Н.Золбоо харцага түрүүлж, Э.Даш начин үзүүрлэв

Н.Золбоо харцага түрүүлж, Э.Даш начин үзүүрлэв

Н.Золбоо харцага түрүүлж, Э.Даш начин үзүүрлэв
Монгол Улсад залуучуудын байгууллага үүсэж хөгжсөний түүхт 102 жилийн ой, "Оюут Групп" үүсгэн байгуулагдсаны 15 жилийн ойд зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан өчигдөр/2023.05.28/ боллоо. Уг барилдаанд Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, улсын үнэн зоригт харцага Н.Золбоо түрүүлж, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын харьяат, улсын начин Э.Даш үзүүрлэв.
Шөвгийн дөрөвт Архангай аймгийн Булган сумын харьяат, улсын арслан Р.Пүрэвдагва, Ховд аймгийн Чандмань сумын харьяат, улсын заан Б.Пүрэвсайхан нар шалгарлаа. Харин шөвгийн долоод улсын гарьд М.Бадарч, улсын заан Д.Анар, улсын начин Э.Батмагнай нар үлдэв.
Тус барилдааны түрүү бөх арван сая, үзүүр бөх таван сая, их шөвгийн бөхчүүд тус бүр хоёр сая төгрөг гардсан юм. Мөн жил бүрийн улсын баяр наадмаар хамгийн залуу начнаар тодорч хурдан удмын даага хөтөлсөн бөхчүүдэд Монголын залуучуудын холбооноос хүндэтгэл үзүүллээ.
Ирэх долоо хоногийн Бямба, Ням гарагт буюу зургадугаар сарын 03-04-ний өдрүүдэд Монголын үндэсний бөхийн холбооны “Алтан цом”-ын төлөөх шигшээ барилдааны сүүлийн тойргийн дөрвөн барилдаан болж, алтан цомын эзэн тодорно.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-29 213.87.148.41

====== Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж