Сурвалжлага: Хятад-Монгол-Оросыг холбосон шинэ коридор

Сурвалжлага: Хятад-Монгол-Оросыг холбосон шинэ коридор

Нүүрсний экспортын гол боомтын нэг Шивээхүрэн гурван улсын гол коридор  болох цаг айсуй. Учир нь,  Шивээхүрэн-Сэхэ хилийн боомтын холбосон нарийн царигтай төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж,  аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Шивээхүрэн боомтыг Хятадын Сэхэ боомттой 7.1 км төмөр замаар холбох юм. Шивээхүрэн боомт нь нүүрсний экспортын 48 хувийг гаргадаг стратегийн ач холбогдолтой боомт юм.

Тус боомтыг төмөр замаар холбосноор жилдээ 20 сая тонн нүүрс зөөнө гэсэн сайн мэдээг албаныхан хэлж байна

Ингэснээр тус бүс нутгаас олборлодог нүүрсийг зах зээлийн чөлөөт өрсөлдөөнд тулгуурлан цаг хугацаа, өртөг зардал хэмнэж, экспортын гол зах зээл рүү тээвэрлэх боломж бүрдэхээс гадна говийн бүс нутагт буй ашигт малтмалын ордуудын үнэлэмжийг өсгөж, эдийн засгийн эргэлтэд оруулах шинэ боломжууд нээгдэнэ.

Цар тахлын дараа нүүрс тээвэр тэг зогсч, эдийн засаг элгээрээ хэвтсэн цаг үе саяхан. Тиймээс Засгийн газар эдийн засгаа сэргээх Шинэ сэргэлтийн зургаан бодлогоо зарласан. Түүний нэг нь Боомтын сэргэлт байв.  Өөрөөр хэлбэл, боомтуудын боймыг тайлж, нүүрсний экспортыг жилдээ 50 сая тоннд хүргэх том амбиц тавьж байгаа.

Шивээхүрэн-Сэхэ боомтыг төмөр замаар холбосноор Монгол Орос, Хятадын эдийн засгийн коридорын хил дамнасан төмөр зам болох баруун босоо тэнхлэгийн Шивээхүрэн-Нарийнсухайт-Арцсуурь чиглэлийн төмөр замын эхлэл болж буй гэдгээрээ ч стратегийн бас эдийн засгийн онцгой ач холбогдолтой аж.

ШИВЭЭХҮРЭН-СЭХЭ БООМТ ЭДИЙН ЗАСГИЙН КОРИДОР БОЛОХ НЬ

Уг төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх бөгөөд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтыг хувийн хэвшил буюу “Нарийн сухайтын төмөр зам” ХХК зуун хувь өөрсдийн хөрөнгөөр шийдвэрлэх аж. Ашиглалтын үйл ажиллагааг төрийн эзэмшлийн “Шивээхүрэн төмөр зам” ХХК хариуцан ажиллах юм байна.

Ерөнхий сайд нээлтийн үгэндээ “Манай улсын уул уурхайн салбарын гол бүтээгдэхүүн болох зэс, нүүрсний экспортын 50 гаруй хувийг Гашуунсухайт боомт, 25 орчим хувийг Шивээхүрэн боомт эзэлдэг билээ. Гэвч Шивээхүрэн боомтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг өнөөдрийг хүртэл эхлүүлж чадалгүй хугацаа алдсан нь асар том хэмжээний боломжоо алдсан явдал юм.

Замын-Үүд-Эрээнийг төмөр замаар холбосны 70 жилийн ой энэ жил тохиож байна. Бүтэн 70 жилийн дараа, Та бид экспортын төмөр замын хоёрдахь, гуравдахь, дөрөвдэх гарцыг одоо л үе шаттай нээж эхэлж байгаа нь харамсалтай. Боомт сэргэж, авлигажсан систем задарч, далд эдийн засаг ил болсноор эдийн засаг өдөр өдрөөр сэргэсээр байна. 2020 онд -4.6 хувь байсан эдийн засаг, 2021 онд 1.6 хувь, 2022 онд 4.8 хувь, 2023 оны нэгдүгээр улирлын дүнгээр 7.9 хувиар өсөж, улсын төсөв 1.1 их наядаар давж биелж, валютын нөөц 3.8 тэрбум ам.долларт хүрч, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн түүхэндээ анх удаа 5000 ам.долларт хүрсэн" болохыг дуулгасан юм.

ТӨМӨР ЗАМ АШИГЛАЛТАД ОРСОН ЦАГААСАА НҮҮРС ТЭЭВЭРЛЭНЭ

Хятадтай нарийн царигтай төмөр замаар холбогдох нь  эдийн засгийн хувьд түүхэн шийдвэр байх нь гарцаагүй.  Өөрөөр хэлбэл, Монгол Улс анх удаа нарийн царигтай төмөр замтай болж байгаа нь энэ юм. Төмөр замын бүтээн байгуулалтын талаар Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт хэлэхдээ,  “Гол төмөр замын урт 7.1 км, нийт дэлгэмэл уртаар 20 км төмөр зам юм.

Шивээхүрэн-Сэхэ боомтоор  сүүлийн таван жилийн хугацаанд нийтдээ 45 сая тонн нүүрс гарсан. Уг төмөр замын бүтээн байгуулалт ирэх аравдугаар сард дуусна.

Ингэснээр ирэх жил нийтдээ 20 сая тонн нүүрс тээвэрлэх хүчин чадалтай болно. Үүнээс гадна өртөг, зардал багатай.  Авто тээврээр тээвэрлэснээс 3-5 дахин бага зардлаар нүүрс тээвэрлэх бололцоо бүрдэх юм. Уг төмөр зам, ОХУ-Хятад-Монголыг холбосон эдийн засгийн коридор буюу баруун бүсийг холбосон онцлогтой. Цаашдаа өргөн царигийн төмөр замаар ОХУ-тай 1200 км замаар холбогдоно. Оросоос, Монгол Улсаар дамжаад Хятад руу экспорт гарах, мөн импортын бараа бүтээгдэхүүн тээвэрлэх боломжтой. Өргөн царигийн төмөр зам баригдсанаар уг төмөр замаар экспорт өргөн царигаар, импорт нарийн царигаар гарах нөхцөлтэйгөөр дотооддын компаниуд төсвөөс нэг ч төгрөг гаргахгүйгээр 207 гаруй тэрбумын хөрөнгө оруулалт хийж зургаан жилийн хугацаанд ашиглаад, дараа нь төрд үнэ төлбөргүй буцааж өгөх концессын гэрээ байгуулагдсан. Дээр дурдсан 207 тэрбумын 170 орчим тэрбум нь төмөр замын бүтээн байгуулалт, үлдсэн нь зүтгүүр вагон буюу таван зүтгүүр, 300 орчим вагон байхаар тооцсон. Төмөр зам ашиглалтад орсон өдрөөс  нүүрээ урд хөрш рүү тээвэрлэнэ. Монгол өмнө нь,  төмөр замаа барьсан ч урагшаа холболтгүй, зүтгүүр вагон дутуу зэрэг асуудал, бэрхшээл үүссэн. Харин энэхүү төмөр замыг барьж, ашиглалтад оруулснаар Хятад руу шууд тээвэрлэлтээ хийнэ” гэлээ.

НАРИЙН ЦАРИГААР ХОЛБОЖ БАЙГАА НЬ МОНГОЛ УЛСЫН ЭДИЙН ЗАСАГТ ЧУХАЛ ЭХЛЭЛ

“Төмөр замын цариг нь Монгол Улсын өрсөлдөх чадварын асуудал. Бид яах вэ, нарийн цариг гэж ярьдаг. Үнэн хэрэг дээрээ олон улсын цариг. Олон улсын царигаар хил гарна гэдэг нь нүүрс гаргах өртөг хямдарна гэсэн үг юм.

Тиймээс анх удаагаа нарийн царигаар холбож байгаа нь Монгол Улсын эдийн засагт чухал эхлэл.

Дээрээс нь манай нүүрсийг зах зээл дээр хамгийн хямдхан өртгөөр гаргах боломжийг бүрдүүлж өгч буй бүтээн байгуулалтыг эхлүүлэх шийдвэр гаргалаа. Хоёрдугаарт, өрсөлдөх чадвартай нүүрс гаргана гэдэг экспортын тогтвортой байх шинж тэмдэг. Экспорт  сайн байвал валютын нөөц сайн байна. Валютын нөөц сайн байснаар төгрөгийн худалдан авах чадвар сайжирна. Царигийн асуудал олон жил улс төр хийсэн. Өнөөдөр олон улсын царигаар гарч буй нь маш чухал. Уг төмөр зам ирэх аравдугаар сард ашиглалтад орсноор 20 сая тонн нүүрс экспортлох боломж бүрдэнэ.  Тиймээс Засгийн газрын хувьд энэ бүтээн байгуулалтад ач холбогдол өгч байна. Бид аль болгон бие биедээ үлгэр ярих вэ. Хөрсөн дээрээ бууж бодитоор эдийн засгийн нөхцөл байдлаа сайжруулах хэрэгтэй байна” гэж Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар ач холбогдлыг нь товчхонд дүгнэсэн юм.

НАРИЙН ЦАРИГААР ТӨМӨР ЗАМ ТАВИАД ТАНК ОРЖ ИРНЭ ГЭЖ АЙЛГАДАГ  ҮЕ ӨНГӨРСӨН

Уг төмөр замыг барьснаар эдийн засагт чухал ач холбогдолтой болохыг хувийн хэвшлийнхэн ч магтаж байна.  Уул уурхайн салбарт үйл ажиллагаа эрхлэдэг хувийн хэвшлийнхний хувьд энэхүү төмөр зам итгэл найдвар ч төрүүлж байна. Энэ талаар МАК ХХК-ийн бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир “2008 онд нарийн царигийн төмөр замыг уурхай хүртэл 47.6 км төмөр зам барих зураг төслийг хийж, бүтээн байгуулалтын гэрээнд гарын үсэг зурах гэж байхад харамсалтай нь төрөөс төмөр замын баримтлах бодлогын бичиг баримт гарсан. Ингээд нарийн царигийн төмөр замыг хойш нь тавьсан. 15 жил өнгөрсөн байна шүү дээ. Энэ хугацаанд төмөр замын бүтээн байгуулалтыг хийх гэж бид маш их оролдлого хийсэн. Уурхай хүртэл нарийн царигийн төмөр зам баригдсанаар танк орж ирэх гээд байгаа бол боомтын хэмжээнд барихаар зураг төслийг хийлгэсэн. Бас л дэмжлэг аваагүй. Боомтын хэмжээнд барих ч гэсэн өргөн царигаар баръя гэж байсан. 5-10 км өргөн царигаар явуулаад шилжилт хийх тээврийн хэрэгсэл зам нь өргөн байж болно. Гэхдээ  маш их хөрөнгө оруулалт шаардсан асуудал. Эдийн засгийн ямар ч утга учиргүй бүтээн байгуулалтыг хийхгүй гэдэг асуудал гарсан.

Өнөөдөр ямар ч байсан төсөр замын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаад маш их баяртай байна. Монгол Улсын эдийн засагт маш чухал нөлөө үзүүлнэ. Энэ чиглэлээр өнгөрсөн цаг хугацаанд зүтгэл гаргаж, хийж хэрэгжүүлэх санаачилгыг тавьж байсан хүний хувьд биеллээ олж байгаад их баяртай байна. Шинэ сэргэлтийн бодлого гэж анх удаа гаргасан. Миний мэдэхээр 1990 оноос хойш бодлогын бичиг баримт гаргаж байсан Засгийн газар байхгүй. Аж ахуй нэгжүүд маш их талархан дэмжлээ. Үр дүн гарч эхэлж байна. Ингэснээр экспорт, валютын эх үүсвэр нэмэгдэж, ажлын байр бий болно. Монгол Улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр болохуйц бодлогын бичиг баримт гарсан. Монгол Улсын ирээдүйн хөгжлийг өөдрөгөөр харж байна” гэлээ.

Монголын нүүрсний гол гарцын нэг Шивээхүрэнг нарийн царигтай төмөр замаар Сэхэтэй холбосноор уг төмөр зам хугацаандаа ашиглалтад орвол 20 сая тонн нүүрс экспортлож, улсын төсөвт жилд дунджаар таван тэрбумын төгрөгийн татвар төвлөрүүлэх сайн мэдээ хуваалцъя. Ийнхүү шинэ торгоны гол зам,  Шивээхүрэн болох нь.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
41
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

39 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-29 103.57.92.110

Оросд ямар хамаатай юм
Өмчлөгч нь хэн бэ?

Avatar

Нэргүй 2023-05-29 202.126.89.113

Гаргасан нүүрсний 60%-ийг нь хулгайчууд нь луйвардчихдаг

Avatar

УУЛ УУРХАЙГҮЙ ХӨВСГӨЛ 2023-05-29 139.5.217.31

МОНГОЛ ЯЛАН. ТАНК ОРЖ ИРНЭ ШҮҮ. 10 ХУВИЙН ДАВКАА АХ, ЖИНКО АХ 2Т ХЭЛЭН ШҮҮ. ХОХИЧИШҮҮ

Avatar

И 2023-05-29 66.181.161.134

Тавантолгой г.м. төрийн нүүрс гаргах төмөр замаа гацаасаар, МАК, SGS компаниудын төмөр замыг дэмжээд түрүүлээд тавьчихаж бгаам бна.

Avatar

Нэргүй 2023-05-29 51.38.70.66

НЭГ ДАВЖАА БИЕТЭЙ АХАР БОДОЛТОЙ ЛУЙВАР ХИЙДЭГ ХБАТТУЛГА ГЭЖ НЭРТЭЙ ДҮНХҮҮ н**ш УЛСЫГ ХОРЛООД УДАЖ БАЙНДАА . АХМАДУУДЫГ МӨН ЗЭЭЛТЭЙ ЗЭЭЛГҮЙГЭЭР НЬ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЖ ТАГЖГАР БОДЛОО ГҮЙЦЭЛДҮҮЛСЭН АЦ НЬ ХҮРТЭЛ БОГИНО КК

Avatar

Хулгайч 2023-05-29 213.55.246.155

баярлаад байх юм биш, юм хийж сурах л хэрэгтэй, ган төмрөө хайлуулж сур, үр хойчдоо юм үлдээ, 100 жил хүрэхгүй бүх бөялагаа дуусна, баахан онгорхой нүх сэг болсон цөлүүд үлдэнэ

Avatar

Нэргүй 2023-05-29 59.153.86.21

Төмөр замаар холбогдоно гэдэг сайн Оросын Кизилийн нүүрс Хятадруу гарах хамгийн дөт зам болох л байх даа.

Avatar

Нэргүй 2023-05-29 103.229.176.140

uursdiinhiiguu zuuj bhaar uruuliinhiig zuugeed ashig hurtej bval bas bolj l bna. hadgalj bhad aandaa une ni usuud l bh tuuhii eduud manaid ih bna.

Avatar

Нэргүй 2023-05-29 66.181.160.22

Наад 20 сая тонн нүүрс зөөнө гэж байгаа чинь арчаагүй хувиа хичээсэн тэнэгээ гайхуулж байгаа хэрэг шүү

Avatar

Зочин 2023-05-29 202.126.89.192

Хүрэлбаатар с** х***а нартай шоудаад байсан нарийн цариг шийдсэн байна. Урвагч. Огцруулья. Улс дотроо 2 өөр цариг байж яаж болох юм. Бариагүй нь дээр орхи зогсоо.

Avatar

Кк 2023-05-29 202.9.46.223

оростой холбоод хэрэггүй

Avatar

Нэргүй 2023-05-29 202.126.90.124

За тэгээд ард түмний мөнгөөр төмөр зам таввж авч бгаад л нүүрсээ сайхан зөөнө, Монголчуудад өгөх ашиг нь юу вээ? Энэ эдийн засгийн сайд энэ төмөр замынхаа зардлыг тайлагнаад дээр нь сар бүр хэдэн тн нүүрс гаргаж хэдий хэмжээний ашиг олж бгаагаа бас тайлагнана биз?

Avatar

Нэргүй 2023-05-29 74.213.248.111

Юу хуцаад байгаан бэ танк ороод ирвэл яахын монгол ялан

Avatar

Нэргүй 2023-05-29 107.115.29.26

Nyamtaishir n odoo amid seruun baidag boluu daa huurhii. Nar n garsan bhdaa

Avatar

Нэргүй 2023-05-29 213.87.148.41

==== Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

Avatar

Aduuchin zaluu 2023-05-29 64.119.18.33

hytad orostoigoo ali deer holbogdood saagaad suuj bn. mongol harin holbogdoh eeljee huleegeel saah hungui suujiin daa.

Avatar

Зочин 2023-05-29 66.181.160.4

Ёооо ёоо ёо Ямаррррр олон жил ухантаж байж нарийн царигийг ойлгож байнаа

Avatar

ЗОЧИН 2023-05-29 103.10.21.12

АРЦСУУРИЙГ ШИВЭЭХҮРЭНТЭЙ ХОЛБОНО ГЭЖ ЭЛИЙРЧ ЭХЭЛЛЭЭ,АРЦСУУРИЙГ БУРГАСТАЙТАЙ ХОЛБОХ НЬ ЗӨВ,БУРГАСТАЙТАЙ ХОЛБОХ ТӨСЛИЙН ТЭЗҮ ХИЙГДЭЭД ДУУСЧ БАЙХАД БАТТУЛГА ЕР-Ч 2020 ОНД ШИВЭЭХҮРЭНТЭЙ ХОЛБОХ БОЛГОЖ ӨӨРЧЛҮҮЛЭН ХОРЛОН СҮЙТГЭХ АЖЛАА ХИЙСЭН ЮМ.АРЦСУУРИЙГ ШИВЭЭХҮРЭНТЭЙ ХОЛБОВОЛ ОХУ-ЫН ТУВАГИЙН ЭЛЕГЕСТ, УЛУГХЕМСКИЙН АВАРГА ТОМ ОРДЫН КОКС,ЭРЧИМ ХҮЧНИЙ НҮҮРС ХЯТАДРУУ УРСАЖ НАРИЙНСУХАЙТЫН ОРД НАМ ЦОХИГДОЖ ТАГ ЗОГСОНО,ТАВАНТОЛГОЙНХ МУУЖИРТЛАА ЦОХИГДОЖ ЭЛГЭЭРЭЭ ХЭВТЭНЭ ГЭДГИЙГ БАТТУЛГА САЙН МЭДЭЖ БГАА,

Avatar

ЗОЧИН 2023-05-29 103.10.21.12

ЭНД НАРИЙНСУХАЙТ УУРХАЙ ХҮРТЭЛ 46.4 КМ НАРИЙН ЦАГИГТАЙ БАРИХ УИХ-ЫН ТОГТООЛЫН 2020 ОНД ГАРГАХААР БХ ХЭЛЭЛЦЭЖ ДЭМЖЭЭД, ЧУУЛГАН 1-Р ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭ ХИЙЖ ДЭМЖЭЭД 2-Р ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭР МАРГААШ ЭЦЭСЛЭН БАТЛАХ ГЭЖ БАЙТАЛ НӨГӨӨ ЖОНХУУ ЕР-Ч ЧИНЬ НАРИЙНААР БАРИУЛАХГҮЙ ГЭЭД ЗГ-Т ҮҮРЭГ ӨГӨӨД ЭГҮҮЛЭН ТАТУУЛЧИХСАН ЮМ. ЖОНХУУ ИНГЭЖ Л ЭХ ОРНОО ХОРЛОЖ БАЙДАГ ХУЛГАЙЧ ДАА.

Avatar

Нэргүй 2023-05-29 139.5.218.109

тавантолгойн төмөр замаар нүүрс тээвэрлэхээ больсон цагт зорчигч тээвэрт өргөн цариг нь ашгаа өгөх болно

Avatar

Halh mgl 2023-05-29 39.7.230.154

oros hytad 2r mgliig huwaj ideh gej bgag mglib teneg 76 yaj medhu de oros hytad 2r 2la daisn mgld sanaarhsn hewerel bgaa hen ni mglig awhu ged hel ama dologod baij bga 2 oron bol hytad oros 2rto oros. hytadd owor mglig ogood ooro ar mglig awhig sanaarhsn hamgin uhantaign orosuud bugdign alsnda choibalsangar udirdulj bgad choibalsngar anhni 7loog aluulchad suuld ni choig oros emgteide sulgad tsusig ni bulingrtulad hoorhi orosd awchij bgad alsnda

Avatar

Зочин 2023-05-29 66.181.160.90

төмөр замаар 10 сая тонн нүүрс, авто замаар 10 сая тонныг зөөнө гэж өчигдөрхөн тв- р ярьсан даа.

Avatar

Нэргүй 2023-05-29 64.119.20.139

танкны онолоо зохиогч хаа байнаа уут цоолоод үзүүлээчээ

Avatar

Нэргүй 2023-05-29 202.126.90.84

hos tomor zamaa hezee barih yum bol doo. 70 jil bolloo.Orosiin haryat tomor zamtai uls oorsdoo hajuugaar ni zam tavij bolno doo

Avatar

ЗОЧИН 2023-05-29 103.14.39.2

20 сая тонн нүүрс экспортоод 5 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлнэ гэсэн нь алдаатай бичсэн үү

Avatar

иргэн 2023-05-29 103.111.68.3

Энэ ТЗ-ын боомт нээгдсэнээр 20 сая тонн нүүрс экспортлож улсад 5 тэрбум төгрөгийн татварыг бүрдүүлнэ гэж ярьж байна.
Улсад орох татвар нь маш бага хусмын төдий байгаа юм бишүү.
Байгалийн баялагын экспортоос авах татварыг нэмэх хэрэгтэй.

Avatar

Нэргүй 2023-05-29 103.229.123.215

Ариунаа сурвалжлагчаа! Мэдээнийхээ тоо баримтыг нягтлаарай! Алдаатай бна шүү.

Avatar

ХУУЛЬЧ 2023-05-29 202.179.24.95

МОНГОЛЧУУДАД ҮНЭ ЦЭНТЭЙ ,ХҮН БАЙХ,,,ЦАЛИН ИХТЭЙ АЖИЛ ХЭРЭГТЭЭ ТЭР БОЛ БООМТЫН СЭРГЭЛТ Л ДЭЭ .

Avatar

Нэргүй 2023-05-29 66.181.160.41

Монголын экспортод нарийн төмөр зам л хэрэгтэй гэдгийг адгийн тэнэг ч мэдэж байхад манай төр засгийн өндөр албан тушаалтнууд яагаад одоо хүртэл өргөн төмөр замд татвар төлөгчдийн хамаг мөнгийг үрсээр байгаа юм бэ??? Одоо гэнэт ойлгосон мэт царайлж байгааг нь харахаас уур хүрэх юм!!! Бүгд Женкод төмсөгөө атгуулсан юм уу?? Тэгвэл зайлаад нээнтэггүй цэвэр хүнд зайгаа тавьж өг л дөө, та нар??!! Ёстой хэлэх ч үг олдохгүй юм?! Наад Бямбацогт чинь найдваргүй хүн шүү!!

Avatar

Зочин 2023-05-29 192.82.92.42

Газраа ухаад зеегеед л байна!!! Ур дун хаана байна, хэдэн хулгайлаад, улс нь ер, иргэд нь боол!!!

Avatar

Нэргүй 2023-05-29 124.158.107.35

юм лболохоор баахан тайз машин жагсаагаад сүрийг үзүүлээд унахын өмнө нь ингнсэн юм болгон бүтэлгүй болоод байхад, ядаж нэг удаа чимээгүйхэн эхлээд үзвэл яадаг байсбн

Avatar

Нэргүй 2023-05-29 43.242.243.33

Хулгайч нарын дүрс байх чинь хулгайн зам уу .

Avatar

Тулга 2023-05-29 64.119.27.52

танк ороод ирэх вий

Avatar

Нэргүй 2023-05-29 43.228.129.226

Угаасаа л женко орсуудын даалгавараар өргөн цариг гээд байгаа болхоос зөвхөн хятад руу худалдаа хийж байгаа тохиолдолд нарийн угаасаа дээр штэ. Яаж ч бодсон

Avatar

Нэргүй 2023-05-29 66.181.160.41

ЯГ ҮНЭН!!!

Avatar

Нэргүй 2023-05-29 124.158.66.125

Таван Толгой – Гашуунсухайтын төмөр замыг өргөн царигаар брьсан нь гаслам алдаа гэж эдийн засагчид ярьсаар байна. Үнэхээр монгол төрийн агуу тэнэглэл гэж үздэг юм байна лээ. Хайранч цаг, хайранч мөнгө, хайранч итгэл найдвар гэж хэлсээр байна.

Avatar

Нэргүй 2023-05-29 202.9.46.16

Одоо нөгөө гавьяат мухар төмөр замчны барьсан нууц төмөр замуудыг хайх хэрэгтэй. Нэлээн олон нууц төмөр зам тавьчихсан байгаа байх шүү.

Avatar

Нэргүй 2023-05-29 192.82.87.117

Нууц төмөр замаар нүүрсчид хулгайн нүүхсээ зөөх үү ?!

Avatar

Нэргүй 2023-05-29 202.179.24.95

ДАВЖАА ,УГЖУУЛДАГ ПаРЛаМЕНТИЙН ТОГТОЛЦОО БАЙГАА ЦАГТ ЕРӨНХИЙЛӨГЧ МОНГОЛЧУУДАА БААВАРЛААД БАС ДЭЭР НЬ НӨГӨӨ 76 ГИШҮҮНЭЭ ДАВХАР УГЖИЖ ДАРАМТАЛЖ ШОРНДОЖ ЧАДАЖ БАЙВ . ОДОО ДАВЖАА БИШ БАС СОНГУУЛИЙН ТОГТОЛЦОО ӨӨР БОЛОХООР ТЭГЖ ДАНАЛЗААД ТЭДНИЙ ДОТОР ШҮГЭЛ ҮЛЭЭГЧИД ОРООД ОЛУУЛАА БОЛОХООР АН-МАН-ЕРӨНХИЙЛӨГЧ ДУРААР ААШЛАХҮЙ Л ДЭЭ .

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж