Төрийн өмч бол ард түмний өмч биш албан тушаалтнуудын өмч болсон. Үүний тод жишээ ньХөгжлийн банкны луйвар, "Эрдэнэс Тавантолгой"-н нүүрсний хулгай, төмөр замын авлига, төрийн сангуудыг тоносон хэргүүд болж байна. Төр наана төрийн өмчийг цөөлж, авлигатай хулгайтай тэмцэхээ амлах ч цаанаа төрийн өмчийг тоог нэмэгдүүлж, хулгай, луйврын үүр овоохойгоо нэмсээр. Үндсэндээ, өнөөдөр төр нь янцаглаж, ард түмэн нь аахилж байна.
Монголд хамгийн том бүтэцтэйгээр, ашиггүй ажилладаг төрийн өмчит компаниуд өнгөрсөн долоо хоногт “Төрийн өмчит компаниудын сэргэлт” гэсэн сүржин нэртэй, сүртэй чуулган зохион байгуулав. Чуулганд төрийн өмчит 37 компанийн удирдлага, 400 гаржй ажилтан, албан хаагч оролцсон байна. Чуулганыг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан “толгойлж” зохион байгуулжээ.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан чуулганыг нээж хэлсэн үгэндээ, "Төр хувийн хэвшил, бизнесийн байгууллагатай өрсөлдөхгүй. Хувийн хэвшил, төрийн бус байгууллага гүйцэтгэх боломжтой ажил үйлчилгээг төр хийхгүй байх зарчмыг баримталж байгаа. Мөн төрийн өмчит компаниудын үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах ажлыг зохион байгуулах шаардлагатайг онцлоод эдгээр компанийн ТУЗ-д ямар хүмүүс ажиллахыг олон нийт сонгодог байх тогтолцоог нэвтрүүлнэ” гэжээ. Тэрбээр 2022 онд буюу Засгийн гал тогоог аваад ердөө нэг сарын дараа “Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй” гэж хэлж байв. Жилийн хугацаа өнгөрсөн ч түүний хэлэх үг нь өөрчлөгдөөгүй ч хийх ажлынх нь үр дүн гараагүй явна. Өдрөөс өдөрт төрийн өмчит компаниудын өр нэмэгдэж, ашиггүй ажилласаар цөөн хэдэн компаниудад ачааны хүндийг үүрүүлсээр өнөөдөртэй золгож байгаа нь үнэн. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй юм бол энэ олон ашиггүй, их өртэй төрийн өмчит компаниудаа яагаад цөөлөхгүй, ямар нэг менежментийн ажил хийхгүй байна вэ. Сонирхолтой нь, ашиггүй, өртэй ажиллаж байгаа төрийн өмчит компаниудаа шууд татан буулгаад, цөөн чанартай менежментийн шинэчлэл хийж, олон нийтэд нээлттэй, үр ашигтай ажиллуулах хангалттай цаг, хүч Д.Амарбаясгаланд, Л.Оюун-Эрдэнэд ч бий. Улс төрийн хүрээнд төрийн өмчит компаниудыг татан буулгах ёстой гэдэг ч асуудал хөндөгдөж эхлэхэд хэн ч хөдөлсөнгүй.
“Эрдэнэс Монгол”-ын ажилчдын сонгон шалгаруулалтыг эс тооцвол, том хулгай нүүрлэсэн “Эрдэнэс Тавантолгой”-н удирдлагыг шинэчилснээс өөрөөр төрийн өмчит компаниудад дорвитой шинэчлэл, менежмент хийсэнгүй.
Монгол Улсад төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 105 хулийн этгээд үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс 23 нь төрийн өмчит үйлдвэрийн газар, 47 төрийн өмчит хувьцаат компани, 22 нь төрийн өмчит хариуцлагатай хувьцаат компани, 13 төрийн өмчит оролцоотой компани байдаг аж.
“Төрийн болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн 2021 оны санхүү, эдийн засгийн үзүүлэлтүүд” тайланд дурдсанаар эдгээр компаниуд 2021 оны жилийн эцсийн байдлаар 53,482 тэрбум төгрөгийн хөрөнгөтэй, 10,649 тэрбум төгрөгийн орлого олж, 1,35 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан үзүүлэлттэй гарчээ. Мөн төрийн өмчит компаниуд 2011 онд 4 их наяд төгрөгийн хөрөнгөтэй байсан бол 2021 онд 53 их наяд төгрөгрөгийн хөрөнгөтэй болжээ. Эсрэгээрээ тэдний өр 18 их наяд хүрчээ. Хөгжлийн банкны зээл, сангуудын асуудал гээд олон их наядын асуудал өнөөдөр олны өмнө дэлгэгдсэн шиг төрийн өмчит компаниудынхаа мэдээллийг ч ил болгож, менежментийг нь хэзээ сайжруулах вэ.
Төрийн оролцоотой компаниудын олонх нь эрчим хүч, зам тээвэр, уул уурхай гэсэн чиглэлүүдэд үйл ажиллагаа явуулдаг.
Эдгээрээс 105 төрийн өмчит компаниудаас ард түмэн Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой гээд түүнээс цааш заримынх нь нэрийг ч мэдэхгүй явдаг гэхэд хилсдэхгүй. Тэгвэл энэ 105 аж ахуй нэгжид хэн ажилладаг вэ гэдэг асуултын асуувал, хэн юу гэж хариулах бол. Ялсан нам, засаг барьж байгаа намын гишүүдийн сонгуулийн дараа “эзэгнэж” суудаг газар бол Төрийн өмчит компаниуд.
Статистик мэдээллээр, 2021 онд 54 мянган ажилтан, албан хаагч ажиллаж буй төрийн өмчит үйлдвэрийн газар, компанийн 70 орчим хувь алдагдалтай ажиллаж буйн дийлэнхийг эрчим хүчний салбар эзэлж байв.
Эрдэнэс Тавантолгойн Б.Ганхуяг байхдаа хуучин оюутны холбоонд байсан, намын цүнхчидээр тус байгууллагыг дүүргэж, таван саяын цалин өгч, урамшууллаа хуваалцаж байсан талаарх яриа Цагаан ордноос хальж, улс төрийн хүрээнд удаан хугацаанд яригдаж байсныг санах өнөөдөр олон бий. Төрийн өмчит компаниудыг яаж, хэрхэн “эзэгнэж”, өөрийн багаараа бүрдүүлдэгийг том жишээ бол Б.Ганхуягийн үед удирдсан “Эрдэнэс Тавантолгой”-н жишээ юм. Бусад 105 төрийн өмчит компани ч мөн адилхан эрх барьж байгаа намынхнаар дүүрсэн. Төрийн өмчит компаниудын бүтцийг нь багасгаж, цахим Монгол үндэстэн болж, төрийн мэдээллүүдийг бүгдийг нь шилэн болгож байгаа энэ үед данхар бүтцээ цөөрүүлж, зөв менежмент хийх хангалттай цаг хугацаа байлаа, энэ Засгийн газарт. Удахгүй сонгууль болно. Угаас улс төрийн намууд, МАН ч сонгуулийн бэлтгэлдээ орчихсон байгаа. Тиймээс төрийн өмчит компаниудад ажиллаж байгаа намчдаа ажлаас нь халаад, жинхэнэ утгаараа хийхийг зорьсон, хүссэн менежментээ хийнэ гэдэг бүр ч худлаа биз. Ардын намын ам ажлын зөрүү нэг иймэрхүү.
Төрийн өмчит, төрийн оролцоотой компаниудын менежмент, засаглалыг сайжруулахын тулд олон нийтэд нээлттэй хувьцаат компани болгох, төрийн зохистой оролцоо бүхий стратегийн салбарын компани, төвлөрсөн удирдлага, хөрөнгийн менежмент, төлөвлөлт, мэргэшсэн удирдлагатай болгох ёстой гэдгийг мэргэжлийнхэн зөвлөдөг билээ.
Зочин 2023-05-29 213.87.148.41
======== Хамгийн сайн тавтай морилно уу секс болзоо сайт – – – https://tinyurl.com/y9p4r96k
Зочин 2023-05-29 59.153.112.233
Дээрэмчид 90-ээд онд төрийн өмчийг газар доор ортол муулж байгаад бүгдийг үнэгүй авсан. Одоо өдөр шөнөгүй муулж эхэлсэн нь сайны ёр биш. Амташсан хэрээ 13 эргэнээ гэж энэ. Өмчгүй төр байдаггүй юм. Тэр АНУ барууныхнаа хар, улсынхаа стратегийн үйлдвэр объект, үндсэн баялгийг төр нь хариуцдаг. Ганц хоёр засагт гараад олон их наядаар нь луйвардлаж сүйрүүлсэн этгээдүүд ӨӨРИЙН ХӨДӨЛМӨРӨӨРӨӨ ӨМЧТЭЙ БОЛ, БЭЛЭНЧИЛЖ ТӨР АРД ТҮМНИЙ БЭЛЭН ӨМЧ РҮҮ ӨНГӨЛЗӨН ДАЙРЧ АВДАГ ЛУЙВРАА ЗОГСОО.
Зочин 2023-05-29 198.103.198.248
Юуны ч духанд хүрээгүй байж “Төрийн өмчит компаниудын сэргэлт” чуулган хийж сүржигнэсэн нь үнэн санааг нь илэрхийлж байгаа юм. Тэднийгээ тойлж, тэднийгээ саахгүй бол хаа болдох ч билээ? Жинхэнэ нүүр царай нь .
Зочин 2023-05-29 103.212.117.194
Үнэн дампуу, хүний үнэргүй худалч товарищ эд нар….
Иргэн 2023-05-29 66.181.181.184
Өмч хөрөнгөгүй хүн хариуцлагагүй болдог. Төрийн нэртэй намын өмчөө иргэдэд хувьчилж өг. Хувьчлахдаа хулгай бүү хий. МАН хөрөнгийг хурааж явснаас хувьчилж явсангүй. Үүндээ дүгнэлт хийх хэрэгтэй.
Зочин 2023-05-29 183.177.97.14
МАН-ы цүнх баригчид болон ах дүү хамаатнууд нь төрийн өмчит компаниудыг сөхрүүлж байна
Зочин 2023-05-29 216.38.195.74
-1 ;
Уурхайчид 2023-05-29 66.181.161.146
Багануур ХКны үүрэг гүйцэтгэгчийг Амарбаясгалан Наранцогт дарга нар минь хэзээ солиж сонгон шалгуурлалт хийгэж байна уурхайчдыг доромжлохгүй шүү дарга нараа
-yabtj,bysduun? 2023-05-29 216.38.195.74
?; yrbagch,news deer saityyd deer medee bainga bichij barimttai.
-cpok; 2023-05-29 216.38.195.74
-dapyiz damjyyli? (dyygai)
gadni xuux esvel tendee baix; ? 2023-05-29 216.38.195.74
– ylcuun oplogoorp,xybuin emleg ubchin bainga, btld, shaardlaga xangaagyi mangar galzyyymyystei niillee.
Зочин 2023-05-29 216.38.195.74
IND yashka mungugyi,bloklji, xizgaargyin;?
Emrt gadni buznes,UBix shopping,z/z TZbylaatsaldaj alj ,bainga ubchlyylj bna, 2023-05-29 216.38.195.74
kapitlizdaa bai,ertxen xelsen shyy bdlig?
ylcuun mungugyi bolgoj; _OC_ bloklson baidaltai+yrbagchidIN?gadnis, xuux,newyor 2023-05-29 216.38.195.74
gadnibyrxyyl sanaatai,medeegyi,chadgyi xyneew,
-pnuu xamgaalaltyb,yygyyl dapyi,dor ardnyyrsni yrbagch sexetnugygayi,opyylgyi bx,bainguunt cpokp; 2023-05-29 216.38.195.74
xooltoigoi bai,Dylan uursduu e/rickee ugch bolgyi shy gadni sanaatai byrxyylyydiig xuux# jolooj megejilgyi karmanid xylgaichid,abtys baaxan,transport,yildberyydee copydyylgyicpokoop.
Зочин 2023-05-29 66.181.190.143
Оюунэрдэнэ гэдэг Жонхуугийн дохиур тавьчихаад энэ ард түмэн бас л болоогүй бнда. Херо Баатараар чиглүүлсэн ЭНТЕРТАЙМЕНТ засгийн газар бүх ажил нь дэглэлттэй жүжиг шиг л явагдаж байна. Зүгээр л сайхан ярьсаар л байна. Ажлын талбар, ажлын байр бий болгох талын арга хэмжээ авахгүй, чадахгүй ч үгүй байна. Хятадын нүүрсний авах хэмжээ багасаад ирэхэд л монголын эдийн засаг өсөлтгүй болно
Зочин 2023-05-29 202.9.40.236
Ам, ажил нь алд дэлэм зөрж байна!
Ер нь бол хийхгүй нь тодорхой л байна л даа.
Иймд ард бидэнд сонгуулиар дүнг нь тавих эрх л үлдэж байна.
Иргэн 2023-05-29 66.181.191.203
Яг үнэн! Ямар ч сэргэлт болоогүй шүү үнэндээ! Нөгөө л ярьдаг яриа … нөгөө л том нүсэр ашиггүй хулгай хийдэг бүтэц хадгалагдаад үлдсэн шүү!!! Дарга нар маань “барьцаанд” ороод болдоггүй юм бол 105-ын ядаж 50% буюу талыг нь цэгцлэх хэрэгтэй байнаа … Шинэ Сэргэлт ийм үлбэгэр сул дорой арчаагүй байж болохгүй!