Долоо хоногийн өрнийн зурхай 2023.V.29-VI.04

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.V.29-VI.04

Долоо хоногийн өрнийн зурхай 2023.V.29-VI.04

NEWS агентлаг долоо хоногийн өрнийн зурхай /2023.V.29-VI.04/-г хүргэж байна. 


Хонь 

Энэ долоо хоног та болон таны гэр бүлийнхний хувьд олз омог арвин, ашигтай байна. Та хүссэн бүхэндээ хүрч чадахын сацуу өөрийнхөө нөөц бололцоог сайн мэдэж авна. Энэ нь таны хувийн болоод мэргэжлийн амьдралд эерэгээр нөлөөлнө. Таны гэр бүл, тэр дундаа эцэг эх тань үнэтэй зөвлөгөө өгнө. Түүнийг нь сонсож, хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Эрт оройгүй тэрхүү зөвлөгөөний үр шимийг та хүртэх л болно. Хамаатан садантайгаа харилцаагаа сайжруулахад тохиромжтой үе. Мөн ажилдаа төвлөрч чадвал бүх зүйл цаг тухайдаа амжина. Удирдлага тань ч таныг өндрөөр үнэлнэ. Санхүүгийн байдал тогтвортой байх ч хадгаламжаа өсгөхөө бүү мартаарай. Гэр бүлийн гишүүд тань бодолгүйгээр элдэв зүйлд мөнгө үрэмтгий байна. Тэдэнтэй ярилцахыг зөвлөе. Та юу ч хийсэн таны хайртай хүн тантай нэг талд байна.

Үхэр

Амьдралаа сайжруулж, карьераа өсгөх олон сайхан боломж гарч ирнэ. Туйлын зорилгоо тунгаан бодоод түүнийхээ төлөө ажиллаж эхлэ. Гэр бүлийн гишүүдтэйгээ таагүй харилцаатай байсан бол энэ долоо хоногт нөхцөл байдал дээрдэнэ. Танд хэрэгтэй байгаа цор ганц зүйл бол өөртөө итгэх итгэл. Алсын замд өөртөө итгэх итгэл л танд хэрэг болно. Эргэн тойрныхоо хүмүүстэй сайн сайхан харилцаагаа хадгалж үлдэхийн тулд бага зэрэг хичээгээрэй. Удирдах ажилтнуудтайгаа харилцах харилцаандаа анхаар. Тэд таныг хэрхэн ажиллах нь вэ гэдгийг анхааралтай ажиглаж байгаа. Хэрвээ тэдний санаанд нь хүрвээс ирэх долоо хоногоос аятай таатай ажлын санал танд тавьж магадгүй. Санхүүгийн байдал тогтвортой, хадгаламж өсөх төлөвтэй байна. Эрсдэлтэй зүйлд хөрөнгө оруулахаас зайлсхий.

Ихэр

Энэ долоо хоногт хувийн болоод ажил мэргэжлийн амьдрал тань аль аль нь гайхамшигтай байна. Нэгдүгээрт, та ажил мэргэжлээрээ амжилтад хүрнэ. Хоёрдугаарт, оюун санааны хувьд илүү дээр хүн болж чадна. Шинэ хүмүүстэй танилцана. Аливааг хэт өнгөц харж, түргэдэхээс сэрэмжил. Уурлаж бухимдах нь асуудлын шийдэл биш тул ухаалаг бай. Та өөрийнхөө төлөө жаахан чармайх шаардлагатай болно. Эс тэгвээс таныг хэн ч биш гэдгийг нотлоод өгөх хүмүүс ч байна. Удирдах албан тушаалтнуудтайгаа харилцаагаа хадгал. Санхүүгийн байдал маш сайн байна. Гэхдээ орлогоо ухаалгаар зарцуулахгүй бол алдагдал хүлээхэд ойрхон байна. Хайртай хүнтэйгээ харилцаагаа бэхжүүлэхийг хичээ. Нэгэнт удаан хамт байсан хүндээ сэтгэлээ уудлахаас бүү зов. Тоглоомын дүрмийг өөрчлөгчийн дүрд орох хэрэг ч гарч магадгүй.

Мэлхий 

Энэ долоо хоногт дураараа дүүлэн нисч, амьдралыг таашаа. Олон сар хичээснийхээ үр шимийг хүртэж, цагийг сайхан өнгөрүүлнэ. Түүнчлэн хувийн амьдралдаа жаахан анхаарвал зохилтой. Эцэг эхтэйгээ үл ойлголцсон байсан бол зэрэгцэж суугаад сайхан ярилц, үл ойлголцлоо үгүй хий. Хэтэрхий их санаа зовохоо боль. Ажил мэргэжлийн хувьд танд маш олон боломж гарч ирнэ. Албан тушаал ахиж ч магадгүй. Ажилтай холбоотой аялалд явах цаг тун ойрхон байна. Удахгүй завгүй болох тул олдсон чөлөөт цагаа аль болох өөртөө зарцуулаарай. Та амьдралын баяр баяслыг хүрэх эрхтэй. Санхүүгийн байдал сайжрах эсэх нь зөвхөн таны хүчин чармайлтаас хамаарна. Хайртай хүнийхээ үгийг дагахад буруудахгүй.

Арслан 

Энэ долоо хоногт та азтай байна. Өөрийн байр сууриа олж, бусдыг манлайлж байгаа цагт олон боломж гарч ирнэ. Тохиромжтой цагийг тэвчээртэй хүлээ. Амьдралын тань цоо шинэ эхлэл айсуй. Хувийн амьдралд тань үйл ойлголцол, саад бэрхшээл багагүй байна. Гэр бүлийн гишүүддээ өөрийгөө ойлгуулах шаардлага гарна. Тэд үргэлж жижиг сажиг зүйлээс болж тантай маргалдах гээд байж мэдэх юм. Зарим зүйлийг мартагнаж, тэвчээртэй байх нь хамгийн зөв. Эргэн тойрны хүмүүс, тэр дундаа ажлынхан тань хэзээд туслахад бэлэн байна. Санхүүгийн байдал тогтворгүй байна. Тийм учраас л танд хадгаламж хэрэгтэй байх нь. Хэрвээ та гэр бүлтэй бол шинэ хүнтэй болох талаар бодох цаг болжээ. Зарим нэг тооцоолоогүй нөхцөл байдал үүсч сэтгэл санаа тавгүйтнэ. Гэхдээ асуудлыг шийдэх чадвар танд бий.

Охин

Гайхамшигтай долоо хоног таныг хүлээж байна. Заримдаа итгэл найдвар нуран унаж, амьдрал болж бүтэхгүй болсон мэт санагдана. Ийм үед ажилдаа төвлөрч, өөрийгөө завгүй байлгах нь сэтгэл гутралаас зайлсхийх хамгийн зөв арга. Гэр бүлээ нэгдүгээрт тавь. Хамтдаа байхын тулд бүхнийг хий. Зориудаар ямар нэгэн баяр тэмдэглэсэн ч болно шүү дээ. Ойр дотны хамаатан садан тань танд зөв бурууг ойлгуулж туслана. Ажил дээр тань олон боломж гарч ирнэ. Хүсэл мөрөөдөл төдий байсан зүйлс бодит болж биелэнэ. Таны асч гэрэлтэх цаг учраас сөрөг бүхнээс зайлсхий. Эерэг бүхэнд л төвлөр. Санхүүгийн байдал сайн байна. Хожим ашгаа өгөх зүйлд хөрөнгө оруулалт хийнэ. Сайхан мэдээ сонсоно. Нуруун дээрх үүрэг хариуцлагыг хайртай хүн тань ижил тэнцүү хувааж үүрэх болно.

Жинлүүр 

Хамгийн догь долоо хоног таныг хүлээж байна. Танд тулгарсан сорилт бүхэн амьдралд тань эерэг нөлөө үзүүлнэ. Эндээс та харилцаа холбоо болон сайн зөвлөгчийн ач холбогдлыг ойлгож авна. Бусдын зөвлөгөөг сонсдог байх нь амжилтад хүрэх гол замуудын нэг. Автомашин, орон сууц гэх мэт урт удаан хэрэглэх хөрөнгө худалдаж авч магадгүй. Эцэг эх тань үзэж туулсан туршлагаасаа танд хуваалцаж, зөвлөгөө өгнө. Гэр бүлийнхэнтэйгээ аль болох хамтдаа цагийг өнгөрөө. Хамтран ажиллагсаддаа цагийн менежментийн талаар ойлгуулж чадвал хамтдаа үр бүтээлтэй ажиллана. Санхүүгийн байдал сайн байна. Эрсдэлтэй хөрөнгө оруулалтад үзээд алдахад буруудахгүй. Хайртай хүнтэйгээ хамтдаа суугаад тулгарсан асуудлынхаа бодит шийдлийг олоход цаг зарцуул. Харилцаагаа сайжруулах шаардлагатай цаг үе ирсэн тул хайртай хүндээ итгэ.

Хилэнц

Энэ долоо хоног таатай өнгөрнө. Хувь болоод хувьсгалын амьдралаа та өөрийнхөөрөө зохицуулж чадна. Гэр бүлтэйгээ, тэр дундаа эцэг эх, ахмад настнуудтайгаа цагийг өнгөрөө. Тэд үүнийг хүртэх эрхтэй. Эргээд тэнд танд үнэ цэнтэй зөвлөгөөгөө хайрлаж, зарим асуудалд тань үр дүнтэй шийдэл ололцоно. Тэдний төлөө ямар нэгэн онцгой зүйл хий. Ажил дээрээ хувийн зохион байгуулалт сайтай байж чадвал хойшлогдож, хүлээгдээд байсан бүх даалгавраа хугацаандаа амжиж дуусгана. Ингэж байж та дарга, удирдлагууддаа таалагдаж чадна. Тэд аягүй бол таны цалинг ч нэмж мэдэх юм шүү. Санхүүгийн байдал сайн байна. Гэхдээ ойрын ирээдүйд урьдчилан таамаглаагүй зардал гарах магадлалтай байгаа тул хадгаламжаа өсгөсөөр байгаарай. Хайртай хүнээсээ олон талаар дэмжлэг туслалцаа авна. Асуудал шийдэхэд туслаад өгдөг хүнтэй та азтай байна.

Нум

Амьдралдаа ямар нэг онцгой зүйл хийхсэн гэж бодож явдаг бол одоо тэр цаг чинь иржээ. Энэ долоо хоног ерөнхийдөө тааламжтай байна. Хэрвээ та хүмүүстэй илүү сайхан харилцаатай байвал шүү дээ. Ойр дотныхоо хүмүүстэй харилцаа сайтай байснаар тэдний тухай олон гайхалтай зүйлс мэдэж авна. Ажил, амьдралынхаа тэнцвэрийг хангахыг хичээгээрэй. Гэр бүлийн гишүүдээ мартаж болохгүй. Тэд таны талаар, ажил мэргэжил тань юу болж байгааг мэдэх эрхтэй. Хэрүүл маргаанаас зайлсхийхийг зөвлөж байна. Ажил дээр тань таныг урам зориггүй болгох зарим нэг үйл явдал тохиолдоно. Гэхдээ та өөрийн авьяас чадвартаа итгэх ёстой. Удирдах албан тушаалтнууддаа сэтгэгдэл төрүүлэхийн тулд тасралтгүй өсөн дэвж. Хамт олон тань чухал үед танд туслана. Хүнд хууртаж, мэхлэгдэхээс болгоомжил.

Матар

Хүнтэй хэрэлдэж, хэлэлцэхэд тохиромжгүй долоо хоног. Ялихгүй юмнаас ямааны гарз болж магадгүй тул болгоомжтой байгаарай. Таны зөв байж болох ч эргэн тойрныхон тань тэгж итгэхгүй байна. Зүгээр л бүхнийг зөнд нь хаяад, хэсэг харзнах хэрэгтэй. Сэтгэл санааг тавгүйтүүлэх янз бүрийн асуудал хувийн амьдралд тань гарч ирнэ. Шаардлагатай бол юу бодож санаж байгаагаа бусадтай илэн далангүй хуваалц. Гэр бүлийнхэндээ гомдож магадгүй. Удирдлагууд тань танд чухал ажил, төсөл даалгаж магадгүй. Үл ойлголцол, саад бэрхшээлээс зайлсхийж, хамт олонтойгоо сайхан харилцаагаа хадгал. Санхүүгийн байдал сайн байна. Хадгаламжаа өсгөж чадна. Энэ нь таны бие болоод сэтгэл санааны эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, та илүү ихийг хийж бүтээнэ. Хайр дурлалын амьдрал таатай байна. Эхнэр нөхөр хоёрын дунд жижиг сажиг асуудал үргэлж л байдаг гэдгийг санаад өөдрөг байгаарай.

Хумх

Энэ долоо хоногийг ашигтай өнгөрүүлнэ. Дайснуудынхаа дунд дархан цолоо мандуулах боломж гарна. Алдаагаа давтахгүйн тулд алдаанаасаа суралц. Энэ долоо хоногт янз бүрийн баяр ёслол цөөнгүй болно. Мөн удахгүй шинэ хүнтэй болж магадгүй. Баярт мөч бүрийг сайхан өнгөрүүлж, сэтгэл санаагаа өөдрөг байлгаарай. Ажилдаа сэтгэл гаргаж, шаргуу хөдөлмөрлөвөл амжилт ойрхон байна. Юм бүхэнд гонсойх хэрэггүй. Аливааг цаг тухайд нь дуусгахыг хичээ. Тэгж чадваас богино хугацаанд хүлээн зөвшөөрөгдөж чадна. Санхүүгийн байдал тогтвортой байна. Эрсдэлтэй хөрөнгө оруулалт хийхэд ч алдах зүйлгүй. Та санхүүгээ зохицуулах төрөлхийн чадвартай хүн тул юм бүхэнд хэт санаа зовоод хэрэггүй. Хайртай хүн тань таны бүх шийдвэрийг дэмжинэ. Гэхдээ шийдвэр гаргахдаа маш болгоомжтой байгаарай.

Загас

Энэ долоо хоног азтай одтой байна. Мөнгө олж, тогтвортой амьдралыг бий болгох нь хэчнээн хэцүү гэдгийг та ойлгож авна. Найз нөхөдтэйгөө ойрхон аялалд гарна. Энэ нь таны бие махбодийн болоод сэтгэл санааны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө. Ажилдаа чин сэтгэлээсээ хандахыг хичээ. Ингэж чадвал алсын зорилгодоо алхам ойртоно. Ажил дээрээ хамтрагчдынхаа тусламжтайгаар бүх зүйлээ цаг тухайд нь амжуулж чадна. Санхүүгийн байдлаа сайтар хянахыг хичээ. Шаардлагагүй зүйлд мөнгө үрэхээ болихгүй бол удахгүй ноцтой үр дагаварт хүрч болзошгүй юм. Мөнгөний үнэ цэнийг ойлгож, хуримтлалаа нэмэгдүүл. Таны хайртай хүн хүнд хэцүү үед танд анхаарал тавьж, халамжаар дутаахгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Нэргүй 2023-05-29 213.87.148.41

===== Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж