Тэрүнофүжи бэртлээсээ эргэн ирж, 8 дахь түрүүгээ хүртлээ

Хуучирсан мэдээ: 2023.05.29-нд нийтлэгдсэн

Тэрүнофүжи бэртлээсээ эргэн ирж, 8 дахь түрүүгээ хүртлээ

Тэрүнофүжи бэртлээсээ эргэн ирж, 8 дахь түрүүгээ хүртлээ

Мэргэжлийн сүмогийн Нацү башёгийн сүүлийн буюу 15 дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2023.05.28/ Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд боллоо. Энэ удаагийн башёд ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүлэх болзлоо 14 дэх өдөр хангасан юм. Тэрбээр өчигдөр озэки Такакэйшог давснаар 14 даваа, нэг унаатай болж, найм дахь удаагаа эзэн хааны цомыг өргөжээ.

Өдгөө 31 настай Тэрүнофүжи сүүлийн дөрвөн башё дараалан бүтэн барилдаж чадаагүй билээ.

Бэртлээсээ эргэн ирж түрүүлсэн ёкозүна Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ "Башё эхэлсэний дараа би өөртөө энэ 15 өдөр бүхнээ дайчилна гэж амалсан. Үр дүнгийн хажуугаар би эцсээ хүртлээ шийдэмгий байхыг хүссэн. Амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлэхийн тулд хагалгаа хийлгэсэн. Аль болох хурдан эргэн ирж, дэвжээн дээр өөрийн сүмогоо үзүүлэхийг зорьсон. Энэ бодол өдөр бүр миний толгойд байлаа" гэжээ.

Мөн Кирибаяма Б.Лхагвасүрэн энэ башёг 11 даваатай өндөрлүүлснээр озэки цол хүртэх болзлоо хангасан. Шинэхэн озэки ярихдаа "Би барилдаан бүртээ чухал ач холбогдол өгсөн. Урьд урьдын башёгоос илүү сандарч байлаа. Өөрийнхөө л сүмог гарга гэж өөртөө хэлж байсан" гэв.

Бусад монгол бөхчүүдийн тухайд Хошорюү С.Бямбасүрэн 15 өдрийн барилдаанаас 11 даваа, Тамаваши Б.Мөнх-Оргил долоон даваа, Чиёошома Г.Мөнхсайхан найман даваа, Хокүсэйхо Э.Даваанинж найман даваа, Миторюү Б.Төрболд таван даваа тус тус авчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
47
ЗөвЗөв
5
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж