Үндэсний аварга шалгаруулах “Соробан сампин, ой тогтоолтын"-ын тэмцээн 11 дахь удаагаа амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодрууллаа. Тояа Хүүхэд хөгжлийн академиас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Соробан сампин, ой тогтоолт" -ын тэмцээн энэ амралтын өдрүүдэд /2023.05.27-28/ болсон бөгөөд Монгол Улсын 12 аймаг, долоон дүүргийн соробан сампингаар хичээллэдэг 800 гаруй суралцагч оролцсон байна.
Сурагчид нас, түвшингийн ангиллаараа өрсөлдөж 2023 оны арванхоёрдугаар сард Малайз улсын Куала-Лумпур хотод зохион байгуулагдах олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох эрхээ авч, шагналуудаа гардан авчээ.
Суралцагчид бүтэн жилийнхээ сурсан мэдсэн зүйлээ сорихоор үндэсний аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын өнцөг булан бүрээс хуран цугладаг байна. Тояа академиас олон улсын тэмцээн уралдаануудад оролцсон суралцагчид амжилттай оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөж монгол хүүхдийн оюуны чадавхыг харуулсаар байгааг зохион байгуулагчид онцоллоо.
Холбоотой мэдээ