонсохоос илүүтэй, өөрсдийнхөө сурталчилгааг хийгээд эхэлсэн УИХ-ын гишүүдийн "жүжигчдэд" Монгол Улсын Гавьяат жүжигчин цол тэмдгээр шагнавал таарна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
28
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж